2111-р сар, 2026Бямба гараг

Дорнод аймгийн хилийн цэргийн 0132 дугаар ангийн долоон байлдагчид хүч хэрэглэсэн зүйл тогтоогдоогүй гэв

5 сар 18. 15:312 мин унших

Одоогийн байдлаар цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг үргэлжилж байгаа

Дорнод аймгийн хилийн цэргийн 0132 дугаар ангийн долоон байлдагч эрүүл мэндийн шалтгааны улмаас өнгөрсөн долоо хоногт халагдсан талаар амралтын өдрүүдэд сошиал тархсан.

Тодруулбал, Учир нь эрүүл саруул гэж оношлож, цэргийн албанд тэнцлээ хэмээн авч явсан хүүхдүүдийг өөрийгөө генералын хүү гэх салаан захирагч Т гэгч нь зодож биеийн байдал муудсан тэдний хоёрыг нь сэтгэцийн өвчтэй, нэгийг нь бөөрний өвчтэй гэх мэтээр оношлон халсан бол нэг хүү нь эрүү хугарсан гэмтлийн улмаас өнөөдөр Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт хагалгаанд орохоор болсон байна гэх мэдээлэл цацагдсан. 

Тэгвэл дээрх асуудлаар 0132 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Гантөмөрөөс тодруулахад, Манай ангиас халагдсан цэргийн долоон алба хаагч нь Засгийн газрын 140 дүгээр тогтоолоор батлагдсан эрүүл мэндээс шалтгаалах өвчний улмаас цэргийн алба хаах боломжгүй байсан. Тиймээс тэднийг халах саналыг ХХЕГ хүргүүлсэн. Тухайлбал, венийн судасны үрэвсэл, хамрын хөндийн идээт үрэвсэл, зүрхний хэм алдалт, аутизм болон сэтгэл зүйчийн дүгнэлтээр халах саналтай хүргүүлсэн.

Уг мэдээлэлд дурдагдснаар байлдагчид хүч хэрэглэсэн харилцааны зөрчил гарсан гэх асуудлаар дотоод хяналт шалгалт явуулсан. Шалгалтын үеэр алба хаагчид хүч хэрэглэсэн зүйл тогтоогдоогүй. Мөн цагдаагийн байгууллагад хандаж, тухайн нөхцөл байдлыг тогтоолгохоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа. Тухайн алба хаагчийг ухаан алдаж унах үед нь эмнэлэгийн анхан шатны тусламж үзүүлэн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хүргүүлсэн. Тухайн алба хаагчийг зодсон гэх асуудлаар хамт байсан байлдагч нараас тодорхойлолт авахад зодсон нөхцөл байдал тогтоогдоогүй. Мөн генералын хүү Т гэх алба хаагч манай ангид байдаггүй. Энэ бол ташаа мэдээлэл” гэсэн билээ. Харин түүнээс шалгалтын ажиллагаа хэрхэн үргэлжилж байгаа талаар тодруулахад “Би өчигдөр албан ёсны тайлбар өгсөн. Одоогийн байдлаар цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг үргэлжилж байгаа учир нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй байна гэлээ. Манай байнгын бүрэлдэхүүнд Б.Тэмүжин гэдэг дэд ахлагч бий. Харин генералын хүүхэд биш. Түүнийг бусдыг зодсон эсэхийг цагдаагийн байгууллагаас шалгана" хэмээн хариуллаа. 

 

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

543

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 361

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

669


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.