2111-р сар, 2026Бямба гараг

Шүүхэд сэвэлзсэн салхи ба Ц.Цогтыг дэмжсэний цаана...

6 сар 6. 11:012 мин унших

Сүүлийн нэг сард Дээд шүүхийн ерөнхий шүүгчээр бүгд амьсгаллаа.


Сүүлийн нэг сард Дээд шүүхийн ерөнхий шүүгчээр бүгд амьсгаллаа. Дээд шүүх Д.Ганзориг гэдэг хаантай болчихсон, тэр нь дахиж зургаан жил суучих гээд шүүхийнхнийг, хуулийнхныг, тэр бүү хэл ард нийтийг ч амраасангүй сандаргалаа. Цэц тэр тоглолтод нь оролцож. Дээд шүүхийн ерөнхий шүүгч дахиад зургаан жилээр сонгогдож болно гэж шийдэв. Тэр нь Цэцийн нэрийг газарт булав. Гэсэн нь Цэцийн шийдвэр Д.Ганзоригт нэмэр болсонгүй. Уул нь: Д.Ганзориг энэ удаад найз Ч.Хосбаярыгаа ерөнхий шүүгч болгоод, дараа жил 60 хүрч тэтгэвэрт гарахаар нь буцаж ерөнхий шүүгч болох тохироо хийж.

Тэр хүртэл нь: Ч.Хосбаяраар Н.Алтанхуягийг ялтай болгох мэт цэвэрлэгээ хийлгэж, өөрөө нэр усаа цэвэрлэж угаагаад ирэх гэж байж. Гэтэл нь Дээд шүүхийн шүүгч нарын хуралдаанаар байдал өөр болоод явчихаж. Шүүгч нар Ч.Хосбаяртай өрсөлдүүлээд Ц.Цогтыг нэр дэвшүүлж. Ц.Цогт болбоос шүүх байтугай хуулийн салбартаа мэргэжилдээ хайртай, шударга гэдгээрээ зартай. Найраа мэддэггүй, нам байхгүй тийм шүүгч. Эдүгээг хүртэл Арслантай гүүрний урдхантай байдаг шүүхийнхний байранд амьдардаг гэхээр авлигаас ангид гэдэг шулуухан ойлгогдоно. Ерөнхий шүүгчээр томилуулахын тулд ирээдүйгээ нугасласан янз бүрийн амлалт өгч балрахгүй бол яг өнөөдөр бол Дээд шүүхэд Ц.Цогтоос өөр шударга сонголт байхгүй. Бодох нь ээ: Дээд шүүхийнхний ерөнхий шүүгчээ тодруулсан хурлын дүн их сонин юм хэлж байх шиг. 22 шүүгчээс 11 нь Ц.Цогтыг, хоёр нь Ч.Хосбаярыг дэмжжээ. Үлдсэн ес нь цагаан хуудас өгчээ. Ц.Цогт, Ч.Хосбаяр хоёрт очсон санал бол Дээд шүүхийн шүүгч нар шударга ёсыг хүсэж эхэлснийг илэрхийлнэ. Хамаг учир нь: Шүүгч нар 21 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар үзэгдсэн шиг цагаан хуудас хэрэглэсэн нь шударга ёсны хүсэмжлэл болон шударга бусыг эсэргүүцсэний дээд хэлбэр. Ерөөс: Д.Ганзоригийн үед шүүх улс төрөөс бүрэн хамааралтай, Нарийн бичгийн даргын үгээр хөдөлдөг, шүүгч нараа томилж чадахгүй, тангараг өргүүлж барахгүй болсон. Сүүл хавь руугаа Цэцтэй хуйвалдсан, басхүү Д.Ганзориг ерөнхий шүүгч биш зүгээр л Д.Ганзориг байсан.

Эдүгээ ерөнхий шүүгчийнх нь бүрэн эрх дууссан Д.Ганзоригийг авах Танхим тодорч өгөхгүй, өөрөө: Намайг авах Танхим байна уу, Эрүүгийн танхимдаа очно гэвэл болох уу гэж гуйж буй гэнэ. Базах нээ: Шүүхэд шударгын салхи сэвэлзэж, Дээд шүүхийн шүүгч нар: Шүүх бол бие даасан институци юм гэж чанга дуугаар зарлалаа...

Ө.БАТБИЛЭГ

ӨДРИЙН СОНИН

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

543

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 361

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

668


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.