Монгол, Солонгосын уран бүтээлчдийн хамтарсан тоглолт Тусгаар тогтнолын талбайд болно

1 цаг 57 минутын өмнө

Монгол, Солонгос хоёр улсын найрамдалт харилцааны хүрээнд, “Korea Street Hip Hop Association”



Монгол, Солонгос хоёр улсын найрамдалт харилцааны хүрээнд, “Korea Street Hip Hop Association” байгууллагаас санаачлан Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн дэмжлэгтэйгээр хоёр улсын орчин үеийн болон ардын урлагийн уран бүтээлчдийн хамтарсан тоглолтыг 2026 оны зургаадугаар сарын 19-ны баасан гарагт 18:00 цагт Тусгаар тогтнолын талбайд үнэ төлбөргүй зохион байгуулах гэж байна.

Хоёр улсын соёл, урлагийг иргэд, жуулчдад сурталчлан таниулах зорилготой хамтарсан тоглолтод Монгол Улсаас монгол поп опера “Увертюра” хамтлаг, СТА П.Идэржавхлан, СТА Н.Ундрал, СТА Г.Батсүх, СТА Х.Эрдэнэцэцэг, Д.Сүхбаатар, Э.Энхзул, А.Долгорсүрэн нар оролцох бол Солонгос Улсаас монголчуудын сайн танил “PSY” буюу Ганнам стайлын нэрэмжит уралдааны ялагч “ZSY”, бүжигчин “HIPGUK”, кпоп охидын хамтлаг “LUMIEL”, бөөгийн бүжигчин “BONGWHANG SEONNYEO” нар ирж оролцоно.

Монгол, Солонгосын алдартай уран бүтээлчдийн гайхамшигт дуу, хөгжмийг иргэдэд үнэ төлбөргүй үзүүлэх, мэдрүүлэх тус тоглолтод та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.