2111-р сар, 2026Бямба гараг

ТАМХИНЫ ҮНЭ ХЭТ ӨНДӨР БАЙВАЛ ИРГЭД АЛЬ БОЛОХ ТАТВАРААС ЗАЙЛХИЙНЭ

6 сар 2. 8:033 мин унших

Южин Тромбитас

 

Олон улсын мэргэжилтнүүдийн анхааруулга

Монгол Улсын Их Хурлаас Тамхины онцгой албан татварыг 2026 оноос жил бүр 100 хувь огцом нэмэгдүүлэх талаар хэлэлцэж байна.

Саяхан Узбекистаны Самарканд хотод болсон “Торгоны зам”  Олон улсын татварын форумд Монгол Улсын Сангийн яамны төлөөлөгчид оролцож, онцгой албан татварын бодлого, түүний дотор тамхины татварыг нэмэгдүүлэх асуудлаар олон улсын туршлага солилцсон байна. https://youtu.be/hQNewyLUa38?si=3jIZOE796uEyuxa8

Уг форумын үеээр олон улсын мэрэгжилтэн, Шинэ Зеланд/Хорватийн М группийн ахлах зөвлөх Южин Тромбитас хэлэхдээ: “Монголын Засгийн газар орлогоо нэмэгдүүлэхийг эрмэлзэж байгаа сайн зүйл боловч үүнийг хэрхэн хийх нь чухал юм. Хэрэв тамхинд 150% ийн татвар ногдуулбал хэтэрхий өндөр. Өртөг маш өндөр байх үед хар зах зээл үүсч, ямар ч үнээр хамаагүй татвараас зайлсхийх болдог. Энэ нь жижиг худалдаа эрхэлэгчидэд сөрөг нөлөөтэй. Татвар нь инфляцтай уялдсан огцом биш, хэт өндөр биш байвал үр дүнд хүрдэг. Харин үе шаттай өсөлт нь хэрэглэгч, бизнес эрхлэгчдэд дасан зохицох хугацаа олгож, төрд хяналт хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлдэг.”

Мөн түүнчлэн түүний онцолсоноор : ” Монгол Улсын хувьд парламент тамхины онцгой албан татварыг огцом хоёр дахин нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэж буй энэ үед дээрх асуудал онцгой анхаарал татаж байна. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, Засгийн газрууд татварын орлогоо нэмэгдүүлэхийг зорьдог ч дэлхий даяар онцгой албан татварын орлого буурч буй хандлага ажиглагдаж байна. Тиймээс шинэ татварын бодлого хэрэгжүүлэхдээ зөв арга зам сонгох нь чухал. Жишээлбэл, Бразил улс 1999 онд экспортын тамхинд 150 хувийн татвар ногдуулсан ч энэ нь хууль бус худалдааг нэмэгдүүлж, бодлого нь амжилтгүй болсон тул цуцлагдсан байдаг’’. гэж тайлбарлажээ. (https://youtu.be/Ov3JeR5Aa3k?si=qULsLAxn55_ircit)

Олон улсын татварын мэргэжилтнүүдийн үзэж буйгаар тамхины татварыг хэт огцом, өндөр хэмжээгээр нэмэгдүүлэх нь хууль бус худалдаа, хар захыг тэлэх, төсвийн орлого буурах эрсдэлтэй. Тэдний онцолж буйгаар, бодлого нь зөвхөн орлого төвлөрүүлэх зорилготой бус, нийгмийн эрүүл мэндэд бодит үр дүн авчрахуйц, урт хугацааны тогтвортой шийдэл байх ёстой аж.

“Торгоны зам”  Олон улсын татварын форум -2026 Узбекистаны Самарканд хотноо зохион байгуулагдаж байгаа энэ үеэр олон улсын татварын мэргэжилтнүүд тамхины онцгой албан татварын бодлого нь зөвхөн хувь хэмжээг өсгөх асуудал биш, харин зах зээл, хэрэглэгч, хууль бус худалдааны эрсдэлийг цогцоор нь үнэлсэн байх ёстойг онцолжээ.

Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Байгууллага (OECD ) -ээс хийсэн судалгаагаар 20 ш тамхинд ноогдох татварын зардал Коста Рика, АНУ, Япон, Швейцарь зэрэг улс орнуудад  тамхины үнийн 60%-аас  бага байсан байна. Тамхины үнэнд эзлэх татварын хувь хэмжээ дундад азийн орнууд болох Казакстанд 47 хувь, Киргизэд 51 хувь Узбекстанд 45 хувь байдаг.

“Торгоны зам” татварын форум нь бүс нутгийн орнуудын татварын албад, бодлого боловсруулагчид, олон улсын мэргэжилтнүүд нэг дор цугларч, татварын шилдэг туршлагыг хуваалцдаг чухал платформ юм.

Тэд дараах зөвлөмжийг өгч байна:

  1. Татварыг инфляцтай уялдуулан индексжүүлэх
  2. 3–5 жилийн урт хугацааны шаталсан төлөвлөгөө гаргах
  3. Хууль бус худалдаатай тэмцэх хяналт, шалгалтыг сайжруулах
  4. Огцом өсөлтөөс зайлсхийх

 

Эцэст нь, тамхины хэрэглээг бууруулах, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах зорилго зөв боловч хэрэгжүүлэх арга барил нь бодлогын амжилтыг тодорхойлдог. Олон улсын туршлагаас харахад татварыг үе шаттай, судалгаанд суурилсан байдлаар нэмэгдүүлэх нь илүү тогтвортой, үр дүнтэй шийдэл гэж үзэж байна.

Тайлбар: Нийтлэлд ашигласан мэдээлэл нь Узбекистаны Самарканд хотноо 2026 оны 5 сард зохион байгуулагдсан  “Торгоны зам” татварын форумд оролцсон олон улсын татварын мэргэжилтний илтгэл, ярилцлагад үндэслэсэн болно. (https://youtu.be/Ov3JeR5Aa3k?si=qULsLAxn55_ircit)

 

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

545

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 363

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

670


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.