Наадмын амралт БЯМБА НЯМ гарагт таарвал шилжүүлж амраах тухай хуулийн төсөл БУЦААГДЖЭЭ

1 цаг 37 минутын өмнө

Наадмын амралт БЯМБА НЯМ гарагт таарвал шилжүүлж амраах тухай хуулийн төсөл БУЦААГДЖЭЭ

​​​​​​​

УИХ-ын гишүүн Б.Уянга, О.Батнайрамдал нар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэг жилийн өмнөхөн (2025.06.24) өргөн мэдүүлж байлаа. 

Уг хуулийн төсөл батлагдсанаар Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр, Цагаан сар тухайн долоо хоногийн амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэн амардаг болно. Мөн Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулж Нийтээр тэмдэглэх баярын өдөр нь долоо хоног бүрийн амралтын өдөртэй давхацсан бол шилжүүлэн амардаг болох агуулгатай байсан. 

2025 оны долоодугаар сард уг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдсэн боловч баталж амжаагүй хаврын ээлжит чуулган завсарласан. Улмаар намрын ээлжит чуулганы үеэр батлуулахаар эцсийн хэлэлцүүлгийг 2025 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдөр Төрийн байгуулалтын байнгын хороогоор явуулж, УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулах гэж байв.

Гэвч тухайн хуулийн төслийг санаачилсан гишүүдэд буцаасан талаар албан эх сурвалжаас мэдээлэл өглөө. 

Энэ жилийн Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярын өдрүүдийн 11, 12-ы өдөр нь Бямба, Ням гарагт тохиож байгаа. Хэрэв Засгийн газрын хуралдаанаар уг асуудлыг шийдэхгүй бол долоодугаар сарын 16-ны Пүрэв гарагаас ажил эхлэх юм байна. Долоодугаар сарын 11, 12-ны өдрийг 16, 17-ны Пүрэв, Баасан гарагт шилжүүлэн амраавал долоодугаар сарын 20-ны Даваа гарагаас ажил эхлэх юм.

Гэхдээ өнгөрсөн жил Засгийн газрын хуралдаанаар Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярын өдрүүдийн 12, 13-ны өдөр нь Бямба, Ням гарагт тохиож байгаа тул 2025 оны долдугаар сарын 16, 17-ны өдрийн Лхагва, Пүрэв гарагт ажилтан, албан хаагчдыг амраах зохицуулалт хийхээр шийдвэрлэж байжээ.


Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.