Салсан нөхөр нь автомашиндаа эхнэрээ хэрцгийгээр зодож гэмтээжээ

1 цаг 43 минутын өмнө

Салсан нөхөр нь автомашиндаа эхнэрээ хэрцгийгээр зодож гэмтээжээ

Цахим орчинд Өмнөговь аймгийн төрийн албан хаагч эхнэрээ ухаангүй болтол нь зодсон гэх тайлбар бүхий зураг тараад байсан билээ. Тэгвэл энэ талаар холбогдох албанаас дараах мэдээллийг өглөө. 

Цагдаагийн байгууллагад 2026.06.15-ны өдөр иргэнээс "...манай дүүг 2026.06.15.14-ний өдөр салсан нөхөр нь ирээд аваад явсан" гэх гомдол, мэдээлэл ирүүлсний дагуу эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж иргэн Ц-г салсан нөхөр нь машинтай авч явж биед халдаж, зодсон нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдоод байна.

Холбогдогчийг олж тогтоон, хохирогчид эмнэлэгийн байгууллагын тусламж үзүүлсэн. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.