Хуульч, өмгөөлөгч Ц.Монголтой ярилцлаа.

-Та шүүх засаглал, хууль хяналтын байгууллагын өнөөгийн байдалд нэлээд шүүмжлэлтэй хандаж байгаа юм байна. Яагаад?
-Үндсэн хуулийн үзэл баримтлалын дагуу хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл харилцан хяналттай, бие даасан байх ёстой. Гэвч практикт шүүхийн хараат бус байдалд нөлөөлөх улс төрийн болон институцийн хүчин зүйлс оролцож болзошгүй нөхцөл ажиглагдаж байна. Энэ нь эрх зүйн тогтолцооны суурь зарчим болох хууль дээдлэх, эрх тэгш, шударга байх зарчимд сөргөөр нөлөөлж, цаашлаад шүүхийн хараат бус байдалд шууд нөлөөлж байна.
-Энэ нөлөө бодит амьдрал дээр яаж илэрч байна вэ?
-Харамсалтай нь хууль, хяналтын байгууллагуудыг ашиглан зохиомол хэрэг үүсгэх, шүүхээс эргэлзээтэй шийдвэр гаргах тохиолдлууд нэмэгдэж байна. Үүний улмаас иргэн, бизнес эрхлэгчид хэлмэгдэж байгаа нь нууц биш
-Та тодорхой жишээ дурдаж болох уу?
-Тодорхой жишээ гэвэл саяхан анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн “Эрдэнэт үйлдвэр”-ийн гүйцэтгэх захирал асан Ц.Даваацэрэнд холбогдох хэргийг шийдвэрлэсэн байдал. Уг хэрэгт Эрдэнэт үйлдвэр “Ачит Ихт” компани болон Медипастай байгуулсан гэрээг улсад хохирол учруулсан гэж үзэн түүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн байдаг. Гэвч уг асуудлыг зөвхөн эрүүгийн эрх зүйн хүрээнд бус, тухайн үеийн эдийн засгийн болон менежментийн шийдвэрийн агуулгаар хамтад нь үнэлэх шаардлагатай байсан.
-Гэтэл уг гэрээ үнэхээр хууль зөрчсөн байж болох уу?
-Баримтаас харахад эсрэгээрээ. Монгол Оросын хамтарсан Эрдэнэнт үйлдвэр нь 2015 онд олон жил ашиглалтгүй байсан Эрдэнэтийн овоолгыг эдийн засгийн эргэлтэнд оруулах асуудлаар хоёр компанитай гэрээ байгуулахдаа, ашиглагч компанийн үйл ажиллагаанаас ямар нэг эрсдэл үүрэхгүй гэж үзэж, уг компанийн 34%-ийг эзэмшихээс татгалзаж, Иргэний хуулийн хүрээнд ажил гүйцэтгэх гэрээгээр овоолго ашиглалтын төлбөрт бүтээгдэхүүний орлогоос төлбөр авах үүргээр сольсон.
Шүүх тухайн үеийн хамтарсан Эрдэнэт үйлдвэрийн шийдвэрээр “Ачит Ихт” ХХК-ийн 34%-иас татгалзаж, Иргэний хуулийн дагуу байгуулсан гэрээг улсад хохирол учруулсан гэж дүгнэсэн.
Ачит Ихт ХХК нь Эрдэнэт үйлдвэртэй байгуулсан 2010 оны гэрээний дагуу 34% болон ТУЗ-ийн гишүүний суудлыг өгөх саналаа хүргүүлсэн боловч Эрдэнэт үйлвэрийн Ажлын хэсэг нь, үйлдвэрийг нь байгаль орчин, санхүү, үйл ажиллагаа болон технологийн өндөр эрсдэлтэй гэж дүгнэж, 34% эзэмшихээс татгалзаж, оронд нь ашиглалтын төлбөр авах гэрээг санал болгон байгуулсан байдаг. Гэтэл шүүх үүргээ биелүүлсэн талыг нь гэм хор учруулсан гэж үзэж буй нь тухайн үеийн хамтарсан үйлдвэрийн удирдлагын шийдвэр, түүний үндэслэл, улс орны эдийн засгийн байдал, үйлдвэрийн бодит нөхцөл байдлыг харгалзан үзэж, үнэлэх шаардлагатай байсан.
-Тэгвэл яагаад асуудал үүссэн гэж?
-Гол маргаан нь тухайн шийдвэрийг “улсад хохирол учруулсан санаатай үйлдэл” гэж үзсэнд анхаарал хандуулж байна. Мөн ижил төрлийн, ижил агуулгатай гэрээнүүдийг харьцуулахад эрх зүйн зөрүүтэй үнэлгээ өгч байгаа нь хачирхалтай байна. Хамгийн сонирхолтой нь 2015 онд “Ачит Ихт”-тэй байгуулсан гэрээтэй яг адил нөхцөлтэй гэрээг “Зэс эрдэнийн хувь” компанитай мөн байгуулсан байдаг. Яг ижил нөхцөлтэй хоёр гэрээ байхад зөвхөн нэгийг нь “гэмт хэрэг” гэж үзсэн нь өөрөө асуулт дагуулж байна. Шударга бус явдал уу? Улс төрийн нөлөөлөл үү?
-Та “ижил гэрээнүүд” гэж юуг хэлж байна вэ?
-“Ачит Ихт” компанитай байгуулсан 2015 оны гэрээтэй ижил нөхцөл бүхий гэрээг “Зэс эрдэнийн хувь” компанитай мөн байгуулсан гэдгийг хэлээд байна. Аль алинд нь анхны хувь эзэмших нөхцөлийг өөрчилж, борлуулалтын орлогоос ашиглалтын төлбөр авах хэлбэрт шилжүүлсэн байдаг. Тухайн үед Эрдэнэтийн овоолгыг ашиглах нөхцлөөр хоёр компанитай ижил агуулгатай, 34% эзэмших асуудлаас татгалзаж, иргэний хуулийг үндэслэн ашиглалтын төлбөр төлөх гэрээ байгуулсан байхад зөвхөн нэг компанийг гэм хор учруулсан гэж буруутгаж, гэмт хэрэг гэж үзсэн нь Шударга бус бөгөөд үүний цаана улс төрийн нөлөө орсон биш биз гэсэн эргэлзээ төрүүлж байна.
-Энэ нь эрх зүйн хувьд ямар асуудал үүсгэж байна вэ?
-Эрүүгийн эрх зүйн гол зарчим бол хууль тэгш үйлчлэх явдал. Хэрэв ижил нөхцөлтэй үйлдэлд нэг тохиолдолд нь эрүүгийн хариуцлага хүлээлгэж, нөгөөд нь хүлээлгэхгүй байгаа бол эрх зүйн хэрэглээний зөрүү үүсэж байна гэж үзэх үндэслэл бий. Энэ нь selective prosecution буюу сонгомол яллах эрсдэлийг бий болгодог.
-Өөрөөр хэлбэл, асуудал нь зөвхөн нэг хүний буруутай эсэхээс давсан гэсэн үг үү?
-Тийм. Асуудлын гол нь тухайн шийдвэрийг гаргасан институцийн процесс, хамтын шийдвэр гаргалт, мэргэжлийн дүгнэлтүүдийг хэрхэн үнэлж байгаа эсэхэд оршиж байна. Нэг албан тушаалтныг онцлон эрүүгийн хариуцлагад татахдаа ижил нөхцөл бүхий бусад шийдвэрүүдийг орхигдуулж болохгүй. Шүүх асуудлыг шийдэхдээ Монгол - Оросын хамтарсан үйлдвэр нь хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрээр баталсан Дүрэм”-ийн дагуу хоёр талын харилцан зөвшилцсөний үндсэн дээр гарсан хамтын шийдвэрээр үйл ажиллагаа нь зохих журам, процессоор явагддаг гэдгийг харгалзан үзээгүй нь ноцтой үр дагавар үүсгэх үндэслэлтэй.
-Ийм нөхцөлд ямар шийдвэр, хандлага илүү үндэслэлтэй вэ?
-Эрх зүйн хувьд гурван зарчим барих ёстой. Нэгд, баримтын иж бүрэн үнэлгээ – бүх төстэй гэрээ, хэлцлийг хамтад нь авч үзэх, хоёрт, хуулийн нэг мөр хэрэглээ – ижил нөхцөлд адил эрх зүйн үнэлгээ өгөх, гуравт, эрсдэлийн шинжилгээ – тухайн шийдвэрийг гаргах үеийн эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан үзэх.
-Та энэ хэргээр нийтэд юуг харуулж байна гэж дүгнэж байна вэ?
-Энэ кейс нь зөвхөн нэг компанийн асуудал биш. Харин шүүхийн хараат бус байдал, хууль тэгш үйлчлэх зарчим бодитой хэрэгжиж байгаа эсэхийг шалгах тест болж байна. Хэрэв ижил нөхцөлд өөр өөр хандлага хэрэглэвэл иргэдийн шүүхэд итгэх итгэл сулрах эрсдэлтэй.
-Цаашид ийм асуудлыг хэрхэн шийдвэрлэх ёстой вэ?
-Нэгдүгээрт, ижил төстэй бүх гэрээ, шийдвэрүүдийг хуулийн хүрээнд шалгах шаардлагатай. Хоёрдугаарт, эрүүгийн болон иргэний эрх зүйн заагийг тодорхой ялгах, эдийн засгийн шийдвэрийг заавал гэмт хэрэгт тооцох хандлагаас зайлсхийх хэрэгтэй. Гуравдугаарт, шүүхийн хараат бус байдлыг бодитоор хангах институцийн баталгааг бэхжүүлэх хэрэгтэй.
Н.БУЯНЖАРГАЛ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Архангай аймгийн Цахир сумын Содномдаржаа уулан дахь хоёр шүтээн рүү тээврийн хэрэглэсээр гарахыг хоригложээ
Б.Наранцэцэг: Зүрх бол хамгийн их үхэлд хүргэдэг ч, хамгийн амархан оншлогддог эрхтэн
Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулж, дотоодын нарийн ногооны хэрэгцээг хангах төсөлд гарын үсэг зурлаа
НӨАТ-ын сугалааны тохирол энэ сарын 17-нд болно

С.Одонтуяа: Хар тамхи Монголын нийгэмд аль хэдийнэ бодит аюул болсон
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
Монгол, Солонгосын уран бүтээлчдийн хамтарсан тоглолт Тусгаар тогтнолын талбайд болно
Үерийн ус тогтсон, урсаж буй хэсгээр автомашинтай болон явганаар нэвтрэхгүй байхыг анхааруулж байна
Н.Сарангарав: Бид жуулчдын тоонд биш чанарт анхаарах цаг болсон
ВАШИНГТОНД COP17 БОЛОН ТАЛ ХЭЭРИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТАЛААР ӨНДӨР ТҮВШНИЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
Маргаашаас Х:8, Ч:44, Ч:14, Д:8 чиглэлийн автобусны замналд орох түр өөрчлөлт
Сургуулийн хүүхдийн үдийн хоолны бэлдэц хийдэг нийслэлийн өмчит дөрвөн компанийг татан буулгахаар болжээ
Төрийн банк “NEOCITY” ногоон хотхон төслийг санхүүжүүлнэ
500 мянган ахмадын тэтгэврийг ₮100-300 мянгаар нэмэх агуулгатай хуулийн төслийг УИХ яаралтай хэлэлцэхээр боллоо
Цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмэхээр шийдвэрлэжээ
П.Мөнхтулга: Бөхийн дэвжээн дээр зүй бус үйлдэл гаргадаг олон бөх байхад яагаад заавал Архангайн хоёр бөхөд хариуцлага тооцоод байгаа юм бэ?
ХУУЛЬ: 18 нас хүрсэн иргэн скүүтер, мопед жолоодох хууль батлагдлаа, торгуультай танилц
“Эрдэнэс Метан“ ХХК-ийн үзэглэсэн хөрөнгө оруулалтын гэрээний үр дүнд Монгол Улсын түүхэн дэх анхны метан хийн нөөцийг бүртгэлээ
Цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд
Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно
Ц.Магалжав: Улсын арслан Р.Пүрэвдагва найман удаа залуучууд хэрэглэхээ больсон хараалын үг хэлж, ёс зүйгүй үйлдэл гаргасан
Ши Жиньпиний БНАСАУ-д хийсэн айлчлал хоёр улсын харилцаанд шинэ түлхэц өглөө
Элсэлтийн шалгалтын 2026 оны суудлын хуваарь гарчээ
Гадаадын банкны салбар Монголд байгуулагдах нь Монголчуудад л ашигтай
Тэтгэврийн хуучин тогтолцоог “тэтгэвэрт” гаргалаа
МУГЖ Лосолын Болдбаатар Төв Цэнгэлдэхэд тоглох гэж байгаа юу?
Говь-Алтайн Засаг дарга Г.Чинбат ААН-ийн өр төлбөрийг барагдуулаагүйгээс болж ирэх өвөл аймгийн төв бүхэлдээ хөлдөх эрсдэл нүүрлэжээ
Угсармал орон сууцуудыг гал дэмждэггүй материалаар дулаалж, метал фасад суурилуулж байна
Хэвлэл мэдээллийн хэрэгслийг ₮20 саяар торгуулсан гэх ХЭҮК-ын хэлтсийн дарга С.Ганзоригт сахилгын шийтгэл ногдуулахаар болжээ
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой шүүхэд шилжүүлсэн хэрэг өмнөх оны мөн үеэс 31.6 хувиар өсчээ
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.