2111-р сар, 2026Бямба гараг

Нөөцөд байгаа 14 мянган тонн махны хониныхыг 13 мянга, үхрийнхийг 15 мянган төгрөгөөр худалдана

5 сар 18. 16:522 мин унших

Нөөцөд байгаа 14 мянган тонн махны хониныхыг 13 мянга, үхрийнхийг 15 мянган төгрөгөөр худалдана

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат мэдээлэл өглөө.

Тэрбээр “Засгийн газрын хуралдаанаас үнийн өсөлтийн эсрэг арга хэмжээ авах тухай тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Энэ тогтоолын төсөл нь нэлээн олон заалттай. Үүнд нийслэлд үүсээд байгаа махны үнийн өсөлт, хөөрөгдөл, нөөцийн махны хомсдолтой холбоотой заалт орсон. Мөн долдугаар сарын 1-н хүртэл нөөцийн махны худалдааг үргэлжлүүлэх тухай заасан.

Нөөцийн махны худалдан авалтыг анхаарахгүй бол нэг хүн олон давтамжтайгаар аваад байгаа нь Ибаримтаас харагдаж байна. Энэ нь зорилтот бүлэг рүү гээ биш өөр тийшээ яваад байх вий гэдэг болгоомжлол бий болгож байгаа.

Түүнчлэн нийслэлээс бэлдсэн нөөцийн махнаас борлуулсан, үлдсэн хэмжээнд зөрүү гарсан. Ибаримтгүйгээр борлуулалт хийсэн байж болзошгүй нөхцөл байдал үүссэн. Үүнийг тодорхой болгох шаардлагатай байна.

Нөөцийн махны бүрдүүлэлтэд Засгийн газар онцгой анхаарна. Нэр бүхий есөн компанийн нэгдүгээр сарын 15-наас дөрөвдүгээр сарын 10-ныг хүртэлх хугацаанд зарж борлуулсан махны асуудалд тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлье гэж байгаа юм.

Анх гэрээ хийхдээ нөөцийн махыг хониныхыг 13 мянга, үхрийнхийг 15 мянган төгрөгөөр худалдаалахаар гэрээ хийсэн. Энэ гэрээг хангуулах хүрээнд одоо складад байгаа 14 мянган тонн махыг дээрх үнээр буюу өнөөдрийн ханшаас 2-3 мянган төгрөгөөр хямдруулж худалдана гэдэг шийдвэр гаргасан.

Нөөцийн махны худалдааг долдугаар сарын 1-н хүртэл үргэлжлүүлнэ. Ингэхдээ зургаадугаар сарын 15-наас хойш нөөцийн маханд шинэ мах гаргана" гэдэг мэдээллийг өглөө. 

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

Оюутолгойн 3 их наядын ногдол ашгийг хуримтлалын санд төвлөрүүлж эрүүл мэнд, боловсрол, орон сууцны салбарт зарцуулна

Ерөнхий сайд Н.Учрал цаг үеийн асуудлаар өнөөдөр /2026.10.23/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Ерөнхий сайд Н.УЧРАЛ: Ногдол ашгийн хэмжээг яг хэдэн төгрөгөөр авах вэ гэдгээ эцэслэн тохиролцож, Монгол Улс хуулиараа баталгаажуулах шаардлагатай. Тиймээс Засгийн газар ирэх оны төсөвт “Оюу толгой” компаниас авах ногдол ашгийг тодорхой дүнгээр тусгаж, юунд зарцуулахыг нь орлого, зарлагын төлөвлөгөөнд суулган батлуулах замаар хуулийн шаардлага тавихыг зорьсон

1 177

435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХЭЛНЭ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны аравдугаар сарын 21-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. ​​​​​​​ “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ. Ирэх 2027 онд 16 мянган айлыг ипотекийн зургаан хувийн зээлээр орон сууцанд оруулна

1 182


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.