2111-р сар, 2026Бямба гараг

Хэвлэл мэдээллийн хэрэгслийг ₮20 саяар торгуулсан гэх ХЭҮК-ын хэлтсийн дарга С.Ганзоригт сахилгын шийтгэл ногдуулахаар болжээ

6 сар 10. 13:042 мин унших

Хэвлэл мэдээллийн хэрэгслийг ₮20 саяар торгуулсан гэх ХЭҮК-ын хэлтсийн дарга С.Ганзоригт сахилгын шийтгэл ногдуулахаар болжээ

​​​​​​​

“Цемент шохой” ТӨХК-ийн Стратеги төлөвлөлт, бизнес хөгжлийн газрын дарга Н.Ганхуяг "миний зургийг зөвшөөрөлгүй олон нийтэд нийтлэн тараасан" гэх гомдлыг Хүний Эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)-т энэ оны хоёрдугаар сард гаргажээ.

ХЭҮК тус гомдлыг хуулийн байгууллагад шилжүүлж, улмаар нэр бүхий хэвлэл мэдээллийн байгууллагыг 20 сая төгрөгөөр торгосон асуудал гарсан. Тэгвэл өнөөдөр уг асуудлаар гаргасан гомдлыг хууль, журмын дагуу шалгах ажиллагаа явуулсан эсэхэд хийсэн дотоод хяналт, шалгалтын дүгнэлтийг өнөөдөр танилцууллаа.

ХЭҮК-ын Тамгын газрын дарга Т.Ихтамир "Олон нийтийн цахим сүлжээгээр энэ оны зургаадугаар сарын 9-ний өдөр ХЭҮК-ын хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ганзориг нь иргэн Ганхуягийн зураг хүний биометрик мэдээлэл болох тул мэдээллийн эзний зөвшөөрөлгүйгээр түүний зургийг зөв.мн сайт дээр нийтэлсэн гэх албан бичгийг Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хэлтэст шилжүүлсэн. Улмаар цагдаагийн байгууллагаас тус сайтыг Зөрчлийн тухай хуулиар 20 сая төгрөгөөр торгосон гэх мэдээлэл түгээгдсэн. 

Н.Ганхуягаас ирүүлсэн гомдолд тухайн үед шалгах ажиллагаа явуулж, хяналт тавьж ажилласан ХЭҮК-ын хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн дарга Ганзориг гомдол шалгах ажиллагааг явуулахдаа комиссын гишүүнээс өгсөн үүрэг чиглэлийн дагуу гүйцэтгээгүй. Холбогдох хууль журмыг зөрсөн болох нь тогтоогдож байна. 

Тодруулбал Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуульд зааснаар гомдол мэдээлэл нь эрүү, зөрчлийн шинжтэй гэж үзвэл харьяаллын дагуу холбогдох байгууллага албан тушаалтанд шилжүүлэх нь комиссын гишүүний хуулиар олгогдсон бүрэн эрхэд хамаардаг. 

Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн дарга С.Ганзориг нь ХЭҮК-ын гишүүн Нарантуяагаас гомдлыг хүний эрхийн зөрчил, хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн зөрчил эсэхэд дүн шинжилгээ хийж, танилцуулга хийх чиглэлийг энэ оны хоёрдугаар сарын 9-ний өдөр өгсөн. Энэ чиглэлийн дагуу гомдол шийдвэрлэх ажиллагааг хэрхэн явуулсан явц болон өгсөн чиглэл удирдамжийг зөрчин гомдлыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шилжүүлсэн нь хууль журмын заалтыг ноцтой зөрчсөн байна. Н.Ганхуягаас ирүүлсэн гомдлын мөрөөр холбогдох баримт мэдээллийг тал бүрээс нь бүрэн дүүрэн нягтлан хянаагүй.

Н.Ганхуяг гомдолдоо "Миний бие “Цемент шохой” ТӨХК-ийн Стратеги төлөвлөлт, бизнес хөгжлийн газрын даргаар ажилладаг" гэж тодорхой бичсэн. Түүний албан тушаал нь Авлигын эсрэг хуулийн 4.1.3-д заасан нийтийн албан тушаалд хамаардаг.

Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн дарга С.Ганзоригт сахилгын шийтгэл ногдуулах саналыг ирүүлсэн. Хууль журамд заасны дагуу С.Ганзоригийн зөрчлийн шинж байдлыг харгалзан төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулахаар сонсох ажиллагаа явуулж байна. Төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулахаар мэдэгдэл өгсөн. Тайлбар авсны дараа тушаалаар албажуулна" гэв.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

543

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 361

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

669


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.