
Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал сэдэвт ерөнхий хяналтын сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Сонсголын үйл ажиллагаа мэдээлэл сонсох, цуглуулах, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн мэдэх эрхийг хангаж, саналыг сонсож, шийдвэр гаргах түвшинд нэгдсэн нэг ойлголттой болох, төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулахад чиглэж байна.
Өнөөдрийн сонсголоор нийслэлээс хэрэгжүүлж буй мега төслүүдээс "Туулын хурдны зам", "Сэлбэ 20 минут" гэсэн хоёр сэдвийг сонгон авч, холбогдох төрийн байгууллага, шинжээчдийн дүгнэлтийг танилцуулахаар төлөвлөжээ.
Хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн: 2025 оны тодотголоор төслийн төсөвт өртөг 2.3 их наяд төгрөг, тухайн жилд санхүүжих дүнг 800 тэрбум төгрөг байхаар баталсан байна. Уг төсөлд 2025 онд 401 тэрбум төгрөг, 2026 онд үлдэгдэл 99 тэрбум төгрөгийг гүйцэтгэгч компанийн урьдчилгаа төлбөрийн баталгаа болгож олгосон. Мөн үүнээс гадна 7.8 тэрбум төгрөгийн зарцуулалтыг хийсэн байна. Аудитын эцсийн дүгнэлтийн зургаадугаар сарын 30-нд УИХ-д хүргүүлнэ. Төсөлтэй холбоотой хариуцлага тооцуулах дөрвөн асуудал, 12 зөвлөмж гаргасан. Ерөнхийдөө уг төсөлд нийт 500 тэрбум, бусад зардалд 7.2 тэрбум, газар чөлөөлөлтөд 2.4 тэрбум төгрөг гаргажээ.
ЗТЯ-ны Авто замын бодлого зохицуулалтын газрын дарга Ч.Сугармаа: "ТЭЗҮ-ийг хэлэлцүүлэн зөвлөмж гарган ажиллаж байна. Мега төслийн зураг төсөл, ТЭЗҮ-г боловсруулж байгаа газруудад зөвлөмжийг тусган ажиллаж байгаа.
Зөвлөмжид,
- Нийслэлийн авто замын түгжрэлийн судалгааг нарийвчлан хийж, тооцооллыг зөв болгох
- Улаанбаатар хотын төвөөр дайрч буй төмөр замыг трассыг шилжүүлэх асуудлыг судалж, сонгогдсон трасстай харьцуулах
- Явган зорчигчийн зам хөндлөн гарах дурджээ.
Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалтыг хянах сонсгол үргэлжилж байна. Энэ үеэр хотын дарга Б.Пүрэвдагва болон Сангийн сайд З.Мэндсайхан нар танилцуулга хийлээ.
З.Мэндсайхан: Улсын нэгдсэн төсөв дээр нийслэлийн зөвхөн орлогын заалт үлдээд бусад нь төсвийн хуулиас гараад явчихсан. Тэгэхээр Төсвийн тухай хууль, Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг эргэж харах шаардлага үүссэн. Оны төгсгөл рүү механик зохицуулалт хийхээс өөр аргагүй болно. Одоогоор нийслэл 2.5 их наядын гадаад болон дотоодын үнэт цаас гаргасан байна. Тухайлбал, УИХ-ын 2024 оны 17-р тогтоол, Засгийн газрын 265-р тогтоол үндэслэн Сэлбэ дэд төд түшиглэсэн орон сууцжуулалтын төсөл дээр 500 сая ам.долларын бонд гаргасан. Бондын эргэн төлөлт ирэх жил хугацаа нь дуусна. Нийслэлийн гаргасан бонд болон дотоодын үнэт цаас нь Засгийн газрын өр дээр улсын төсөвт бичигдээд явж байгаа. Төлөлтөд эрсдэл үүсвэл Засгийн газар хариуцаж төлөх зохицуулалттай.
Мөн хотын дарга Б.Пүрэвдагва: Мега төслүүдтэй холбоотой хууль хүчний байгууллагуудын шалгалт явж байгаа. Дүгнэлт, сүүлийн зөвлөмж гарснаас хойш төсөвт суусан мөнгийг дураараа хөдөлгөх боломжгүй. Нөгөөдөр оруулж ирэх нийслэлийн төсвийн тодотгол бол өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангасан, шатахууны үнийн өсөлттэй холбоотой зэрэг арга хэмжээ туссан байгаа. Таналт хийх төсвийн тодотгол наймдугаар сард орно. Ер нь бол 16 мега төслийг эрэмбэлчихсэн байгаа.
Мөн нийслэлийн төсвийн зарцуулалтыг хянах шилэн дансны шинэ платформ зургаадугаар сарын 25-нд орж байгаа. 2.4 их наядын алдагдал ойлгож болохгүй. Энэ бол үнэт цаасаар босгосон тухайн төсөлд зориулсан мөнгө. Төлөвлөгөөт хугацаагаар бондын эргэн төлөлтөө хийгээд явж байгаа. Дүүжин тээврийн эхний трасс буюу Яармаг-Хархорин чигэлэл есдүгээр сараас туршилтын зорчилт хийнэ.
Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал, хэрэгжилтийн явцын талаар талаар шинжээчид дүгнэлтээ танилцууллаа.
Дүгнэлтэд дурдсан мэдээллээс дурдвал:
- 2025 онд 118 төсөл арга хэмжээ батлагдсанаас 23 нь Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдаагүй байна. Тухайн онд газрын зөвшөөрөл, байршил нь тодорхойгүй байхад бэйсболын талбай барих ажилд төсөвт өртгийг нь баталсан.
- НИТХ-ын 45 төлөөлөгчийн 43 нь нийслэлийн өмчит болон өмчийн оролцоотой хуулийн этгээдийн ТУЗ-ийн дарга, гишүүнээр ажиллаж байна. Энэ нь хяналтын хараат бус байдал, ашиг сонирхлын зөрчлийн эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй.
- Нийслэлийн нэгдсэн төсвийн гүйцэтгэлээр орлогын өсөлт 23.7 хувь байхад зарлагын өсөлт 36.4 хувьтай байв.
- Нийслэлээс хэрэгжүүлж байгаа төслүүдийн 16 нь Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн хөтөлбөр болон нийслэлийн хөтөлбөрт туссан. Нийт төсөвт өртөг нь 28.9 их наяд төгрөг. Хэрэгжих хугацаа 2024-2031 он байна.
Шинжээчийн дүгнэлтэд:
Нийт төсөвт өртөгийн 66 хувь буюу 19.1 их наяд төгрөгийг гадаадын зээл, төр хувийн хэвшлийн түншлэлээр шийдвэрлэхээр төлөвлөсөн ч одоогоор бүрэн баталгаажаагүй байгаа нь төслүүд зогсох, хугацаа сунжрах үндсэн шалтгаан болж байна. Санхүүжилтийн шийдвэрлэлт удааширснаас болж зураг төсөл, БОННҮ зэрэг бэлтгэл шатанд зарцуулсан 129.4 их наяд төгрөгийн зардал үр ашиггүй болох, улмаар төслийн төсөвт өртөг нэмэгдэх бодит эрсдэл нүүрлээд байгааг онцлон тэмдэглэв.


Улаанбуудай, төмс, хүнсний ногооны 67.7 хувийг дотоодын ургацаас хангана
“SAT-1”: Дорнод, Сүхбаатар аймгийн гурван суманд хорио цээрийн дэглэм тогтоов
Шатахууны үнэ нэмэгдсэн ч өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ БУУРЧЭЭ
ТАНИЛЦ: Ирэх есдүгээр сарын цаг агаарын төлөв
Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...
Толгойтын гол дагуу 2.2 км үерийн далан суваг барьжээ
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
COP17 бага хурлын дээд түвшний парламентын форумд 23 орны парламентын 25 гишүүн, НҮБ бусад олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцож байна
Авто ослын улмаас хоорондоо зодолдсон жолооч нарын хэргийг шалгаж байна
Бидэнд үнээс илүүтэй нийлүүлэлт чухал. Оочерлоод зогсоод байх уу эсвэл аль олдож буй эх үүсвэрээс аваад нөхцөл байдлыг намжаах уу
Барилгын салбарын 100 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан Монгол Бөхийн Өргөөнд болно
"Ноолуурын хэмжээнд бус чанарт төвлөрч, малчдын эрүүл мэнд, хөгжил болон бэлчээр, хөрсний доройтлыг бууруулах чиглэлээр бодит ажлуудыг үйл ажиллагаандаа тусган ажиллаж буй"
Санхүүжилт шилжихийг хүлээж байгаа шалтгаанаар шаардлага хангасан элсэгч, суралцагчдын суралцах эрхийг хязгаарлахгүйгээр хичээл сонголтоо бэрхшээлгүй хийх нөхцөлөөр хангах чиглэл өглөө
“Хаан банк”-ны 35 жилийн ойн урамшуулал болон арилжааны банкуудын судалгаанд хамруулах зэргээр иргэдийг залилдаг бүлэг этгээдийг илрүүлэн баривчилжээ
Сайн мэдээ: 2 тэрбум ам.доллар!
Бүлгүүдийн бөглөө мултарчээ…
Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 14 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
"Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
COP17-ийн үеэр Ерөнхий сайд Н. Учрал БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэй Интэй уулзлаа
ГЕГ: ДАГАЛДАХ АЧААНД НУУСАН 1 КГ МЕТАМФЕТАМИНЫГ ГААЛИЙН ХЯНАЛТААР ИЛРҮҮЛЛЭЭ
“Хувцасны сонголт хүний үнэ цэнийг тодорхойлдоггүй”
Охидоо эр хүнийг хүндэлдэг болгож өсгөе
ТАНИЛЦ: Шинэ ургацын ногооны төвлөрсөн худалдааны байршлууд
Ардчилсан нам нийслэлд ялсан ганц дүүргийн даргаараа “туг тахих уу”
COP17: Газрыг сэргээх амлалтыг хөрөнгө оруулалт болгох “Санхүүжилтийн өдөр”
У.Хүрэлсүх: Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг ирэх хоёр жил даргална
Э.Оч-Эрдэнэ: Энэ хүний ярьж байгаа шиг эд хөрөнгийн маргаантай зүйл байхгүй. Мөнгөтэй хүмүүст шүүх өөр үйлчлээд байна
Э.Бат-Үүл: Би Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй
Ч.Лодойсамбуу: Энэ намар УИХ-ыг тарааж, АН олонхи боллоо гэхэд бензинтэй болгож чадах юм уу?
Алслагдсан зарим суманд шатахуун нийлүүлэлтийг ойрын хугацаанд хэвийн болгоно
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.