2111-р сар, 2026Бямба гараг

“Blue Mongolia Buir-2026” задгай усанд сэлэлтийн фестивалийг Монголд анх удаа зохион байгуулна

6 сар 16. 16:232 мин унших

"Монголд анх удаа болох задгай усанд сэлэлтийн тэмцээнд 10 орны 100 гаруй тамирчин өрсөлдөхөөр мэдүүлэг өгсөн.


“Далайн хаадууд” клуб 15 жилийн ойн хүрээндээ олон улсын нээлттэй усан спортын “Blue Mongolia Buir 2026” фестивалийг анх удаа Монголд зохион байгуулах гэж байна.

Тэмцээнийг зохион байгуулагч Б.Ангараг "Монголд анх удаа болох задгай усанд сэлэлтийн тэмцээнд 10 орны 100 гаруй тамирчин өрсөлдөхөөр мэдүүлэг өгсөн.

Одоогоор Япон, АНУ, Тайланд, Турк, Хятад, Орос, Иран зэрэг улсуудаас тамирчид ирэхээр төлөвлөж байна. Мөн Монголын тамирчид өрсөлдөхөөр бэлтгэлдээ гарсан. Гурван өдрийн турш өрсөлдөх тэмцээнийхээ хөтөлбөр төлөвлөгөөг бид гаргаж байгаа. Өсвөр үе, ахмад, насанд хүрэгчид гэсэн насны ангиллаар задгай усанд сэлэлтийн тэмцээнийг зохион байгуулах стандарт дүрмийн дагуу эх орондоо анх удаа мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулна. 

Тэмцээнд урьсан тамирчид маань олон улсад зэрэглэл өндөртэй, тив, дэлхий, олимпын аваргууд ирнэ. Үүний нэг нь бидний сайн мэдэх PHYSICAL: ASIA 100 шоунд Япон улсын багийг ахалж оролцсон тамирчин байгаа. Одоогоор бид нэрийг нь нууцалж байна" гэв.

Тус фестиваль энэ сарын 28-30-ны хооронд Дорнод аймгийн Буйр нуурт болох юм. Мөн энэ үеэр 200-10.000 метрийн усан сэлэлтийн олон улсын нээлттэй тэмцээн, гэр бүлийн “Хөгжөөнт нугас” уралдаан, Beach Festival, оройн концерт, DJ шоу, галт шоу болон үндэсний урлагийн тоглолтууд болох ажээ.

Фестивальд тамирчдаас гадна иргэд очиж гэр бүлээрээ уралдаант, хөгжөөнт тэмцээнд оролцон цагийг хөгжилтэй өнгөрүүлэх боломжтой. Түүнчлэн тэмцээний оролцогч, аялагчдад зориулж зургаадугаар сарын 26-нд Дүнжингарав худалдааны төвөөс автобус нэг удаа явах юм байна.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

542

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 360

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

667


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.