
УИХ-ын гишүүн П.Батчимэг нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн "Скүүтер, мопед, сурроны хөдөлгөөнийг зохицуулах" буюу "Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг өнөөдөр эцэслэн баталлаа.
Уг хуулиар:
- Сурроныг 18 нас хүрсэн А ангиллын жолоодох эрхийн үнэмлэхтэй хүн жолоодож замын хөдөлгөөнд оролцох,
- Скүүтер, мопедыг 18 нас хүрсэн хүн унадаг дугуйн зам, эсвэл авто замын зорчих хэсгийн баруун эгнээгээр жолоодож замын хөдөлгөөнд оролцох,
- СКҮҮТЕР, СУРРОН, МОПЕДЫГ явган хүний замаар зорчуулахгүй, явсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар торгох,
- Скүүтер, Сурроныг зөвшөөрсөн байршлаас бусад газар байршуулсан тохиолдолд торгох,
- Скүүтер, мопедыг улсын бүртгэлд бүртгүүлэх;
- 18 нас хүрээгүй хүүхэд скүүтер, мопед унасан тохиолдолд эцэг эхэд хариуцлага тооцох;
- Нийтийн хэрэгцээний мопед, скүүтерийн түрээсийн үйлчилгээ үзүүлэгч хуулийн этгээд нь аймаг, нийслэлийн Засаг даргатай гэрээ байгуулсны үндсэн дээр үйл ажиллагаа эрхлэх зэрэг зохицуулалтыг тусгажээ.
Зөрчлийн тухай хуулийн шинэ торгуультай нь танилц:
Хууль батлагдсантай холбоотойгоор Зөрчлийн тухай хуульд дараах торгуулиудыг тусгаж өгсөн байна. (Санамж: 1 нэгж = 1,000 төгрөг)
Иргэдэд хүлээлгэх хариуцлага:
- Гарцаар унаж гарвал: Мопед, скүүтерийг жолоодож явган хүний гарцаар зам хөндлөн гарвал 50 нэгжээр (50,000 төгрөг) торгоно.
- Хурд хэтрүүлбэл: Явган хүний зам дээр 10 км/цагаас дээш хурдтай явсан, эсхүл явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулвал 100 нэгжээр (100,000 төгрөг) торгоно.
- Согтуугаар жолоодвол: Мопед, скүүтерийг согтуурсан, мансуурсан үедээ жолоодвол 100 нэгжээр (100,000 төгрөг) торгоно.
- Хохирол учруулвал: Бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй хохирол учруулвал 100 нэгжээр (100,000 төгрөг) торгоно.
- Хүүхдээ унуулвал: 18 нас хүрээгүй хүүхдээр мопед, скүүтер жолоодуулан замын хөдөлгөөнд оролцуулсан эцэг эх, асран хамгаалагчийг 200 нэгжээр (200,000 төгрөг) торгоно.
Скүүтер түрээсийн үйлчилгээ эрхлэгчдэд тавих шаардлага:
Нийтийн хэрэгцээний скүүтер, мопедын үйлчилгээ үзүүлэгч хуулийн этгээдүүд дараах үүргийг хүлээнэ. Зөрчвөл хүлээлгэх хариуцлага:
- Зогсоол бус газарт байршуулвал: Эрх бүхий байгууллагаас зөвшөөрсөн зогсоолоос бусад газарт скүүтер, мопедоо байршуулвал 50 нэгжээр (50,000 төгрөг) торгоно.
- Технологийн хязгаарлалт хийгээгүй бол: 18 нас хүрээгүй хүүхэд болон сургалтад хамрагдаагүй хүнийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх технологийн арга хэмжээ аваагүй, мөн скүүтерээ бүртгүүлж, техник үзлэгт оруулаагүй бол хуулийн этгээдийг 500 нэгжээр (500,000 төгрөг) торгоно.
- Даатгал ба Гэрээ: Үйлчилгээ үзүүлэгч нь заавал хариуцлагын даатгалд хамрагдах бөгөөд аймаг, нийслэлийн Засаг даргатай гэрээ байгуулсны үндсэн дээр үйл ажиллагаа явуулна.
- Зөвшөөрөлгүй үйлчилгээ эрхэлбэл: Хуульд заасан зөвшөөрөлгүйгээр үйлчилгээ эрхэлсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлийг (скүүтерүүдийг) хурааж, иргэнийг 10,000 нэгжээр (10 сая төгрөг), хуулийн этгээдийг 20,000 нэгжээр (20 сая төгрөг) тус тус торгоно.
Хууль эцэслэн батлагдсан учраас 2026 оны зургаадугаар сарын 30-ны өдрөөс хэрэгжиж эхэлнэ.

Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдал үүссэнийг цэвэрлэжээ
Их сургуулиуд, коллежийн хичээл есдүгээр сарын 15-наас эхэлнэ
8 орон таарсан: нэг супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн боллоо
Ерөнхий сайд Н.Учрал КОП17 хурал зохион байгуулах талбайд ажиллалаа

"Төсвөөс тавьж өгдөг мөнгө нь улсын чанартай замын 10-12 хувийг засахад хүрдэг тул төлбөр нэмэх шаардлага үүссэн"
Зам засвар шинэчлэлийн ажлыг есдүгээр сарын 1-нээс өмнө дуусгахыг үүрэгдлээ
Согтуугаар бусдыг хутгалан амь насыг нь хохироож, зугтсан этгээдийг олж тогтоожээ
ҮНЭ ХАНШ: Хонины мах килограмм нь 31500 бол үхрийн мах 42800 төгрөгт хүрчээ
Самбалхүндэвийн оршуулгын газрын шарилуудыг ирэх сараас нүүлгэн шилжүүлнэ
Огцом тоормослосон автобусны жолоочид хариуцлага тооцжээ
Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо
9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа
Талын наадмыг өөр өөрөөр өнгөрүүлж болно
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ
Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ
ФОТО: ӨМӨЗО-ны 36 дахь удаагийн аялал жуулчлалын наадам нээлтээ хийлээ
“Овгор” уран сайхны киноны анхны тизер постер цацагдлаа
"COP17" гэж юу вэ?
НӨАТ-ын II улирлын буцаан олголтоосоо албан татвараа төлөх эсэх санал асуулга энэ сарын 20-23-нд үргэлжилнэ
Өсвөр үеийн эрэгтэй, эмэгтэй хүүхдээ анхаардаг, нээлттэй ярилцдаг, тэднийг ойлгодог байхыг зөвлөлөө
Хаврын чуулганаар баталсан онцлох хуулиуд
ЦЕГ: Хөвсгөлийн Арбулаг суманд гарсан хүн амины хэргийг шалгаж байна
Ш.Хүрэлээ: ҮУИТеатр клипнээс минь зөвшөөрөлгүйгээр авч рекламандаа ашигласан, "Мөнхийн Монгол Наадам" дууны нэрнээс санаа авч наадмын нээлтээ нэрлэсэн байх магадлалтай
ТАНИЛЦ: Хориотой бодис хэрэглэж барилдах эрхээ хасуулсан бөхчүүд
Төв цэвэрлэх байгууламжид хоногт дунджаар гурван тонн хатуу хог хаягдал ирж байгаа нь эрсдэл дагуулж байна
Сэлэнгэ аймагт 6 настай хүүхэд автомашин хөдөлгөж, 10 сартай дүүгийнхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг гарчээ
НӨАТ-ын сугалааны тохирол долоодугаар сарын 22-нд болно
Өнөөдрөөс халуун ус 20 хоног хязгаарлана
"Алдарт эх" одонгийн шаардлагыг хөнгөрүүллээ
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.