
Ирээдүйн өв сангийн хүүгийн орлогыг хүүхдийн хөгжилд зориулна хэмээн хуулийн төсөл санаачилжээ. Тодруулбал, УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн /2026.05.25/ хуралдаанаараа ийнхүү шийджээ.
МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал: Монгол Улсын ирээдүйн иргэдийн хөгжлийг хангах тал дээр энэ хуулийн төсөл томоохон үр дүн авчирна гэж харж байна. Бүлгийн хуралдаанаар гарсан саналуудыг нягталж үзээд, хэлэлцүүлгийн шатанд илүү нарийвчлан хэлэлцэх шаардлагатай гэж үзсэн. Дараагийн асуудал нь УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар нарын 10 гишүүний санаачлан өргөн мэдүүлсэн Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон дагалдах 17 хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл.
Тус хуулийн төсөл нь орон нутагт үйл ажиллагаа явуулж буй төрийн агентлагуудын салбар нэгжийн удирдлагыг орон нутгийн удирдлагууд томилдог байх эрх зүйн зохицуулалт бий болгох зорилготой.
Гэвч төрийн албаны мэргэшсэн, тогтвортой байх зарчим, зарим салбарын нэгдмэл удирдлагын тогтолцоо болон төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтуудтай одоогийн хуулийн төслийн үзэл баримтлал зөрчилдөж байна гэж үзсэн.
УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн: Монгол Улсад хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг санаачлан боловсрууллаа. Энэхүү хуулийн гол зорилго нь хүүхдийн хичээлээс гадуурх болон амралтын цагийн хөгжлийг дэмжих эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлэхэд чиглэж байна. Олон улсын жишгээр “оролцоотой хүүхэд хөгждөг, хөгжсөн хүүхэд хамгаалагддаг” гэсэн зарчмыг баримталдаг. Тиймээс хүүхдийн хөгжлийг дэмжих үйл ажиллагаанд төр, эцэг эх, бүх талын оролцоог хангах шаардлагатай.
Монгол Улсад хийсэн олон судалгаагаар эцэг эхчүүдийн орлогын түвшнээс шалтгаалан хүүхдээ хүссэн сургалт, дугуйланд хамруулах боломж хангалтгүй байдаг нь тогтоогдсон. Мөн нийслэл, орон нутгийн хөгжлийн ялгаа нь хүүхдийн хөгжлийн үйл ажиллагаанд тулгамдсан асуудал болж байна. Иймээс бүх хүүхдэд тэгш боломж олгох зорилтыг дэвшүүлсэн.
Хуулийг батлах нь нэг хэрэг боловч хэрэгжүүлэх оновчтой механизм, санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх нь хамгийн чухал. Энэ хүрээнд Үндэсний баялгийн сангийн тухай хууль 2024 онд батлагдсанаар Ирээдүйн өв санд уул уурхайн салбараас төвлөрдөг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 65 хувь хуримтлагдаж байна. Жил бүр ойролцоогоор 4–6 их наяд төгрөг төвлөрдөг бөгөөд нийтдээ 6 их наяд төгрөгийн хөрөнгө хуримтлагдсан байна. Энэхүү хөрөнгийг жилийн 4.1 хувийн өгөөжтэй санхүүгийн хэрэгсэлд, тухайлбал гадаад бондод хөрөнгө оруулан өсгөж байгаа бөгөөд зөвхөн хүүгийн орлогоос жилд 200 гаруй тэрбум төгрөг төвлөрч байна. Хуулийн төслийн үзэл баримтлалын хүрээнд уг хүүгийн орлогын 50-иас доошгүй хувийг хүүхдийн хөгжил, дугуйлан секц, багш нарыг дэмжихэд зарцуулах санал тусгасан. Үндэсний баялгийн сангийн үндсэн хөрөнгөнд хүрэлгүйгээр зөвхөн өгөөжөөс нь хүүхдийн хөгжилд хөрөнгө оруулах нь хамгийн зөв зарчим гэж үзэж байна.
Өөрөөр хэлбэл, хүүхдүүдэд мөнгө хуримтлуулахын зэрэгцээ тэдний хөгжил, ахиц дэвшилд цаг алдалгүй хөрөнгө оруулах шаардлагатай гэж үзсэн.
Уг хуулийн төслийг намын бүлэг болон УИХ-ын байнгын хороодоор хэлэлцүүлэхээр болсон. Цаашид салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах, санхүүжилтийн эх үүсвэрийн тооцооллыг нарийвчлах зэрэг олон асуудлыг тусган боловсронгуй болгох шаардлагатай байгаа.

2025 онд төрөөс улс төрийн намд олгосон санхүүжилтийн 191.9 сая төгрөгийг зориулалтын бусаар зарцуулжээ
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд
МАН-ын 30-ын бүлгийн гурав, АН-ын нэг “анхаарал татсан” сонсгол
Ө.Шижир: Яагаад хоёр их наядын алдагдалтай төсөв оруулж ирж байгаа юм бэ?

ЦАГ АГААР: Маргаашаас эхэлж бороо орж, ихэнх нутгаар сэрүүлснэ
СУИС-ийн бүлэг хүчингийн хэргийн хохирогч Н.Шинэцэцэг ХЭҮК-т гомдол гаргажээ
НӨАТ: 555 баримтын сүүлийн таван орон таарснаар 60-500 мянган төгрөг хожлоо
ЗГ: Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ардчилсан намын улс төр хэтэрхий бөөрөнхий байгаад гишүүд нь шүүмжлэлтэй хандаж байна
ҮНЭ ХАНШ: Лууван, нэгдүгээр зэргийн гурилын үнэ нэмэгдэж, хонь, үхрийн махны үнэ буурчээ
Б.Оюутболд: Нэр төрөө сэргээлгэж, С.Амарсайханаар уучлал гуйлгана
Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв
Г.Занданшатар: С.Амарсайхан хуулийн байгууллагад хамт очъё, ард түмний эргэлзээг тайлж хамт шалгуулъя
Т.Аубакир огцрох ёстой!
“Солонго-1, 2”-т орох иргэдэд: Сонгон шалгаруулалт 10 сарын 10-наас эхэлж, 14 хоног үргэлжилнэ
Инфляцын өсөлтийн 46.9 хувийг хүнсний бараа, ундааны үнийн өсөлт бүрдүүлжээ /бичлэг/
"Онцгой анхаарал хандуулах сэдэв бол хуулийн засаглал, шударга ёсыг тогтоох явдал юм"
ТАНИЛЦ: Шахмал түлш худалдан борлуулж буй 440 цэгийн байршил
Хятадын шүүхэд дуудагдсан Б.Дэлгэрсайхан Монголын хэвлэлийг дарамтлахыг оролдов
Бичлэг: УИХ-ын намрын ээлжит чуулган нээлтээ хийлээ
Д.Тогтохсүрэнгийн хэргийг хэрэгсэхгүй болгоогүй, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа гэв
Төсвийн тодотголыг 2027 оны төсөвтэйгээ хамт хэлэлцэж, батална
2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталж чадалгүй УИХ-ын ээлжит бус чуулганыг хаалаа
Гэмт хэргийн шинжтэй 90 гомдол, мэдээллийг шалгав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдлагууд, шүүх, прокурор, хууль, хяналтын байгууллагуудын дарга нарт үүрэг, даалгавар өглөө
А.Намсаманд: С.Амарсайхан сайд жолоочийнхоо эхнэр болон дүүг дарга болго гэхэд нь болгосон. Зарим томилгоог нь хийхгүй байхаар сүрдүүлдэг
Л.Энх-Амгалан: Монголын төрийг маш их хагалан бутаргаж буй бүлэглэлийн гар хөл болсон Түгжилмаа бол А.Ариунзаяа гишүүн ба түүний нөхөд
SmartCar-ын ₮2000-ын луйвар | жолооч нар E-Mongolia-гаар торгуулиа төлөх боломжгүй болов
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол лхагва гарагт явагдана
Н.Тавинбэх нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг аравдугаар сарын 2 хүртэл хойшлууллаа
Хуульч О.Баасанхүү: Надад олон казах найз бий. Надтай уулзаж, танилцаж явсан казах хүмүүсийн дунд муу, муухай хүн нэг ч таарч байгаагүй
Иргэдийг автомашинаар нь далимдуулан ингэж шулж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзах үеэрээ эв нэгдэлтэй байж, томоохон төсөл, хөтөлбөрийг гацаадаг бусармаг үйлдэл гаргахгүй байхыг уриалав
Оюу толгойн төслийн зардлыг бууруулж, ирэх онд ногдол ашиг авах асуудлаар тохиролцжээ
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.