Цагдаагийн алба хаагч биш дохиур мод барьсан иргэний жолоодох эрхийг НЭГ жилээр хасчээ

1 цаг 44 минутын өмнө

Цагдаагийн алба хаагч биш дохиур мод барьсан иргэний жолоодох эрхийг НЭГ жилээр хасчээ

Цахим орчинд “...Дохиураар хувийн машинаа өөрийгөө чөлөөлөөд яваад байж болдог уу” гэх агуулгатай мэдээлэл нийтлэгдсэн. Мэдээллийг бүртгэлд авч шалгахад нэр бүхий иргэн нь энэ оны 06 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцохдоо замын тэмдэг, тэмдэглэлийн заалтыг зөрчсөн тул Зөрчлийн тухай хуульд заасны дагуу 20.000 төгрөгөөр торгож, 1 жилийн хугацаагаар эрх хасах шийтгэл оногдуулсан.

Иргэд, жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрмийг баримтлан бусдад хүндэтгэлтэй хандаж, хөдөлгөөнд соёлтой оролцохыг анхааруулж байна.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.