2111-р сар, 2026Бямба гараг

МУГЖ Д.Алтанхуягийг УДБЭТ-ын захирлын түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн томиллоо

6 сар 3. 10:222 мин унших

Энэ томилгоо Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны хоёрдугаар сарын шийдвэрт үндэслэжээ

МУГЖ Д.Алтанхуяг Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын захирлаар эгүүлэн томилогдлоо.

 

Энэ томилгоо Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны хоёрдугаар сарын шийдвэрт үндэслэжээ.

Учир нь Д.Алтанхуяг 2024 оны 10 дугаар сард тухайн үеийн Соёлын сайд Ч.Номингийн Б/15 тоот тушаалаар УДБЭТ-ын захирлаар сонгон шалгаруулалтгүйгээр түр томилогдсон байдаг. Харин удалгүй шинэ жилийн арга хэмжээ тэмэглэхдээ театрын барилгыг зохисгүй ашиглаж, замбараагүй байдал үүсгэсэн маргаанаар дараагийн сайд Ч.Ундрамын тушаалаар чөлөөлөгдсөн.

Энэ шийдвэрийг хууль бус хэмээн Захиргааны хэргийн шүүхэд өгч, шийдвэр гарсны дараа "Монголын шүүх үнэн зөв, шударга шийдвэр гаргалаа. Үнэн эрт, орой нь хамаагүй хэзээд ЗӨВ байдаг" хэмээн хэлж байлаа.

Анхны томилгоо нь шалгаруулалтын дүнд биш, түр томилгоо хэлбэрээр хийгдсэн байсан тул шүүхийн шийдвэрийн дараах энэ удаагийн томилгоо мөн "түр орлон гүйцэтгэгч" хэлбэрт хэвээр гарчээ.

Өөрөөр хэлбэл, байнгын захирлаар томилогдохын тулд яамнаас нээлттэй сонгон шалгаруулалт явуулах шаардлагатай хэвээр гэсэн үг юм.

Тэрбээр дэлхийн шилдэг найман балетчны нэг болж, уран бүтээлчийнхээ хувьд улсынхаа нэрийг дэлхийн сонгодог урлагийн тавцанд таниулж чадсан нэгэн. Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын болон АНУ-ын “Бостон балет” компанийн гоцлол бүжигчин, “Ла Скала” болон Японы "Комаки балет" компанийн хүндэт бүжигчин.

1993-2000 онд Хөгжим бүжгийн коллежийн сонгодог бүжгийн ангид суралцан төгссөн тэрбээр 2000 онд АНУ-ын бүжгийн жүжигчдийн сургууль (School of America Ballet)-д суралцалцжээ. Сургуулиа төгссөнийхөө дараа эх орондоо ирж, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчнээр ажиллан, 2002 онд Япон улсын "Асами Маки", "Комаки балет" компанийн бүжигчнээр, 2003 оноос XX зууны шилдэг бүжиг дэглээч Роланд Пэтиттэй хамтран, 2007 оноос АНУ-ын "Бостон балет" компанид ажиллаж эхэлсэн байна. 2010 оноос Монголын балетын хөгжил санг байгуулж, тэргүүнээр ажиллаж буй юм.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

543

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 360

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

668


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.