2111-р сар, 2026Бямба гараг

Цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмэхээр шийдвэрлэжээ

6 сар 12. 14:571 мин унших

Цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмэхээр шийдвэрлэжээ

​​​​​​​

Цахилгаан, дулааны үнийг нэмж байгаа талаар мэдээллийг Эрчим Хүчний Зохицуулах Хороо(ЭХЗХ)-ноос тодрууллаа. 

Ингэхэд албаны эх сурвалж "Цахилгаан болон дулааны үнийг хэрэглэгчдэд ачаалал хамгийн багатай байхаар тооцож үе шаттайгаар нэмэхээр болсон. Энэ удаад таван хувиар нэмэх шийдвэр гарч байна" гэв.

Зургаадугаар сарын 5-ны өдрөөс эхлэн шинэ тарифаар төлбөр тооцогдох юм байна. 

Нэмж дурдахад иргэд цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ зохицуулах, хэмнэх боломжтой байдаг бол дулааны эрчим хүч нь орон сууц, объектын талбайн хэмжээгээр тооцогддог. Тухайн хэрэглэгч дулаанаа тохируулж, төлбөрөө бууруулах хөшүүрэг одоогоор байхгүй. Иймд цаашид хэрхэх талаар Эрчим хүчний сайд Б.Найдалаа "Монгол Улс дулааны тоолуургүй. Дулааны тоолуурыг бүх шатанд хэрэгжүүлэх төслийг бэлтгэх ажлыг энэ оны гуравдугаар улиралдаа багтаж эхлүүлэхээр болж байна. Одоо шинээр баригдаж буй барилгууд дээр дулааны тоолуурыг суурилуулсан байх шаардлагыг барилгын норм дүрэмд оруулах үүрэг өгсөн.Цаашдаа Монгол Улсад дулаан, эрчим хүчийг тоолдог болно. Тоолсон хэмжээгээр хэмнэдэг байх ёстой. Үнэ тарифын хувьд зах зээлийн зарчимд нийцүүлэн зохистой хэмжээгээр зохицуулахыг ЭХЗХ-нд даалгасан байгаа" гэж байв.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

543

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 361

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

668


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.