
УИХ-ын гишүүн Даваагийн Цогтбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Нийслэлийн төсөв, хөрөнгө оруулалт, мега төслүүдтэй холбоотой сонсголын үеэр ямар дүр зураг харагдаж байна вэ?
-2024 оноос өнөөдрийг хүртэл хэрэгжүүлсэн төсөв, санхүү, хөрөнгө оруулалт, мега төслүүдтэй холбоотой сонсголын хүрээнд танилцуулж байгаа материалуудыг харахад ерөнхийдөө нэг л дүр зураг ажиглагдаж байна. Тэр нь хяналтгүйгээр хулгай хийсэн байна гэсэн дүр зураг юм. Үндсэн хуулийн танхимын гаднах коридорт байрлуулсан постеруудыг харахад энэ байдал бүр тодорхой харагдана. Улаанбаатар хотод 2024 оноос хойш зарлагдсан тендерүүдийг авч үзэхэд хамгийн багадаа хоёр удаа давтан шалгарсан компаниуд байгаа бөгөөд түүнээс дээш удаа шалгарсан компаниуд нийт шалгарсан аж ахуйн нэгжийн 56 хувийг эзэлж байна гэсэн мэдээлэл гарсан. Мөн нийслэлийн өмчит аж ахуйн нэгжүүдтэй холбоотой асуудал ч сөхөгдөж байна. Шинжээчийн дүгнэлтээр 43 аж ахуйн нэгжийн асуудал гарч ирсэн. Харин өчигдрийн манай бүлгийн хурлын үеэр Б.Энхбаяр сайдын танилцуулснаар нийслэлд нийт 113 аж ахуйн нэгж байдаг гэсэн мэдээлэл өглөө. Эндээс харахад нийслэлийн төлөөлөгчид ямар нэгэн байдлаар тендер авч байгаа аж ахуйн нэгжүүдэд нөлөөлдөг, өөрсдөө давхар ажил авдаг, мөн тэдгээр байгууллагуудад удирдах албан тушаал хашдаг дүр зураг ажиглагдаж байна. Тиймээс нийслэл дээр мега хулгай нүүрлэсэн байна гэж дүгнэж болохоор нөхцөл байдал үүссэн.
-Та өмнөх хотын удирдлагуудын үед ч энэ асуудлыг хөндөж байсан. Энэ талаар тодруулахгүй юу?
-2024 онд Төсвийн байнгын хорооны хурлын үеэр авто замын татвар, хураамжийг нэмэх асуудал орж ирж байсан. Тухайн үед ердөө хоёр хүнээс санал авсан атлаа авто замын татвар нэмчихлээ гэж УИХ-ын гишүүдийг бараг загнаж байсан хүмүүс өнөөдөр Авлигатай тэмцэх газарт шалгагдаж, зарим нь 461 дүгээр ангид хоригдож байна. Тиймээс шинэ хотын дарга гарч ирээд энэ нөхцөл байдлыг шууд маргааш нь алга урвуулсан мэт өөрчилнө гэж би хувьдаа итгэхгүй байна.
-Тэгвэл гарц шийдлийг та юу гэж харж байна вэ. Хот дээр бий болоод байгаа төсөв, хөрөнгө мөнгө, төсөл, тогтолцоотой холбоотой асуудлыг яаж засах вэ. Хотын шинэ удирдлагууд юуг анхаарч ажиллах ёстой гэж бодож байна вэ?
-Миний бодлоор нийслэлийн бүх төлөөлөгчид, энэ асуудалд нэр холбогдож байгаа хүмүүсийг хууль хяналтын байгууллагуудаар бүрэн шалгуулах хэрэгтэй. Авлигатай тэмцэх газар, цагдаагийн байгууллагаар бүгдийг нь шалгуулж, шалгалтын дүн хурдан гарах тусам цаашдын ажил урагшлах боломжтой болно гэдгийг хотын шинэ даргад хэлмээр байна. Өнөөдөр нийслэлийн иргэдийн төлөөлөгчид бараг бүгд давхар, бүр хэд хэдэн давхар албан тушаал хашиж байна. Нөгөө талдаа хамгийн багадаа 10 их наяд төгрөгөөр яригдаж байгаа төсөл, тендерүүдийн ард маш олон зөрчил, хулгайн асуудал байгаа нь шинжээчдийн дүгнэлтээр харагдаж байна. Тиймээс хотын шинэ удирдлагууд нийслэлийг урагшлуулъя гэж бодож байгаа бол хамгийн түрүүнд бүгдийг нь хууль хяналтын байгууллагаар шалгуулж, нэр цэвэр нь тогтоогдсон хүмүүстэй хамтарч ажиллах нь илүү үр дүнтэй гэж үзэж байна.
-Хот төлөвлөлт, бүтээн байгуулалтын бодлогод та ямар шүүмжлэлтэй байна вэ?
-Улаанбаатарыг бид үндсэндээ бетонон ширэнгэн ой болгочихсон байна. Сэлбэ голын урсацыг сайжруулна гэж олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа нэртэй боловч хэдэн жилийн турш голыг ухаж төнхөөд бодит үр дүн гарахгүй байна. Нөгөө талдаа Сэлбэ голын эргэлтийн хэсэгт анх парк байгуулна гэж байсан газарт орон сууц баригдсан. Төв шуудангийн урд баригдаж байгаа өндөр барилгыг хар. Өмнөх хотын дарга нийслэлд дахиж өндөр барилга барихгүй гэж ярьж байсан ч өнөөдөр Улаанбаатарын хамгийн өндөр байшин баригдаж байна. Тэр газар нь хүн зогсох нь битгий хэл гишгэх ч зайгүй шахуу байршилтай. Энэ бүхэн нь эрх баригч намын бодлого, алдаа, хариуцлагын асуудал гэж би үзэж байна. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн нэр холбогдсон олон барилга байгууламж ч түгжрэлийг улам нэмэгдүүлж байна. Хотын даргын амлаж байсан олон зүйл хэрэгжсэнгүй. Одоо бүр Зайсангаас цааш, Богд уулыг давсан бүс хүртэл бүтээн байгуулалт яригдаж байна. Би бүтээн байгуулалтыг эсэргүүцэж байгаа юм биш. Харин нийслэлийн хөгжлийг зөв төлөвлөх ёстой гэж хэлж байна. Бид өмнө нь Хүннү хот, дагуул хотууд байгуулна гэж ярьж байсан. Богд уулыг тойрсон авто замын сүлжээ ч бий. Тиймээс Богд уулын орчимд шаардлагатай инженерийн дэд бүтэц, цэвэрлэх байгууламж, станцуудыг байгуулчихвал хот өөрөө тэлж, хүн амын төвлөрөл аяндаа саарах боломж харагдаж байна. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл бодитой хийсэн ажил бараг харагдахгүй байна. Харин олон төсөл, хөтөлбөрийн нэр дор мөнгө үр ашиггүй зарцуулсан, хулгайтай холбоотой асуудлууд л энэ сонсголоор ил болж байна.
-Нийслэлийн төсөв, тендерүүдтэй холбоотой асуудлыг цаашид хэрхэн шийдэх ёстой гэж үзэж байна вэ?
-Миний бодлоор Авлигатай тэмцэх газар нийслэлийн удирдлага, төлөөлөгчидтэй холбоотой асуудлуудыг бүгдийг нь шалгаж, шаардлагатай бол хэрэг нээн шалгах хэрэгтэй. Шалгалтаар асуудалгүй, нэр цэвэр нь тогтоогдсон хүмүүс ажлаа үргэлжлүүлээд явж болно. Харин төсөл, тендер, хөтөлбөрүүдтэй холбоотой асуудалд нэр холбогдсон хүмүүсийг эртхэн шиг салгахгүй бол нийслэлийн төсөв хүн амын өсөлтийг дагаад асар хурдтай нэмэгдэж байна. Өнөөдөр нийслэлийн төсвийн алдагдлын хэмжээ хүртэл улсын төсвийн алдагдлаас давсан хэмжээнд хүрчихсэн байна. Тиймээс энэ асуудалд онцгой анхаарч ажиллаасай гэсэндээ би эдгээр асуудлыг хөндөж байгаа юм.
-Том төслүүдтэй холбоотой Засгийн газраас хойшлуулах шийдвэр гаргасан Туулын хурдны замын төслийг сонсголын үеэр хэрхэн авч үзэж байна вэ?
-Туулын хурдны замын төслийн тухайд трассыг нь баталсан албан ёсны шийдвэр, тушаал байдаггүй гэж ойлгож байгаа. 2013 оноос хойш энэ асуудалтай холбоотойгоор трасс баталсан ямар нэгэн шийдвэр гарсан уу гэдгийг сонсголын үеэр асуусан. Харин 2025 оны Засгийн газрын тогтоолоор Туулын хурдны замын трасс батлагдсан гэж хариулсан. Энэ мэт асуултууд бол зөвхөн миний хувийн асуулт биш. Иргэдээс байнга ирүүлдэг, олон нийтийн дунд эргэлзээ дагуулж байгаа асуудлууд гэдгийг хотын удирдлагууд сайн ойлгож авах хэрэгтэй гэж бодож байна.
-Сонсголын үеэр та Эмээлтийн эко аж үйлдвэрийн парктай холбоотой асуудал хөндсөн. Яг ямар асуудал байсан бэ?
-Эмээлтийн эко аж үйлдвэрийн паркийн хүрээнд олон ажил хэрэгжиж байгаа. Үүнтэй холбоотойгоор нэг асуудлыг тодруулах шаардлагатай байсан. Миний санаж байгаагаар өмнө нь Хөгжлийн банкны санхүүжилттэй холбоотойгоор “МБӨҮ” компанийн асуудал яригдаж байсан. Энэ компани нь МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатартай болон нийслэлтэй холбоотой гэж тухайн үед яригдаж байсан. Тухайн төслийн зорилго нь нийслэл хотын махны хэрэгцээг үнийн өсөлт, нийлүүлэлтийн тасалдал зэрэг эрсдэлээс үл хамааран тогтвортой хангах зохицуулалтын тогтолцоо бий болгох асуудал байсан гэж ойлгож байгаа. Гэтэл өнөөдөр уг төслийн хүрээнд зээл олгохоор ярьж байсан албан тушаалтнууд нь дэвшин ажиллаад явчихсан байдаг. Харин төслийг хэрэгжүүлнэ гэж байсан компани нь хууль, шүүхийн байгууллагын хаалга татсан нөхцөл байдал үүсчихээд байна. Тиймээс энэ асуудал яг ямар шатанд явж байгаа, төсөл хэрэгжсэн эсэх, санхүүжилтийн үр дүн ямар байгаа талаар тодорхой хариулт өгөөч гэж хүссэн юм.
-Сонсголын үр дүн, ач холбогдлыг та гишүүнийхээ хувьд хэрхэн харж байна вэ. Ямар дүгнэлттэй байна вэ?
-Сонсголын үеэр НИТХ-ын төлөөлөгчид ажиллах нөхцөл, цалин хангамжийн талаар ярьж байх шиг байна лээ. Ер нь нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшиж өрсөлдөхдөө хүмүүс цалин мөнгө авахын төлөө биш, нийслэлээ хөгжүүлье гэсэн зорилготой оролцсон байх гэж бодож байна. Хэрэв анхнаасаа цалин мөнгө авна гэдгээ сонгогчдод ярьсан бол сонгогдох байсан эсэхийг би сайн мэдэхгүй. Ер нь асуулт асуугаад ч тодорхой хариулт авч чадахгүй юм байна. Мэдээлэл ч хангалтгүй юм шиг санагдлаа. Өнгөрсөн өвөл Улаанбаатар хотын хувьд амаргүй өвөл болсон. Цахилгаан, дулааны асуудал хүндрэлтэй байлаа. Энэ асуудал ирэх өвөл ч гэсэн нийслэлийн шинэ удирдлагын өмнө бодит сорилт болон тулгарна. Тиймээс энэ асуудлууд дээр зоригтой шийдвэр гаргаж ажиллах хэрэгтэй. Сая нэг сайд “Би тэнэг зоригтой хүн тулдаа энэ асуудлыг оруулж ирж байна” гэж хэлж байсан. Үүнтэй адил эрсдэлээс айлгүй, шийдвэр гаргаж ажиллахгүй бол нийслэлийн ажил урагшлахгүй.
Э.МӨНХТҮВШИН
ӨДРИЙН СОНИН

М.Нарантуяа-Нара: Баян-Өлгийд төрж өссөн уугуул Урианхайчууд, Тувачууд, Халхуудын эрх ашгийг хэн хамгаалах вэ?
Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж өгөөд байхад эрх баригчид үг авдаггүй
Э.Галбадрал: Манай Ардчилсан намын амин сүнс, манлайлагчид нь залуучууд байх ёстой
О.Саранчулуун: Чуулган, байнгын хорооны хуралдааны үеэр ийм олон удаа хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудлаар ярьж байсан түүх байхгүй

Бэк буюу Г.Мөнхбаяр “Eurovision Asia”-д Монгол Улсыг төлөөлөн оролцоно
А.Баярцэцэг: “Монгол хаан” жүжгээ үргэлжлүүлээд явмаар байна, цагдан хорихгүйгээр шалгаач ээ
Найруулагч Б.Баатар шүүгчээс татгалзах хүсэлт гаргаж, шүүх хурал түр завсарлав
ФОТО: С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөлөө
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршуулжээ
ШУУД: Н.Тавинбэх нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болж байна
ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ
Аймгууд өвөлд бэлэн үү
Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Хүний амь нас хөнөөж, хэргийн газраас оргон зайлсан этгээдийг баривчилжээ
Азийн наадмаас Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
128 иргэнд ЭМД-ын сангаас 119 сая төгрөг зарцуулсныг хуулийн хүрээнд буруутай этгээдээр нөхөн төлүүлжээ
Монгол хэл бичгийн болон Элсэлтийн Шалгалтын бүртгэл эхэллээ
Ахмадын баяр: Монгол улсын хамгийн өндөр настай ахмад 108 настай, урт нэртэй ахмадыг Гурвындавааотгонбаатар гэдэг
“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ
"АИ-92 автобензиний 5-6 хоногийн нөөцтэй байна"
459 сая төгрөгийн борлуулалт хийсэн мэтээр ибаримт үүсгэж 316.2 сая төгрөгийн урамшуулал авчээ
Хөгжлийн банкны хэрэгт нэмэлт судалгаа шаардлагатай хэмээн шүүх хурлыг хойшлуулав
Сэлэнгэ аймгийн 10 суманд хүрэн баавгай 86 удаа үзэгдэж, 162 толгой мал барьжээ
Түүхийнхээ түүхийрлийг арилганаа гэдэг хялбархан ажил огт биш
Улсын Онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, гамшгаас хамгаалах бэлэн байдлын асуудлаар хуралдлаа
Манипуляцын нөлөөнд монголчуудын алдагдсан боломж
Дүүжин замын тээврийн тохиргоо, туршилтын ажлууд үргэлжилж байна
ТАНИЛЦ: ЦЕГ-ын дэд даргаар эгүүлэн томилогдсон Б.Дэлгэрсайханы ХОМ
Өнөөдрөөс эхлэн Баянхошууны тойрог орчмын авто замыг хааж асфальтбетон хучилтын ажлыг гүйцэтгэнэ
ХЭҮК-ЫН ГИШҮҮНИЙ ТУХАЙ ХҮМҮҮСИЙН ТЭР БҮР МЭДДЭГГҮЙ 5 БАРИМТ
Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна
2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?
"Эрдэнэс Оюутолгой" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Э.Ганхүүд холбогдох хэргийг прокурорт хүргүүлжээ
С.Молор-Эрдэнийг эрүүл мэндийн шалтгааны улмаас суллаж, хилийн хориг тавьжээ
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.