2111-р сар, 2026Бямба гараг

Ц.Магалжав: Улсын арслан Р.Пүрэвдагва найман удаа залуучууд хэрэглэхээ больсон хараалын үг хэлж, ёс зүйгүй үйлдэл гаргасан

6 сар 11. 15:392 мин унших

Ц.Магалжав: Улсын арслан Р.Пүрэвдагва найман удаа залуучууд хэрэглэхээ больсон хараалын үг хэлж, ёс зүйгүй үйлдэл гаргасан

​​​​​​​

Монголын Үндэсний Бөхийн Холбоо (МҮБХ)-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөл өчигдөр хуралдаж, Архангай аймгийн Булган сумын харьяат, "Бөхбилэгт" дэвжээний ерөнхий дасгалжуулагч, улсын арслан Р.Пүрэвдагвын барилдах эрхийг таван сарын хугацаатай хассан.

Тэгвэл үүнтэй холбогдуулан МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав товч мэдээлэл өглөө. Тэрбээр "Улсын арслан Р.Пүрэвагвын хувьд 2024 оны зургаадугаар сарын 5-ны өдөр Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн хурлаар орж байсан.

Ингэхдээ зургаан удаагийн ёс зүйн зөрчил гаргасан үйлдэл дээр уучлалт гуйж байсан. Зөвлөлийн зүгээс улсын өндөр цолтой бөх учраас залуу хойч үеийн бөхчүүдэд үлгэр дуурайлал болж яваарай гээд анхааруулга өгч барилдуулсан. 

2025, 2026 онд Монгол бөхийн өргөөнд болсон заал танхимын барилдаанд улсын арслан Р.Пүрэвдагвын хувьд өөрийг нь давсан бөхчүүд, засуул, хөлийн цэцэд найман удаа ёс зүйгүй үйлдэл, хандлага гаргасан. Энэ найман удаад хүүхэд залуучууд хэрэглэхээ больсон хараалын үг хэлж, ёс зүйгүй үйлдэл гаргасанд таван сарын хугацаатай эрхийг хассан. 

Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат, аймгийн арслан Я.Бумбаярын хувьд хоёр бөх барилдах үед хөндлөнгөөс очиж, хэнд хандаж хэлж буй нь мэдэгдэхгүйгээр ёс зүйгүй үг хэлж үзэгч олон нийтийн дургүйцлийг ихээр хүргэсэн. Үүний дагуу түүнд барилдах эрхийг нэг сараар хасаж, хатуу анхааруулга өгч шийдвэрлэсэн. 

МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийг Их-Эе-ийн хурлаар дүрэмдээ заасан байдаг. Энэ зөвлөлд хүний эрхийн хуульч, эрх зүйч, өмгөөлөгч, түүхч хүмүүс орж ажилладаг. Ямар нэгэн асуудлыг хуулийн хүрээнд нухацтай хэлэлцэж, бөхчүүдэд соён гэгээрүүлэх анхааруулах ажлыг хийдэг" гэв.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

545

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 363

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

670


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.