2111-р сар, 2026Бямба гараг

Нас барсан иргэний хувьцаа болон ногдол ашгийг зургаадугаар сарын 1-нээс эхлэн өвлөгчид шилжүүлнэ

5 сар 26. 11:462 мин унших

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцаа


"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааг эзэмшигч иргэн нас барсан бол түүний хувьцаа болон ногдол ашгийг хууль ёсны өвлөгчид шилжүүлэх тухай тогтоолыг Засгийн газраас гаргасан. 

Энэ дагуу нас барсан иргэний “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа, түүнд хуваарилагдсан ногдол ашгийг 2026 оны зургаадугаар сарын 1-ний өдрөөс хууль ёсны өвлөгчид шилжүүлж эхлэхээр болжээ. 

Уг шийдвэр нь 2011 оны гуравдугаар сарын 31-ний өдрөөс хойш нас барсан хувьцаа эзэмшиж байсан иргэн хамаарах юм. Харин хууль ёсны өвлөгч гэдэгт Иргэний хуульд заасан хууль ёсны өвлөгч, өвлүүлэгчийг нас барах хүртэл хамт амьдарч байсан болон хуульд заасны дагуу хүсэлт гаргасан өвлөгчийг өв хүлээн авсан гэж үзэх аж. 

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцаа болон ногдол ашгийг хууль ёсны өвлөгч шилжүүлэн авах заавар, видеог танилцуулж байна. 

Нас барсан иргэний хувьцаа болон ногдол ашгийг өвлөхдөө: 

  • 158989 тусгай дугаарт нас барсан иргэний регистрийн дугаарыг кирилл, том үсгээр бичин илгээж, хувьцааны мэдээллээ шалгана. 
  • Хууль ёсны өвлөгч нь өвлүүлэгчийн нас барсны гэрчилгээ эсвэл нас барсны бүртгэлийн лавлагааг иргэний бүртгэлийн Нэг цэгийн үйлчилгээнээс авч, гэрчилгээ болон лавлагаан дээр бичигдсэн хаягийн дагуу тухайн баг, хорооны Засаг даргаас өвлүүлэгчийн хамгийн сүүлд оршин сууж байсан баг, хорооны Засаг даргаас тодорхойлолт, Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар /уг дэвтэр байхгүй бол Засаг даргын гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажсан тодорхойлолт/ гаргуулж авна. 
  • Ээлжийн өвлөгч өвлөх тохиолдолд төрөл садангийн лавлагааг улсын бүртгэлийн байгууллага дээр бичиг баримттайгаа биеэр очиж авсан байна. 
  • Хүүхэд нь өвлөх тохиолдол төрсний бүртгэлийн лавлагаа, эхнэр нөхөр нь өвлөх бол гэрлэсний бүртгэлийн лавлагаа, эцэг эх нь өвлөх тохиолдолд төрөл садангийн лавлагаа болон хэдэн хүүхэд төрүүлсэн тухайн лавлагааг бүрдүүлэн өв нээгдсэн газрын нотариатад хандана. 
  • Хууль ёсны өвлөгч нарын зарим нь өв хүлээн авахаас татгалзах тохиолдолд өв хүлээн авахаас татгалзах хүсэлтийг нотариатаар гэрчлүүлнэ.
  • Холбогдох бичиг баримт бүрдсэн тохиолдолд нотариатч нь өвлөх эрхийн гэрчилгээ бичиж Нотариатын цахим системд байршуулах бөгөөд хувьцаа, ногдол ашгийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд цахим хэлбэрээр илгээнэ. 
  • Е Mongolia системээр үнэт цаасны данстай эсэхээ шалгаж, шаардлагатай бол брокерын компанид данс нээнэ. 
  • Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв нь үнэт цаасаар гэрчлэгдсэн "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг хууль ёсны өвлөгчийн дансанд бүртгэж баталгаажуулна. 
  • Хүсвэл брокерын компаниар дамжуулан өөрийн банкны данс руу шилжүүлэн авах боломжтой. 

ЗААВРЫГ ҮЗЭХ: 

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

545

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 364

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

670


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.