2111-р сар, 2026Бямба гараг

БАЙР СУУРЬ: Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар хэн, хэн юу өгүүлэв

5 сар 21. 17:184 мин унших

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ.

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. 

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нарын 12 гишүүн 2026.05.13-ны өдөр энэ хуулийн төслийг өргөн мэдүүлжээ. Өнөөдөр УИХ-аар энэ төслийг хэлэлцэх эсэхийг шийднэ. Төсөлтэй холбогдуулан асуулт асуух хугацаа 90 минут байна. 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, А.Ариунзаяа, Ж.Батжарал, Н.Батсүмбэрэл, Б.Бейсен, С.Бямбацогт нар хуулийг санаачилжээ. 

УИХ гишүүний ирц хангалтгүй бол тухайн гишүүний нэг сарын төсвийг олгохгүй

Энэ хуульд тусгасан гол заалт нь УИХ-ын гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэхийн тулд санхүүгийн хариуцлага тооцох тухай юм. 

“15.11.Ёс зүйн дэд хороо гишүүнд дараах тохиолдолд гишүүний зөвлөх, туслах, бие төлөөлөгч-туслахын цалингийн зардлаас бусад гишүүний төсвийн нэг сард оногдох санхүүжилтийг олгохгүй байх хариуцлага хүлээлгэнэ:

15.11.1.гишүүн энэ хуулийн 7.3, 7.5, 10.12-т зааснаас бусад тохиолдолд нэг сарын хугацааны нэгдсэн, Байнгын, дэд хорооны хуралдааны нийт санал хураалтын 50-аас дээш хувьд оролцоогүй;

15.11.2.гишүүн ээлжит чуулганы хугацаанд нэгдсэн, эсхүл харьяалагдах Байнгын хорооны, эсхүл дэд хорооны хуралдаанд 5 ба түүнээс дээш удаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй.

УИХ-ын дарга С.Бямбацогт спикерийн хувиар ажлаа хурдан шуурхай явуулахын тулд энэ хуулийг оруулж ирлээ. Төслийг намын бүлгүүд дахин хэлэлцэх шаардлагатай. УИХ-ын бүх гишүүн саналаа хэлж, хүлээн зөвшөөрсний дараа энэ төслийг баталбал дараа нь хэрэгжүүлэхэд дөхөмтэй.         

Зарим сонгогч тойргийнх нь гишүүн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар юм хэлдэггүй, таг дуугүй гэж шүүмжилдэг. Гэтэл УИХ-ын гишүүн үг хэлэх, асуулт асуух, хэдэн минут ярихыг УИХ-ын даргын зөвлөлөөр шийддэг болох юм байна гэж гишүүд шүүмжлэв.

УИХ-ын даргад ямар ч хуулийн төсөл өргөн барьсан байна, нэг сарын дотор хэлэлцүүлдэг болох заалтыг төсөлд нэмжээ. Учир нь УИХ-ын даргад өргөн барьсан ч хэлэлцүүлдэггүй, удаадаг явдал бий гэж УИХ-ын дарга С.Бямбацогт хэлэв. 

УИХ-ын гишүүн Э.Болормаа: Энэ хуулийн төсөл онигоотой юм. УИХ-ын гишүүн ирцээ бүрдүүлэхгүй бол төсвөөс нь хасах юм байна. Монголын хамгийн баян хүмүүс энд суудаг. Нэг сарын төсвөө хасуулахаас айх хүн энд хэд болдоо? УИХ-ын гишүүний үгээ хэлэх эрхийг ямар ч нөхцөлд хасаж болохгүй.

Ингэснээр тухайн УИХ-ын гишүүний тойргийн иргэд хохирох вий. УИХ-ын гишүүний ирц гэх мэт маш жижиг асуудал ярьж байгаа нь маш харамсалтай. Иргэд хариуцлага нэхэж байгаа нь үнэн. Тойрогтоо ажилласан гишүүний ирцийг хэрхэх вэ? Үүний оронд авлига, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн асуудлыг ярья. Махны үнэ, инфляц, ядуурал, Рио Тинтогийн хэлэлцээг ярья. 

УИХ-ын гишүүн Х.Баттулга, С.Лүндэг нар хуралдаанаа хамгийн их тасалсан зэрэг нь надад огт хамаагүй.  

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: УИХ-ын гишүүд мө ажил хийж цалин авдаг тул хариуцлага хүлээх нь зөв. Цалингийн 20 хувийг бууруулах юм байна. Бусад төрийн албан хаагчид ямар хариуцлага хүлээдэг, яг л адилхан байх ёстой. Харин УИХ-ын гишүүний үг хэлэх эрхийг 30 хоногоор хасаж болохгүй.

Үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх нь УИХ-ын гишүүдийн үндсэн ажил, үүрэг нь юм. 
Гэтэл бусдыг гүтгэлээ гээд үгээ хэлж чадахгүйд хүрэх нь. Энэ нь хэт субьектив шинж чанартай заалт байна. УИХ-ын гишүүн татвар бууруулах санал гаргавал зардлыг  мөн бууруулах саналыг заавал хамт оруулах юм байна Энэ зөв үү, Ингэж дарамталж шахах нь буруу. Төсвийн шинэчлэлийн ард төрийн шинэчлэл бий.

ХХОАТ-ыг нэг хувь болгон бууруулах саналын ард төрийн шинэчлэл мөн бий. 

УИХ-ын гишүүн О.Номинчимэг: Олонх хуулиа батлах гэж зүтгэдэг, цөөнх нь камер хараад шоуддаг, попордог. Иймд УИХ-ын Дэгийн тухай хуулийг батлах нь зөв. 

УИХ-ын гишүүн ЧЛодойсамбуу: Цөөнх биш олонх шоудаж байгаа шүү Та нар 28 жил шоудаж байна. 2028 онд та нар цөөнх болно шүү Номинчимэг ээ. 

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж: Парламент амьд орчин байх ёстой. Дув дуугүй суугаад байвал энэ парламент амьгүй болно. 
УИХ-ын гишүүн П.Наранбаяр: Ингэж цөөнх рүү гээ дайрч болохгүй. Та Ангид ажиллаж амьдарч байсан. Парламентын ардчиллын өлгий нутагт амьдарсан байж энэ талаар мэддэг байх. 

 

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

ЗГХЭГ-ын даргаар яригдаж буй Б.Бат-Эрдэнэ: Би туршлагатай тул ажилтайгаа танилцаж хугацаа алдахгүй, шууд ажилдаа орно

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр /2026.11.19/ цахимаар хуралдаж, ЗГХЭГ-ын даргад УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг дэмжсэн талаар бид өмнө мэдээлсэн билээ. Тэрээр цаг үеийн асуудлаар өнөөдөр /2026.11.20/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрийг ард иргэдэд зөв, оновчтой хүргэх үүрэгтэй. Өнөөдөр Засгийн газраас олон шийдвэр гаргаж, төсөв хөрөнгийг нь баталж, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж байгаа ч тэдгээрийн хэрэгжилтийг хангах асуудал хамгийн чухал байна. Ерөнхий сайдын дэвшүүлж буй "Чөлөөлье" бодлого, концепцийн хувьд маш зөв гэж анхнаасаа үзэж ирсэн

393

С.Бямбацогт: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ УИХ-ын дарга болохдоо тодорхой хэлсэн

УИХ-ын дарга С.Бямбацогт "Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өглөө. Үүнтэй холбоотойгоор 1993 онд батлагдсан Ерөнхийлөгчийн тухай хуульд холбогдох заалтууд бий. Мөн Үндсэн хуульд ч энэ асуудлыг зохицуулсан холбогдох заалтууд байдаг. Үүний дагуу УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг түр орлон гүйцэтгэхээр хуульчилсан байдаг

559

ФОТО: Монгол Улсын Ерөнхийлөгчийг үдэн гаргах ёслол боллоо

Ийнхүү өнөөдөр /2026.11.20/ Ерөнхийлөгч асан Ухнаагийн Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамгыг хүлээлгэн өглөө. Мөн жанжин Д.Сүхбаатарын талбайд түүнийг хүндэтгэн үдэх ёслолын арга хэмжээ боллоо.

598

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

542

БАЙР СУУРЬ: Монгол улсыг Ерөнхийлөгчгүй болгосон 25 сая ам.долларын талаар тэд юуг өгүүлэв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2026.11.19/ хуралдав. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогтоос Бодь групптэй холбоотой гэх 110 сая ам.долларын гүйлгээний талаар тодруулж асуулаа. Тэрбээр уг мөнгө банкнаас гарсан эсэх, үүний 25 сая ам.доллар Монгол Улсын Ерөнхийлөгчид очсон гэх мэдээллийн үнэн, худлыг тодрууласан юм. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Өнөөдөр Монгол Улс Ерөнхийлөгчгүй болох гэж байна. Шалтгаан нь Бодь группын 110 сая ам.доллар банкнаас гараад явсан, үүний 25 сая ам.доллар нь Ерөнхийлөгчид очсон гэдэг мэдээлэл

782400256365b9db8d707224

У.Хүрэлсүх: Намайг Ерөнхийлөгчөөр сонгож, хамт байсан ард түмэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авсны дараа Ерөнхийлөгч үг хэлсний дараа санал хурааж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 92 хувийн саналаар чөлөөлөхийг дэмжив

567


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.