2111-р сар, 2026Бямба гараг

ЧД-ийн 300 өрхөд эрчим хүчний хэмнэлттэй дулааны насос төхөөрөмж туршиж, агаар, орчны бохирдлыг бууруулахад эерэг үр дүнд хүрчээ

5 сар 25. 11:033 мин унших

“Эко Сквер Энержи” ХХК хамтын ажиллагааг эхлүүлж, 2025 оны 10-р сард санамж бичиг байгуулсан.

Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар, Голомт банк болон “Эко Сквер Энержи” ХХК хамтын ажиллагааг эхлүүлж, 2025 оны 10-р сард санамж бичиг байгуулсан.

Хамтын ажиллагааны хүрээнд 2025-2026 оны галлагааны улиралд Чингэлтэй дүүргийн агаарын бохирдол өндөртэй бүсийн 300 өрхөд “eco heat pump” буюу “эрчим хүчний хэмнэлттэй дулааны насос” төхөөрөмж суурилуулах шаардлагатай санхүүжилтийг Голомт банкнаас шийдвэрлэсэн юм.

Төхөөрөмжийн тухай

Уг төхөөрөмж нь цахилгаан халаалтаас гурав дахин бага эрчим хүч зарцуулахаас гадна 30м2-40м2  сууцыг өвлийн улиралд гадна агаараас дулаан нэвтрүүлэх болон зуны улиралд хөргөх хүчин чадал бүхий технологийн шийдэлтэй. Төхөөрөмжийг ашигласнаар сайжруулсан түлш, нүүрс, мод гэх мэт түлшний зардлыг халж, жилд 840 тонн нүүрсний хэрэглээг бууруулж, 2,100 тонн нүүрстөрөгчийн давхар исэл (CO₂) ялгаруулалтыг бууруулах ач холбогдолтой.

зураг

 

Галлагаа эхлэхтэй зэрэгцэн ЧД-ийн 17, 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршин суудаг өрхүүдэд төхөөрөмжүүдийг суурилуулж, айл өрхүүд одоогоор 7 сарын хугацаанд ашиглаад байна. Хоёр улирал дамнан хэрэгжсэн энэхүү ажлын түүврийн судалгаанд 300 өрхөөс түүврийн аргаар монгол гэрийн бүрэн дулаалгатай 150 өрх 2026 оны 4-р сард хамрагджээ.

Судалгаанд оролцогчдын 86.2 хувь нь гэрийн доторх агаарын чанар сайжирсан, 89.7 хувь нь утаа, тортог, үнэр багассан, 93.1 хувь нь өдөр тутам гал түлэх, үнс гаргах, нүүрс зөөхөд зарцуулдаг цагийг бууруулсан гэж хариулсан байна. Энэ нь дулааны насос нь зөвхөн халаалтын төхөөрөмж бус, харин өрхийн амьдралын чанарыг дээшлүүлэх, ахуйн хөдөлмөрийг бууруулах, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй хүчин зүйлсийг багасгах шийдэл болж байна. Мөн гэр хорооллын айл өрхүүдийн дулааны тав тух, дотор орчны агаарын чанар, өдөр тутмын хөдөлмөр болон өрхийн зардалд эерэг нөлөө үзүүлжээ.

Дулааны насос суурилуулахаас өмнө өрхүүд нүүрс, түлш болон цахилгааны зардалд сард дунджаар 231.4 мянган төгрөг зарцуулж байсан бол насос ашигласны дараах сарын цахилгааны дундаж төлбөр 175.8 мянган төгрөг орчим болжээ. Ингэснээр нэг өрх сард дунджаар 55.6 мянган төгрөг, жилд ойролцоогоор 667 мянган төгрөгийн цэвэр хэмнэлт гаргах боломжтой гэж тооцогдож байна.

Хэдийгээр зарим өрхийн хувьд цахилгааны төлбөр өмнөхөөс нэмэгдсэн тохиолдол байгаа ч нүүрс, түлшний хэрэглээ буурсан, галлагаанд зарцуулах цаг багассан, үнс тортог цэвэрлэх болон түлш зөөх хөдөлмөр хөнгөвчилсөн зэрэг эерэг үр дүн гарсан байна.

Энэхүү төслийг дэмжигч Голомт банкны тухайд өөрийн үйл ажиллагаа болон санхүүжилтээр дамжуулан ялгаруулж буй хүлэмжийн хийн ялгарлыг 2030 онд 30%-аар, 2050 онд 50%-аар бууруулах зорилт тавин ажилладаг. Цаашлаад нийгмийн хариуцлагын хүрээнд агаар, орчны бохирдлыг бууруулах авч хэрэгжүүлж болох алхмыг туршиж үзсэний үндсэн дээр банкны бүтээгдэхүүн гаргаж, хүлэмжийн хийг бууруулах чиглэлээр ажлуудыг төлөвлөжээ.

 

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

543

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 361

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

668


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.