
Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж шийдвэрүүдээ танилцуулсныг тоймлон хүргэе.
ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр: Өнөөдрийн хурлаар Байдрагийн усан цахилгаан станцын төслийг эхлүүлэх тогтоолын төслийг баталлаа. Төр хувийн түншлийн түншлэлээр нүүрсний борлуулалтыг олон гарцаар сайжруулах хүрээнд 270 км замыг концессын гэрээгээр барих шийдвэр гаргалаа. Мөн Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцэж, зарчмын хувьд дэмжсэн. Түүнчлэн төрийн нууцтай холбоотой зарим мэдээллийг ил болголоо. Тухайлбал, маш нууц байсан Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийг улсын нууцаас гаргалаа. Энэ нь Богдхан төмөр замын төсөл дээр "Бодь интернейшнл" компанитай төрийн нууцад авах байдлаар шууд гэрээ байгуулж нүүрсний оффтейк гэрээ хийсэн. Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж болон үүнтэй холбоотой Засгийн газрын хоёр тогтоолын төслийг тус тус улсын нууцаас гаргасан.
Мөн олон нийтийн сүлжээгээр Ерөнхий сайд, Ардчилсан намыг Засгийн газарт урьж байгаа гэх илт худал мэдээлэл түгээгдсэн. Ийм асуудал байхгүй, яригдаагүй. Засгийн газар үйл ажиллагаа тогтвортой явуулж байна. Ямар нэгэн байдлаар халаа сэлгээ хийх эсвэл хамтарч ажиллах талаар юу ч яригдаагүй. Тиймээс энэ яриаг тасалбар болгохыг хүсэж байна.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир: Хүн ам зүйн бодлогоо дэмжих тусдаа хуультай болж байна
-Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас боловсруулсан Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хууль болон Халамжийн тухай хуулийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар дэмжиж УИХ-д өргөн барихаар болсон. Монгол Улсад 990 гаруй мянган гэр бүл байна. Сүүлийн үед төрөлт буурч гэр бүл салалт нэмэгдэж байна. Өнгөрсөн жилтэй харьцуулахад гэр бүл батлуулах нь 3000-аар буурчээ. Нас баралтыг тооцоод үзвэл Монгол Улсын хүн ам жилдээ 40 мянгаар л нэмэгдэж байна гэсэн үг. Иймд төрөөс хүн ам зүй, гэр бүлийн хөгжлийг дэмжих бодлогоо илүү тодорхой болгох шаардлага үүссэн. Энэ зөвхөн Монгол Улсын асуудал биш. Европын орнууд ч ажиллах хүчний хомсдолд орж, хүн амын өсөлтөө дэмжих бодлого руу шилжиж байна. Хууль зүйн яамнаас Гэр бүлийн тухай хууль, Гэр бүлийн маргааныг шүүхээр хянан шийдвэрлэх тухай хууль”-ийг өргөн барьсан. Нэг хууль байсныг нь салгаж, зөрчлийн шинж чанартай зохицуулалтуудыг “Гэр бүлийн тухай хууль”-д тусгасан буюу Хууль зүйн яамны өргөн барьсан хувилбараар байгаа. Харин Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас өргөн барьж байгаа хууль нь гэр бүлээ дэмжсэн бодлогуудыг барья гэх шийдвэрүүд гарсан. Ингэхдээ зарим заалтууд хасагдсан. Тухайлбал, гурав ба түүнээс дээш хүүхэдтэй бол гэр бүлийн нэг гишүүнийг ХХОАТ-аас чөлөөлөх заалт байсан. Энэ нь жилд 206 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлэлт буурахаар байсан. Засгийн газраас өргөн барьсан татварын хуульд 792 мянга буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ХХОАТ-аас чөлөөлсөнтэй холбоотой Гэр бүлийн тухай хуулиас дээрх заалтыг авах ийм заалт байна.
Одоо мөрдөгдөж буй Халамжийн тухай хуулиар улсын төсвийн зардалд 2.4 их наяд төгрөг халамжийн зардал байдаг. Хүүхдэд өгч байгаа 100.000 төгрөгт жилд 1.5 их наяд орчим төгрөг төсөвлөгддөг. Мөн цалинтай ээж, одонтой ээж зэргийн мөнгийг халамжийн мөнгө гэж өгдөг байсан нь Монгол Улсын хүн ам зүйн бодлогыг халамж болгож харагдуулж буй учир гэр бүлийн хөгжлийг дэмжих чиглэл рүү тусад нь салгана. Ингэснээр халамжийн мөнгө зорилтод бүлэгтээ буюу хөгжлийг бэрхшээлтэй, ахмад настнууд зэрэгтээ очиж чадна. Мөн хүн ам зүйн бодлогоо дэмжих тусдаа хуультай болж байна гэсэн үг.
Өнөөдөр манай улсын халамжийн зардал өндөр байгаа талаар их яригддаг. Бүх зүйл халамж болоод байна, харин хүн ам зүйн бодлого хаана байна вэ гэсэн шүүмжлэл ч бий. Тиймээс шинэ хуулиудаар хүн ам зүй, гэр бүлийг дэмжих бодлогыг тусад нь ангилж, харин Халамжийн тухай хуулиар зорилтот бүлэгт чиглэсэн дэмжлэгийг олгохоор зохицуулж байгаа юм. Ингэснээр халамж илүү эзэндээ хүрнэ гэж үзэж байна. Учир нь өнөөдөр зарим төрлийн мөнгөн тэтгэмж амьжиргааны түвшин өндөр айл өрхөд хүртэл очиж байгаа асуудал бий. Харин бодлогыг ийнхүү салгаснаар дэмжлэг илүү оновчтой, зорилтот бүлэгтээ хүрэх боломжтой юм.
Мөн дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлүүдийг ипотекийн зээлд дараалал харгалзахгүй хамруулах, санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэх зэрэг заалтууд хуулийн төсөлд тусгагдсан. Үүнээс гадна гэр бүлийн харилцаа, сэтгэлзүйн асуудалд нь анхаарч сэтгэлзүйчийн үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөсөн. Мөн тавдугаар сарын 15-ны өдрийг улс даяар “Гэр бүлийн долоо хоног” болгон тэмдэглэх зохицуулалт ч орж ирсэн.
Жил бүр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах аяныг зохион байгуулдаг бөгөөд энэ жилийн аян эхэлсэн байгаа. Аяны хүрээнд нийт 40 суманд ажиллаж, хөдөлмөрийн аюулгүй байдлыг мөрдүүлэхэд анхаарах юм. Цалинтай ээж хөтөлбөрийн мөнгөн дүнг нэмэгдүүлэх асуудал дээр одоогоор яамны хэмжээнд санхүүгийн боломж, орон зай харагдахгүй байна.
“Халамж хавтгайрч хүмүүс ажил хийхээ болилоо” гээд тооцоогүй яваад байсан бол дээрх хоёр хуулиар халамжийн асуудал, гэр бүл рүү чиглэсэн дэмжлэгийн бодлого тодорхой болох нь гэж ойлгож болно.
Ч.БЯМБАХАЖИД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 21. ПҮРЭВ ГАРАГ. № 97 (7839)


Ирэх бямба гарагийг автомашингүй өдөр болгож, шөнийн марафон зохион байгуулна
ТОЙМ: Улс төрчдийн дуулиан тасрахгүй нь ээ /6/
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойр орчимд баавгай үзэгдсэн байж болзошгүй талаар мэдээлэл иржээ
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг Цонжинболдог руу нүүлгэн шилжүүлнэ
Сошиал буллид сайн юм бас байна
“Арвайхээрийн дулааны станц” төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо
Г.Идэрмаа: Оршуулгын газрууд монголчуудын уушгийг тэтгэсэн ой, цэцэрлэгт хүрээлэн болоосой
Х.Нямбаатар Туул голд биш Хятад компанийн алдагдалд л санаа зовж байна
Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна
Маргааш бүх нийтийн марафон гүйлт болохтой холбогдуулж нийтийн тээврийн 9 чиглэл түр өөрчлөгдөнө
Сэрэмжлүүлэг: Зогсоол булаалдан маргалдаж нэгнээ хутгалжээ
Дутуу унтраасан ширхэг чүдэнз үнэлж баршгүй хохирол дагуулдаг
Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав
Лууяа: Фэнүүдтэйгээ илүү чөлөөтэй, энтертайнмент, шоу хэлбэрийн тоглолтыг хүргэхийг зорьж байна
Маршал Ю.Цэдэнбалын 110 жилийн ойг тохиолдуулан хөшөөнд нь цэцэг өргөх ёслол Нийслэл болон Увс аймагт нэгэн зэрэг боллоо
“Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглож байна” буюу С.Амарсайханы ойлгомжгүй огцролт
Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлэгт төрөхөөр очсон эх кесар хагалгааны үеэр нас баржээ
Интерполоор эрэн сурвалжилж байгаа 17 монгол иргэн БНСУ-д оршин сууж байна
Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилгын компаниудын үйл ажиллагааг зогсоолоо
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Лицензийн хил дунд үлдсэн Цагаан дэлийн сүүлчийн ганц малчных-2
ТАНИЛЦ: ХЗДХ-ийн сайдад 100 хувь дэмжигдсэн Г.Тэмүүлэнгийн ХОМ
ТАНИЛЦ: Азийн наадамд өрсөлдөх Монголын 17 жүдоч
Суурьшлийн бүс рүү баавгай орж ирсэн 80 орчим тохиолдол бүртгэгдээд байна
ЕРӨНХИЙЛӨГЧ ХУУЛИЙНХАНД ЯМАР ҮҮРЭГ ӨГӨВ
2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?
ЦАГ АГААР: Маргаашаас эхэлж бороо орж, ихэнх нутгаар сэрүүлснэ
СУИС-ийн бүлэг хүчингийн хэргийн хохирогч Н.Шинэцэцэг ХЭҮК-т гомдол гаргажээ
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.