
УИХ-ын дарга, АН-ын дарга асан З.Энхболдыг Зам тээврийн хөгжлийн яамны сайд асан Б.Энх-Амгалангийн хэрэгт хатгагчаар оролцсон гэж үзэн Монгол Улсын шүүхээс хоёр жилийн ялаар яллаж шийтгэсэн.
Тэгвэл хатгагч гэж хэн бэ. Яавал хатгагч болдог талаар УИХ-ын Тамгын газрын дэд дарга, хуульч Г.Эрдэнэбат “Өдрийн сонин”-ы 2026 оны тавдугаар сарын 16-ны өдрийн дугаарт тайлбарлаж ярьжээ. Энэ эрхэм Монгол Улсын орлогч прокурор байсан гэдгийг та бид мэдэх билээ. Тэрбээр хэлэхдээ “Энэ хэрэг эргэлзээ төрүүлж байна. Маргаан мэтгэлцээнтэй хийж байж үнэн мөнийг нь тогтоох нь зөв” гэсэн байр суурь илэрхийлсэн юм. Хуульч Г.Эрдэнэбат ярихдаа хатгагч гэдэг нь: “Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хуулийн 3.4 дүгээр зүйлд гэмт хэргийн хатгагч гэдгийг тодорхойлж, хуульчилсан. Хатгагч гэдэг нь тухайлан хэн нэгэн хүнийг санаатай гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн хүнийг хэлнэ.
Энэ нь зөвхөн гэмт хэрэг үйлдэх санааг хэн нэгэнд хэлээд өгч байгаа үйлдэл огт биш. Тухайн хүнийг гэмт хэрэг үйлдэхэд хүргэхүйц санаа бодол төрүүлэх, уриалах хүсэх, гуйх, ятгах, ямар нэг зүйл амлах, зөвлөгөө өгөх, итгүүлэх, заналхийлэх, хүч хэрэглэх, хуурч мэхлэх зэрэг аргыг хэрэглэсэн этгээдийг хэлж байгаа юм.
Харин энэ зүйлээр буруутгахдаа гэмт хэрэг үйлдэхэд ямар арга хэлбэрээр татан оруулсан бэ гэдгийг тогтоох ёстой ба тухайн хатгасан этгээдийн үйлдлээс хамаарч гэмт хэрэг үйлдэхээс өөр аргагүй байдалд орсон нөхцөл байдал тогтоогдвол гэмт хэргийн хатгагч гэж үздэг. Энэ тодорхойлолт нь тухайн хүний үг, үйлдэл шууд гэмт хэрэг үйлдэх шийдвэрийг бий болгосон байхыг шаардана.
Гэвч дээрх хэрэгт ашиглагдсан нотолгооны бүтэц нь гол төлөв шууд бус шинжтэй байна. Хамаарал бүхий этгээдийн бизнесийн холбоо, улс төрийн албан тушаал, гэрчүүдийн “сонссон”, “ойлгосон” шинжтэй мөн хэвлэл мэдээллийн мэдээлэл зэрэг нь шүүхийн дүгнэлтийн суурь болсон нь харагддаг. Харин Эрүүгийн эрх зүйн суурь зарчмаар бол гэм бурууг “эргэлзээгүй нотлогдсон байх” түвшинд хүргэх шаардлагатай бөгөөд зөвхөн нөхцөл байдлын давхцал дээр тулгуурласан дүгнэлт хангалттай эсэх нь эргэлзээтэй асуудал юм” гэжээ. Энэ бүгдээс харахад иргэн З.Энхболдыг яллахдаа “Эргэлзээгүй,нотлогдсон байх” түвшинд биш хэн нэгний “захиалгаар” шүүж шийдвэр гаргасан мэт харагдаж байна. З.Энхболд хэлэхдээ “Би Б.Энх-Амгаланг танихгүй, утсаар ярьж байгаагүй, мессэж ч бичиж үзээгүй” гэж удаа дараа мэдэгдэж байв. Танихгүй, дээрээс нь хоорондоо ярьж ч үзээгүй хүмүүс яаж гэмт хэргийг хатгаж, гэмт хэрэг үйлдүүлэх билээ. Тийм учраас л З.Энхболдыг “хатгагч” гэж үзэж ял өгсөн нь эргэлзээ төрүүлж байна гээд байгаа юм. Шударга энэрэнгүй шүүх гэж бид хэзээнээс ярьсаар ирсэн. З.Энхболдыг шударгаар шүүж цагаатгах байх гэсэн хүлээлт нийгэмд үүсээд байна. “Нэг үхрийн эврийг цохивол мянган үхрийн эвэр доргино” гэж зүгээр ч нэг хэлээгүй байх. Шүүх шударга захиалгагүй байвал ард олны итгэл сэргэхэд тун хэрэгтэй сэн.
Ж.САНДАГДОРЖ
ӨДРИЙН СОНИН


Ирэх бямба гарагийг автомашингүй өдөр болгож, шөнийн марафон зохион байгуулна
ТОЙМ: Улс төрчдийн дуулиан тасрахгүй нь ээ /6/
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойр орчимд баавгай үзэгдсэн байж болзошгүй талаар мэдээлэл иржээ
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг Цонжинболдог руу нүүлгэн шилжүүлнэ
Сошиал буллид сайн юм бас байна
“Арвайхээрийн дулааны станц” төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо
Г.Идэрмаа: Оршуулгын газрууд монголчуудын уушгийг тэтгэсэн ой, цэцэрлэгт хүрээлэн болоосой
Х.Нямбаатар Туул голд биш Хятад компанийн алдагдалд л санаа зовж байна
Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна
Маргааш бүх нийтийн марафон гүйлт болохтой холбогдуулж нийтийн тээврийн 9 чиглэл түр өөрчлөгдөнө
Сэрэмжлүүлэг: Зогсоол булаалдан маргалдаж нэгнээ хутгалжээ
Дутуу унтраасан ширхэг чүдэнз үнэлж баршгүй хохирол дагуулдаг
Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав
Лууяа: Фэнүүдтэйгээ илүү чөлөөтэй, энтертайнмент, шоу хэлбэрийн тоглолтыг хүргэхийг зорьж байна
Маршал Ю.Цэдэнбалын 110 жилийн ойг тохиолдуулан хөшөөнд нь цэцэг өргөх ёслол Нийслэл болон Увс аймагт нэгэн зэрэг боллоо
“Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглож байна” буюу С.Амарсайханы ойлгомжгүй огцролт
Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлэгт төрөхөөр очсон эх кесар хагалгааны үеэр нас баржээ
Интерполоор эрэн сурвалжилж байгаа 17 монгол иргэн БНСУ-д оршин сууж байна
Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилгын компаниудын үйл ажиллагааг зогсоолоо
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Лицензийн хил дунд үлдсэн Цагаан дэлийн сүүлчийн ганц малчных-2
ТАНИЛЦ: ХЗДХ-ийн сайдад 100 хувь дэмжигдсэн Г.Тэмүүлэнгийн ХОМ
ТАНИЛЦ: Азийн наадамд өрсөлдөх Монголын 17 жүдоч
Суурьшлийн бүс рүү баавгай орж ирсэн 80 орчим тохиолдол бүртгэгдээд байна
ЕРӨНХИЙЛӨГЧ ХУУЛИЙНХАНД ЯМАР ҮҮРЭГ ӨГӨВ
2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?
ЦАГ АГААР: Маргаашаас эхэлж бороо орж, ихэнх нутгаар сэрүүлснэ
СУИС-ийн бүлэг хүчингийн хэргийн хохирогч Н.Шинэцэцэг ХЭҮК-т гомдол гаргажээ
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.