
ХУД-ийн 15 дугаар хороонд байрлах “Цэнгэлдэх” хотхоны 23 давхар барилгын 20 дугаар давхарт өчигдөр гал гарлаа. Азаар Нийслэлийн Онцгой байдлын газар шуурхай ажиллаж галыг унтрааж чадлаа. Лав л галын зургаан машин ажиллаж, хажуу айл, доод дээд айлаар дамжин хүмүсийг аварч, иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлэв.
“Цэнгэлдэх” хотхоны хувьд 23 давхар, нэг давхартаа дөрвөн айлтай, нийт найман блок бүхий том хотхон. Энэ том хотхоны аль нэг айлд гал гарлаа гэхэд давхрынх нь бусад гурван айлаас гадна дээшээ доошоо хамгийн багадаа найман айлын аюулгүй байдал яригдана.
Тэгэхээр энэ мэт өндөр барилгад дахин гал гарахгүй гэх баталгаа байхгүй. Тэр үед иргэдээ аварч, тусламж үзүүлэх бодит нөхцөл боломж хэр байгааг дахин сөхөхөөс аргагүйд хүрч байна.
“Зууны мэдээ” сонин өмнө нь эл асуудлаар удаа дараа байр сууриа илэрхийлж дуугарч байсан билээ.
Өндөр барилгын галыг өндөр шатанд найдаж болохгүй

Юуны өмнө өндөр барилгын галыг унтраах тоног төхөөрөмжийн хүрэлцээ, хангамжийн асуудлаар бид ОБЕГ-аас тодруулсан юм. Одоогоор ОБЕГ-ын хувьд 32 метр шаттай хоёр, 42 метр шаттай хоёр автомашин бүрэн ажиллаж байгаа тухай мэдээллийг өгсөн. Нэг үеэ бодвол галын машины хүрэлцээ нэмэгдсэн нь сайн боловч машин байгаад ч хүчрэхгүй өчигдрийн нөхцөл байдал дахин бий болвол яах вэ.
Өчигдрийн хувьд галын машины шат 11 давхраас дээш хүрч чадаагүй гэдгийг тухайн үед байсан иргэд ярьж байна. Гэтэл гал 20 давхарт гарсан. Тиймээс ч техникийн хүчээр бус аврах багийнхны ур чадвараар, дээд болон хажуу айлаас нь дамжиж хүмүүсийг аварлаа. Гэтэл нөгөө талаар галын асуудал яригдах бүрт машинд найдах нэг өрөөсгөл хандлага бий. Шуудхан хэлэхэд, иргэд бид өндөр шаттай галын машинтай л бол болчихно гэж найдаж суудаг. Гэтэл өндөр шаттай байгаад ч 20 давхар барилгад хүрэх болом үгүй. 42м шаттай машин гэхэд дунджаар нэг давхрыг гурван метр гэж тооцоход 13-14 давхарт л хүрэх боломжтой. Тэгэхээр машинтай л бол болчихно гэдэг ойлголт мэргэжлийн талаасаа маш буруу гэдгийг бид харж байна. Дэлхийн практикт өндөр барилгын аюулгүй байдлыг шаттай машинаар хэмждэггүй юм байна. Учир нь 30–40 давхар барилгын галыг гаднаас очиж унтраах боломжгүй. Гэхдээ үүгээрээ өндөр шаттай машин хэрэггүй гэсэн үг биш. Хамгийн гол асуудал барилга өөрөө галын үед хамгаалалтын систем болж ажиллах ёстой хэмээн үздэгийг бидний хэд нь сайн мэдэх вэ. Нөгөө талаар галын хамгийн гол аюул зөвхөн дүрэлзэн асаж буй улаан гал бус, уугиж байдаг галын утаа байдаг. Тиймээс галын үед хүмүүсийг аврах гол нөхцөл нь шатаар доош буух боломж төдий биш, утааг тусгаарлаж, аюулгүй гарцыг хэдэн минут хадгалж чадах инженерийн систем байдаг. “Цэнгэлдэх” хотхоны хувьд айл бүрт гал мэдрэгч мэдрэгч байдаг, давхруудад галын гидрант байдаг гэсэн. Гэхдээ тухайн үед 20 давхрын галын гидрант ажиллаагүй тухай цугласан оршин суугчид хэлж байв.
Тэгэхээр өндөр барилгын аюулгүй байдал нь гал гарсны дараах асуудал биш, зураг төсөл батлах үеэс эхэлдэг инженерийн том шийдэл юм. Галын дохиолол, автоматаар ажиллах усан шүршигч систем, утаа сорох болон даралтат агаарын хамгаалалттай шат, галд тэсвэртэй хаалга, давхар хооронд гал тархахаас сэргийлэх тусгаарлалт, дотоод усан шугам буюу галыг усаар шүршиж унтраах механизм, аврагчдын ашиглах тусгай лифт зэрэг нь өндөр барилгын үндсэн шаардлага болдог.
Хонгконг хяналтаа чангатгасан, харин манайх хэзээ анхаарах вэ
Дэлхий даяар өндөр барилгад гарсан харамсалтай олон тохиолдлыг бид мэднэ. Хамгийн сүүлд гэхэд Хонконгт өнгөрсөн онд болсон томоохон гал энэ асуудлыг дахин дэлхийн анхааралд оруулсан. Тай По дүүргийн өндөр орон сууцны цогцолборт гарсан гал хажуу дахь барилгууд руу тархаж, хэдэн мянган хүн амиа алдаж, олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн. Нэгэнт эрчээ авсан энэ том хэмжээний галыг унтраахад өндөр барилгын стандартын бус хийцлэл, хэт шигүү, галын машин орох ч боломжгүй нөхцөл байдал хамгийн их саад болж байсныг тухайн үед шүүмжилж байлаа. Хонгконгийн гашуун сургамжийг зүгээр нэг айлгах гэж жишээ болгон татсангүй. Харин ч хүн ам шигүү суурин газруудад өндөр барилгад гарсан эрсдэл ямар аюулд хүргэж болзошгүйг сануулах гэсэн төдий. Олон мянган хүний амь насыг авч одсон түүхэн дэх хамгийн том галд тооцогдож байгаа энэ гэнэтийн аюулын дараа Хонконг болон Хятадад өндөр барилгын галын аюулгүй байдлын шалгалтыг өргөн хүрээнд эхлүүлээд байгаа.
Харин манайх энэ талаар хэр дуугарч байна вэ. Сүүлийн жилүүдэд цементэн ширэнгэ гэж нэрлэгдэх болтлоо Улаанбаатар хот шигүү суурьших болсон. Тэдгээрийн тэргүүн эгнээнд “Хурд” группын барьсан олон гоё нэртэй хотхон, хорооллууд бичигддэг. Ер нь үндсэндээ хуучны хэдэн хорооллоос бусдаар хотын төв ялангуяа Натурын хавцал гээд олон газарт галын байтугай явган хүний стандарт байхгүй. Бөөр бөөрөөрөө нийлсэн олон барилга дунд галын том машин бүү хэл жижгэвтэр хоёр машин ч зөрөлдөхөд хэцүү байдаг. Мэргэжлийн хэллэгээр бол галын машин эргэх зай, аврах ажиллагааны коридор гэж зүйл манай хотод бараг үлдээгүй гэхэд болно. Тэгэхээр муу амлаж байгаа юм биш. Хонгконгийн галаас сургамж авч галын хор, аюулгүй байдал, өндөр барилгын стандарт нормоо эргэн харах цаг болжээ. Өнөөдрийн 20 давхрын гал унтарна. Харин маргааш 30 эсвэл 40 давхар барилгад ижил нөхцөл үүсвэл бид зөвхөн шатны өндөр ярьсаар байх уу, эсвэл барилгын норм, хот төлөвлөлт, галын инженерчлэлийн бодлогоо илүү нухацтай авч үзэх үү. Шил дараалан баригдаж байгаа шилэн фасадтай гоё барилгуудын хэд нь галын аюулгүй байдал, стандарт нормыг хангасан байдаг вэ. Хотын барилгын стандарт нормыг хангах үүрэгтэй Ерөнхий архитектор нь АТГ-д шалгагдаж байгаа цөвүүн цагт бид хэнээс энэ асуултын хариултыг нэхэх вэ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 28. ПҮРЭВ ГАРАГ. № 102 (7844)


Архангай аймгийн Цахир сумын Содномдаржаа уулан дахь хоёр шүтээн рүү тээврийн хэрэглэсээр гарахыг хоригложээ
Б.Наранцэцэг: Зүрх бол хамгийн их үхэлд хүргэдэг ч, хамгийн амархан оншлогддог эрхтэн
Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулж, дотоодын нарийн ногооны хэрэгцээг хангах төсөлд гарын үсэг зурлаа
НӨАТ-ын сугалааны тохирол энэ сарын 17-нд болно

ВАШИНГТОНД COP17 БОЛОН ТАЛ ХЭЭРИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТАЛААР ӨНДӨР ТҮВШНИЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
Маргаашаас Х:8, Ч:44, Ч:14, Д:8 чиглэлийн автобусны замналд орох түр өөрчлөлт
Сургуулийн хүүхдийн үдийн хоолны бэлдэц хийдэг нийслэлийн өмчит дөрвөн компанийг татан буулгахаар болжээ
Төрийн банк “NEOCITY” ногоон хотхон төслийг санхүүжүүлнэ
500 мянган ахмадын тэтгэврийг ₮100-300 мянгаар нэмэх агуулгатай хуулийн төслийг УИХ яаралтай хэлэлцэхээр боллоо
Цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмэхээр шийдвэрлэжээ
П.Мөнхтулга: Бөхийн дэвжээн дээр зүй бус үйлдэл гаргадаг олон бөх байхад яагаад заавал Архангайн хоёр бөхөд хариуцлага тооцоод байгаа юм бэ?
ХУУЛЬ: 18 нас хүрсэн иргэн скүүтер, мопед жолоодох хууль батлагдлаа, торгуультай танилц
“Эрдэнэс Метан“ ХХК-ийн үзэглэсэн хөрөнгө оруулалтын гэрээний үр дүнд Монгол Улсын түүхэн дэх анхны метан хийн нөөцийг бүртгэлээ
Цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд
Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно
Ц.Магалжав: Улсын арслан Р.Пүрэвдагва найман удаа залуучууд хэрэглэхээ больсон хараалын үг хэлж, ёс зүйгүй үйлдэл гаргасан
Ши Жиньпиний БНАСАУ-д хийсэн айлчлал хоёр улсын харилцаанд шинэ түлхэц өглөө
Элсэлтийн шалгалтын 2026 оны суудлын хуваарь гарчээ
Гадаадын банкны салбар Монголд байгуулагдах нь Монголчуудад л ашигтай
Тэтгэврийн хуучин тогтолцоог “тэтгэвэрт” гаргалаа
МУГЖ Лосолын Болдбаатар Төв Цэнгэлдэхэд тоглох гэж байгаа юу?
Говь-Алтайн Засаг дарга Г.Чинбат ААН-ийн өр төлбөрийг барагдуулаагүйгээс болж ирэх өвөл аймгийн төв бүхэлдээ хөлдөх эрсдэл нүүрлэжээ
Угсармал орон сууцуудыг гал дэмждэггүй материалаар дулаалж, метал фасад суурилуулж байна
Хэвлэл мэдээллийн хэрэгслийг ₮20 саяар торгуулсан гэх ХЭҮК-ын хэлтсийн дарга С.Ганзоригт сахилгын шийтгэл ногдуулахаар болжээ
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой шүүхэд шилжүүлсэн хэрэг өмнөх оны мөн үеэс 31.6 хувиар өсчээ
Т.Ариунаа, Б.Сарантуяа хоёрт Ардын жүжигчин цол олгох цаг нь болжээ
Том төслүүдийн худалдан авалтыг “нууцаар” хийхийг хуулиар хориглоно
Ахынхаа регистрийг ашиглаад хувь хүний нууц задруулсан гэмт хэрэгтэн болов
Г.Лувсанжамц: Хууль гарснаар асуудал шууд шийдэгдэхгүй, олон нийтийн хандлага чухал байна
О.Амгаланбаатар: Наадам бол ард түмэн өөрөө оролцож, өөрөө баярлаж цэнгэдэг баяр байх ёстой
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.