
МАН, АН-ын бүлэг өчигдөр хуралдаж шийдвэрээ танилцууллаа.
МАН-ын бүлгийн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцжээ. Энэхүү төслийг хэлэлцэх үед зэсэнд ногдуулах АМНАТ-ийн талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдээлэл хийв. Харин АН-ын бүлгийн хуралдаанаар Засгийн газрын огцруулах акц эхлүүлэх асуудлыг хэлэлцжээ. Бүлгийн мэдээллийг тоймлон хүргэж байна.
“Ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцэж батлахдаа зэсэнд ногдуулах АМНАТ-т хүрэхгүй”
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням: -Засгийн газрын зэсэнд ногдуулах АМНАТ-ийг бууруулах нь зөв, гэхдээ “Онтра”-гийн хэлэлцээрт нөлөөлөх магадлалтай гэж үзээд Ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцэж батлахдаа зэсэнд ногдуулах АМНАТ-т хүрэхгүй, бусад асуудлыг шийдвэрлээд явахаар бүлэг шийдвэрлэлээ. “Онтра”-гийн хэлэлцээр дээр болгоомжлох нь зүйн хэрэг. УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай ойлголцсон.Монгол Улсын Үндсэн хуулиар нийт төслийн өгөөжийн 51 хувийг заавал Монголын ард түмэн, төрд авах ёстой. Үндсэн хууль давсан гэрээ хэлцэл гэж байх ёсгүй. Ямар ч нөхцөлд Монгол Улсын Үндсэн хууль хэрэгжих ёстой.Үндсэн хуулиар үүрэг болгогдсон “Онтра”-гийн Шивээ толгой, Жавхлант гэсэн хоёр лицензээс ирэх өгөөж 51-ээс дээш хувь байна.Энэ хэлцлийг дуусгасны дараа зэсийн АМНАТ -ийг буулгах нь зүйтэй юм гэдэг дээр бүлгийн гишүүд санал нэгдлээ” гэв. Сануулахад, Оюутолгой төслийн стратегийн ордын бүсэд хамаарах "Онтра" (Entrée Resources / Онтрэ) компанийн эзэмшиж буй Жавхлант, Шивээ толгой зэрэг талбайн хайгуул болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлаар Монгол Улсын Засгийн газар хэлэлцээр хийж буй юм. Мөн бүлгийн хуралдаанаар Бизнесийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийн танилцуулгыг сонссон байна.
Монгол Улсад 213 мянга гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаагийн 10,2 мянга нь гадаадын хөрөнгө оруулалттай компани байна. Хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчин тогтворгүй, хамгаалалт сул, хэрэгжилтийн шатанд байгаа хөрөнгө оруулалтын гэрээний тогтвортой байдал хангагддаггүй зэргээс шалтгаалж энэхүү хуулийг санаачилжээ. Анхдагч хуулийн төсөл батлагдсанаар хуулиар хориглосноос бусад бизнесийн үйл ажиллагаа чөлөөтэй эрхлэх, бизнес эрхлэгчдийг өмчийн хэлбэр, хөрөнгө оруулалтын эх үүсвэр, салбар гэх зэргээр ялгаварлан гадуурхахгүй байх, шударга өрсөлдөөнийг дэмжиж төрийн оролцоог багасган бизнес эрхлэгчдийн дарамтыг бууруулна гэж үзэж байна. Мөн Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банк болон орон сууцжуулалтын тухай хуулийн төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан хийсэн байна.
Улсын хэмжээнд 144,6 мянган өрхийг 11,2 их наяд төгрөгийн санхүүжилтээр ипотекийн зээлд хамруулаад байна. Өнөөдрийн байдлаар орчин үеийн инженерийн дэд бүтцэд холбогдоогүй байшин, гэрт амьдардаг өрхийн тоо нийслэлд 262,8 мянгад хүрчээ. Хуулийн төсөл батлагдсанаар орон сууцны банк байгуулагдаж жил бүр олгох орон сууцны зээлийн хэмжээ 2.2 дахин нэмэгдэнэ хэмээн хууль санаачлагчид үзэж байна. Мөн төрөөс хэт хамааралтай санхүүжилтийн тогтолцооноос зах зээлийн зарчимд суурилсан тогтолцоонд шилжих, орон сууцны зээлийн хүртээмж нэмэгдэх, төрийн санхүүгийн ачаалал буурах, орон сууцны төслүүдийг бодлогоор дэмжиж батлан даалт гаргах, зорилтот бүлгийн иргэдэд зээлийн батлан даалт гаргах, түрээсийн орон сууцад хамруулах, орон сууцны эрэлт-нийлүүлэлтийг уялдуулж, цогцоор нь шийдвэрлэх боломж бүрдэх юм.
“Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар гишүүдээс санал авна”
АН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар тус намын бүлгийн дарга О.Цогтгэрэл мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ Ерөнхий сайд Н.Учралд хариуцлага тооцох асуудлыг бүлгээс УИХ-д оруулах болсныг онцоллоо. АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “АН бүлгээс 14 хоногийн өмнө Ерөнхий сайдад хандан Батлан хамгаалахын сайдад хариуцлага тооцох санал гаргасан, гэвч хариулт ирүүлээгүй. Хариулт ирүүлээгүй нь хариуцлага тооцохгүй гэсэн байр суурь илэрхийллээ гэж ойлгож байгаа. Бүлэг энэ асуудлаар хуралдаж, байр сууриа нэгтгэсэн. Хэрэв Ерөнхий сайд албан үүргээ хангалтгүй биелүүлсэн сайдад хариуцлага тооцохгүй гэж байгаа бол Ерөнхий сайдад хариуцлага тооцох асуудлыг тавих нь зүйтэй. Энэ хүрээнд намын дарга, бүлгийн дарга шийдэл гаргаж ажиллах нь зүйтэй гэдэг шийдэл гаргалаа. Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар гишүүдээс санал авна. Энэ бол эрдэнэт хүний амь настай холбоотой асуудал. Мөн нөхцөл байдлыг томоор харах ёстой. Эдийн засгийн нөхцөл байдал, ард иргэдийн амьдрал, үнийн өсөлт хоёр оронтой тоонд орж ирж байгаа, татвар гээд олон асуудал бий. Засгийн газар шинээр байгуулагдан ажиллаад 80 орчим хонож байна. Үүний зэрэгцээ эрх баригч намын мөрийн хөтөлбөр хэрэгжиж эхлээд хоёр дахь жилдээ орж байна. Ямар ажил хийх талаар төсөл, хөтөлбөрүүд танилцуулж байгаа ч Монгол Улсын эдийн засагт өсөлт, хөгжил авчрах бодитой ажлууд тодорхой бус хэвээр байна. Иймээс энэ Засгийн газраас хүлээх итгэл, хүлээлт буурч байгаа нь илт харагдаж байна. Иймээс Ерөнхий сайдад хариуцах тооцох асуудлыг өргөн хүрээнд тавина” гэлээ. Мөн тэрээр “УИХ-ын дарга нам бус байх тухай хуулийн төслийг хэлэлцэх асуудал дэмжигдэн явж байгаа. УИХ-ын дарга аль нэг намын даргын албан тушаал давхар эрхэлдэггүй байх тухай хуулийг батлуулах ёстой гэсэн байр сууриа хэвээр хадгалж байна. Хөрөнгө хураах тухай хуультай холбоотой асуудлыг УИХ-ын даргын зөвлөлийн хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулах ёстой гэсэн байр сууриа мөн илэрхийлж байгаа. УИХ-ын гишүүний өргөн барьсан асуудлыг хэлэлцэхгүй байх нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл юм. Хуулийн шаардлага хангасан төслийг хэлэлцэхгүй байх нь хууль тогтоох байгууллагын үүрэгтэй нийцэхгүй.Эдийн засгийн өсөлт нь хувь хүмүүсийн идэвх санаачилга, авхаалж самбаа, иргэдийн бүтээмжээс шууд хамаардаг.Тиймээс энэхүү хуулийг батлуулж чадвал иргэдэд эдийн засгийн эрх мэдлийг буцаан олгох чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Хуулийн төслийг хаврын чуулганы хугацаанд батлуулах зорилт тавин ажиллаж байна” гэлээ.
Т.БАТСАЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 9. МЯГМАР ГАРАГ. № 108 (7850)


8 орон таарсан: нэг супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн боллоо
"Төсвөөс тавьж өгдөг мөнгө нь улсын чанартай замын 10-12 хувийг засахад хүрдэг тул төлбөр нэмэх шаардлага үүссэн"
Зам засвар шинэчлэлийн ажлыг есдүгээр сарын 1-нээс өмнө дуусгахыг үүрэгдлээ
Согтуугаар бусдыг хутгалан амь насыг нь хохироож, зугтсан этгээдийг олж тогтоожээ
ҮНЭ ХАНШ: Хонины мах килограмм нь 31500 бол үхрийн мах 42800 төгрөгт хүрчээ
Самбалхүндэвийн оршуулгын газрын шарилуудыг ирэх сараас нүүлгэн шилжүүлнэ
Огцом тоормослосон автобусны жолоочид хариуцлага тооцжээ
Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ
Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдал үүссэнийг цэвэрлэжээ
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо
9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа
Талын наадмыг өөр өөрөөр өнгөрүүлж болно
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ
Их сургуулиуд, коллежийн хичээл есдүгээр сарын 15-наас эхэлнэ
Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ
ФОТО: ӨМӨЗО-ны 36 дахь удаагийн аялал жуулчлалын наадам нээлтээ хийлээ
“Овгор” уран сайхны киноны анхны тизер постер цацагдлаа
"COP17" гэж юу вэ?
НӨАТ-ын II улирлын буцаан олголтоосоо албан татвараа төлөх эсэх санал асуулга энэ сарын 20-23-нд үргэлжилнэ
Ерөнхий сайд Н.Учрал КОП17 хурал зохион байгуулах талбайд ажиллалаа
Өсвөр үеийн эрэгтэй, эмэгтэй хүүхдээ анхаардаг, нээлттэй ярилцдаг, тэднийг ойлгодог байхыг зөвлөлөө
Хаврын чуулганаар баталсан онцлох хуулиуд
ЦЕГ: Хөвсгөлийн Арбулаг суманд гарсан хүн амины хэргийг шалгаж байна
Ш.Хүрэлээ: ҮУИТеатр клипнээс минь зөвшөөрөлгүйгээр авч рекламандаа ашигласан, "Мөнхийн Монгол Наадам" дууны нэрнээс санаа авч наадмын нээлтээ нэрлэсэн байх магадлалтай
ТАНИЛЦ: Хориотой бодис хэрэглэж барилдах эрхээ хасуулсан бөхчүүд
Төв цэвэрлэх байгууламжид хоногт дунджаар гурван тонн хатуу хог хаягдал ирж байгаа нь эрсдэл дагуулж байна
Сэлэнгэ аймагт 6 настай хүүхэд автомашин хөдөлгөж, 10 сартай дүүгийнхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг гарчээ
НӨАТ-ын сугалааны тохирол долоодугаар сарын 22-нд болно
Өнөөдрөөс халуун ус 20 хоног хязгаарлана
"Алдарт эх" одонгийн шаардлагыг хөнгөрүүллээ
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.