2111-р сар, 2026Бямба гараг

Т.Амарзаяа: Нийслэлийн гэрээнүүд бол мөсөн уулын орой, цаана нь төрийн өмчит компаниудын хэвлэл мэдээллийн зардал ил тод биш байна

6 сар 16. 16:362 мин унших

Нийслэл 2024-2025 онд хэвлэл мэдээлэлтэй нийт 3 тэрбум төгрөгийн 306 гэрээ хийжээ

"Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал" сэдэвт ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Энэ үеэр Монголын залуучуудын эвсэл ТББ-ын "Нийслэлийн 2024-2025 оны хэвлэл мэдээллийн зардалд хийсэн дүн шинжилгээ"-г тус төрийн бус байгууллагын Гүйцэтгэх захирал Т.Амарзаяа танилцууллаа. 

Нийслэл 2024-2025 онд хэвлэл мэдээлэлтэй нийт 3 тэрбум төгрөгийн 306 гэрээ хийжээ. 

 

Үүнээс Нийслэлийн нийслэлийн Засаг даргын тамгын газар дангаараа 40 орчим хувийг эзлэхүйц өндөр дүнтэй гэрээнүүд хийжээ. 

Нийт 93 ХХК, 30 ТББ, 3 телевиз, 1 сонинтой гэрээ хийсэн байна. Түүнчлэн 8-15 сая хүртэл нийт гурван хувь хүнтэй гэрээ хийжээ. Нийт 324,980,000 төгрөгийн гэрээг дараах ТББ-уудтай хийжээ.  

Гэрээний үнийн дүнг дундажлаж харвал хамгийн их нь 5 сая төгрөгийн дүнтэй гэрээнүүд байгаа бол хамгийн өндөр нь 30 сая төгрөгийн гэрээ байна. 

 

Нийт төсвийг дангаар нь харвал 2024-2025 онд НЗДТГ дангаараа 306 гэрээ 1.4 тэрбум төгрөг. Дүүргүүд 1.7 тэрбум төгрөгийн гэрээнүүд хийжээ. 

НИТХ-ын хэвлэл мэдээллийн зардалд 2026 онд 407 сая төгрөг, 2025 онд 720 сая, 2024 онд ₮640 саяын үнийн дүнтэй гэрээ хийсэн байна. Дийлэнх нь ТББ-ууд байна. 

Дээрх мэдээллээс үндэслэн дараах дүгнэлтийг гаргажээ. 

  • Жижиг дүнтэй олон гэрээ хийх замаар хэвлэл мэдээллийн хараат бус байдалд нөлөөлсөн гэв. Учир нь МЗЭ-ийн зүгээс нийслэлийг шүүмжилсэн, төсвийн ил тод байдлаа ил болгохыг шаардсан хэвлэлийн бага хурал болон мэдээлэл хийхээр хэвлэлийнхэн огт ирдэггүй. Их бага хэмжээгээр 306 гэрээ гэдэг бол бага тоо биш гэдгийг онцоллоо. 
  • Зөвхөн нийслэлийн гэрээнүүд бол мөсөн уулын орой. Цаана нь нийслэлийн төрийн өмчит компаниудын хэвлэл мэдээллийн зардал ил тод биш байна. 
  • Тендерийн хуулийн цоорхойг ашиглаж, шилэн дансанд бүртгэлгүй гэрээнүүд олноор хийсэн байна. 
  • Нийслэлийн мэдээлэл сурталчилгааны зардал нэрээр шалгуур үзүүлэлт хэмжих нэгжгүй гэрээнүүд олноор хийсэн байна. 
  • Нийслэлийн аудитын газраас хэвлэл мэдээллийн зардалд хяналт, шалгалт хийж дүгнэлт гаргах шаардлагатай байна. 

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

542

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 360

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

667


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.