2111-р сар, 2026Бямба гараг

Г.Отгонтуяа: Э.Номин-Эрдэнэ “хүн алж үзэх юмсан гэж хүсдэг хүсэл мөрөөдөлтэй байсан” гэдгээ бичлэг дээр хээв нэг хэлээд инээмсэглэж байдаг

5 сар 22. 16:393 мин унших

Миний охины амь регистрийн дугаараас тийм хямдхан байсан гэж үү

Энэ сарын 11-нд 16 болон 32 настай хоёр эмэгтэйг хөнөөсөн Ц.Дагвадорж нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал болж анхан шатны шүүхээс Ц.Дагвадоржид оноосон бүх насаар нь хорих ял, хэргийн газар хамт байсан Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хэвээр үлдээсэн байдаг.

Тэгвэл амиа алдсан 16 настай охины ээж Г.Отгонтуяа өөрийн цахим хуудаснаа "Миний охины амь регистрийн дугаараас тийм хямдхан байсан гэж үү. 16-хан настай охины минь амийг хөнөөж байх үед Алуурчин нийт 14 минутын видео бичлэг хийж байсан

Тэр бичлэг дээр хамжигчид нь өөрсдийн овог нэр, регистрийн дугаараа хэлж байна. Алуурчин тэдэнд “Надад туслахгүй бол би та хоёрыг регистрийн дугаараар чинь олно” гэж хэлдэг.

Тэгээд тэд өөрсдийн регистрийн дугаарыг, өөрсдийн овог нэр, эрх ашгийг хамгаалахын тулд хүний нялх, ганц үрийн амь насыг ёс бусаар хөнөөж охины минь амийг аврахын оронд харин ч эсрэгээрээ алуурчинд охиныг минь алахад, нэг нь хоолойг нь бооход уяаны нөгөө үзүүрээс татаж өгч тусалж, нөгөө нь үйлдсэн гэмт хэргээ нуун далдлахад нь зориулж чемодан авчирч өгч улмаар чемоданд чихэж хийж өгч тусалж аллага хамтран үйлдэж байгааг бичлэгээс ганцхан би биш Давж заалдах шатны шүүх танхимд сууж байсан, хуралдаанд оролцсон бүх хүмүүс харлаа.

Хэдийгээр орчлон хорвоо дээр 16 жил амьдарсан ч миний бяцхан охинд зүрх сэтгэлдээ багтахааргүй, АСАР ИХ ИХ ХҮСЭЛ МӨРӨӨДӨЛ, ХҮСЭЛ МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛЭХ ЧАДВАР, ТӨРӨЛ БҮРИЙН АВЬЯАС, НАСАНДАА БАЙХААРГҮЙ УХААН БАЙЛАА. Гэсэн хэдий ч миний охин хүсэл мөрөөдлөө биелүүлж чадалгүйгээр нарт хорвоог ёс бусаар, цаг хугацаанаас өмнө харамсалтайгаар явлаа.

Харин охины минь амийг бүрэлгэсэн хүмүүс ч өөрсдийн гэсэн “мөрөөдөлтэй” байсан бололтой. Тэдний нэг нь Э.Номин-Эрдэнэ “хүн алж үзэх юмсан гэж хүсдэг хүсэл мөрөөдөлтэй байсан” гэдгээ бичлэг дээр хээв нэг хэлээд инээмсэглэж байдаг. Энэ хүн өөрийн хүсэл мөрөөдлөө биеэ хамгаалах чадваргүй охин дээр минь туршиж амжилттай биелүүлсэн гэж үзэж байгаа.Энэ хүний хүсэл мөрөөдөл биелсэн.

Харин энэ хүн нэгэн эхээс унасан хэн нэгний охин, эгч, дүү, насанд хүрсэн эмэгтэй хүн. Ирээдүйд хэн нэгний эхнэр, охин хүүхэд төрүүлэх эх болох эмэгтэй.Энэ хоёр охидыг харьцуулбал нэг талд нь ирээдүйд эх орондоо ихийг бүтээх хүсэл мөрөөдөлтэй 16 настай бяцхан охин.Нөгөө талд нь хүний амийг бусниулах, хүн алах хүсэл мөрөөдөлтэй, мөрөөдлөө бодитоор биелүүлсэн нас биенд хүрсэн эмэгтэй. Аймшигтай.

Энэ бол өнөөдрийн хамгийн аймшигтай үнэн. Энэ бидний амьдарч байгаа нийгмийн үнэн нүүр царай

Эрдэнэт хүний амь хэдхэн тоо үсэг бүхий регистрийн дугаараас хямд болсон мэт.

Хэрэв нийгэм ийм хэмжээнд очсон бол бид зөвхөн ганц охины амийг алдаагүй.

Бид хүн чанараа алдаж байна. 16-хан настай охины амьдрал, ирээдүй, ээж аавынх нь хорвоо бүхэлдээ хэдхэн тоо, хэдхэн үсгээс ч үнэгүй болсон гэж үү? Хүн чанар ингэтлээ үхэж болдог юм уу.

Айдас, хувийн эрх ашиг нь хүний аминаас үнэтэй болж болдог юм байна гэдгийг би харж байна. Би ганц охиноо алдаж харин Монголчууд бид шударга ёс, хүний мөс, хүн чанараа аль хэдийнээ алджээ" гэв.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

543

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 361

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

669


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.