2111-р сар, 2026Бямба гараг

Хуурамч 10 гаруй тонн архийг устгалд оруулжээ

5 сар 20. 9:342 мин унших

Хуурамч архинд ихэвчлэн метанол болон төрөл бүрийн химийн бодис агуулагддаг байна.


Гарал үүсэл нь тодорхойгүй хуурамч архи, согтууруулах ундааг гар дээрээс болон цахим сүлжээгээр дамжуулан худалдан борлуулах зөрчил их байгааг Цагдаагийн байгууллагаас мэдээллээ. 

Хуурамч архинд ихэвчлэн метанол болон төрөл бүрийн химийн бодис агуулагддаг байна. Өөрөөр хэлбэл, метанол буюу метилийн спирт нь үнэр амт өнгө зэргээрээ архитай ижил бөгөөд үүнийг ихэвчлэн будаг шингэлэгч, уусгагч, антифриз болон формальдегид үйлдвэрлэхэд өргөн ашигладаг аж. Метанол нь хүний биед задрахдаа харааны мэдрэлийг гэмтээж сохор болгох, төв мэдрэлийн системийг хордуулж амь насанд хүрэх аюултай гэдгийг мэргэжилтнүүд хэлж байгаа юм.

2025 онд гарал үүсэл нь тодорхойгүй 10,5 тонн буюу 8 мянга гаруй шил архи, вискиг хураан авч устгалд оруулсан байна.

Мөн онд архи согтууруулах ундааг зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрүүлэн хилээр хууль бусаар оруулж ирэхийг завдсан 96 зөрчил бүргэгдсэн байна. Өнгөрсөн онд Нийслэлийн түргэн тусламжийн төвд архинд хордсон гэх 15800 гаруй тохиолдол бүртгэгджээ.

Иргэд согтууруулах төрлийн зүйл худалдан авахдаа "e-barimt" аппликэйшнээр нэвтрэн төлбөрийн баримт уншуулдаг хэсэгт дарж тухайн бүтээгдэхүүний акц дээр байрлах QR кодыг уншуулан гарал үүслийг нь шалгах боломжтой болсон. Иймд иргэд цахим орчинд байршуулсан хямд үнэ бүхий гарал үүсэл тодорхойгүй хуурамч байж болзошгүй архи согтууруулах ундаа худалдан авч өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд эрсдэл учруулахаас сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулав.

 

 

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

543

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 361

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

668


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.