
УИХ-ын Төсвийн байнгын хорооноос зохион байгуулж буй нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдлын талаарх ерөнхий хяналтын сонсгол хоёр өдөр болов Тэгвэл уг сонсголын үеэр "Туулын хурдны замын төслийн зөрчлүүдийн талаар хэн, хэн юу өгүүлснийг "БАЙР СУУРЬ" булангаараа онцолж байна.
Ерөнхий аудитор С.Магнайсүрэн: төслийн төсөвт өртгийн 1.9 их наяд төгрөг байхаар тооцож, тендерийн баримт бичигт тусгасан байх бөгөөд энэ нь магадлалаар баталгаажаагүй
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн: Засгийн газрын 2013 оны ТЭЗҮ зураг төсөл батлах, талбайн солбицол батлах тухай тогтоолоор Туулын хурдны замын чигийг анх тогтоосон бөгөөд энэ тогтоол одоо хүчин төгөлдөр үйлчилж байна. Үүний дараа холбогдох албан тушаалтнуудын ажлын даалгаврын дагуу “Эм Си Пи Си Жи Ар” гэх компани төслийн ТЭЗҮ, нарийвчилсан зураг төсөл, төсвийг хэсэгчлэн боловсруулсныг Барилгын хөгжлийн төвөөс анх магадлал хийн баталгаажуулсан. Зам тээврийн хөгжлийн төвөөс 2016 оны тавдугаар сарын 18-ны өдрийн магадлалын ерөнхий дүгнэлтээр төслийн нэгдсэн төсөвт өртгийг 594.8 тэрбум төгрөгөөр баталсан байна. Улмаар 2024 онд Зам, тээврийн хөгжлийн төвөөс нэгдсэн төсөвт өртгийг 916.3 тэрбум төгрөгөөр магадлал хийж, тодотгон баталгаажуулсан. Зам тээврийн сайд, Улаанбаатар хотын захирагч нарын 2025 оны хамтарсан шийдвэрээр төслийн төсөвт өртгийн 1.9 их наяд төгрөг байхаар тооцож, тендерийн баримт бичигт тусгасан байх бөгөөд энэ нь магадлалаар баталгаажаагүй.
Энэ асуудлаар холбогдогч хоёр байгууллагаас Аудитын байгууллагад тайлбар одоогоор ирүүлээгүй байна. Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайдын орон тооны бус эксперт томилох тухай 2025 оны тушаалаар 14 экспертийг томилсон бөгөөд холбогдох хуульд нийцүүлэн “Туулын хурдны зам” төслийн ТЭЗҮ, зураг төслийн хянаж баталгаажуулах ажлыг Барилгын хөгжлийн төвөөс зохион байгуулж төслийн хөрөнгө оруулалтын урьдчилсан төсвийг 2.3 их наяд төгрөг, газар чөлөөлөлтөд 170 тэрбум төгрөг байхаар тооцон, 2025 оны гуравдугаар сарын 18-ны өдөр магадлалын ерөнхий дүгнэлт гаргасан байна. Төслийн гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтыг хоёр удаа зохион байгуулсан бөгөөд үнэлгээний дүгнэлтээр тендер шалгаруулалт амжилтгүй болсон.
Тендерийн нийт төсөвт өртөг 1.9 их наяд төгрөг байсан ба эрх бүхий байгууллагын магадлалаар баталгаажаагүй байсан. Хоёр дахь сонгон шалгаруулалт 2025 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр зарлагдаж, БНХАУ-ын нэр бүхий ААН-үүдийн түншлэлтэй оролцогчид хамгийн сайн үнэлэгдэж, шалгарсан. Хоёр дахь сонгон шалгаруулалтын төсөвт өртөг 2.3 их наяд төгрөгийн дүнд магадлал хийсэн байна. Эцсийн үр дүнг аудитын тайланг хүргүүлэхэд бүрэн танилцуулна.
Төслийн санхүүжилтийг НИТХ-ын 2016 оны тогтоолоор 916.3 тэрбум төгрөг, санхүүжих дүнг 538.6 тэрбум төгрөг. Мөн 2025 оны нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолоор төсөвт өртгийг 2.3 их наяд төгрөг, санхүүжих дүнг 500 тэрбум төгрөг болгон өөрчлөлт оруулан баталсан. Улмаар нийслэлийн 2026 оны төсөв батлах тухай 2025 оны төслийн төсөвт өртөг 2.3 их наяд төгрөг, тухайн жилд санхүүжих дүнг 800 тэрбум төгрөгөөр баталсан байна.
Туулын хурдны зам төсөлд нийслэлд хөрөнгө оруулалтын төсвөөс 2025 онд 500 тэрбум төгрөг, 2026 оны төсвөөс 800 тэрбум төгрөг олгохоор төлөвлөснөөс гүйцэтгэгч байгууллагаас урьдчилгаа төлбөрийн баталгааг үндэслэн 2025 онд 401 тэрбум төгрөг, 2026 онд үлдэгдэл 99 тэрбум төгрөгийг олгосон. Төслийг хэрэгжүүлэхэд төсөвт өртөгөөс гадна 7.8 тэрбум төгрөгийн зарцуулалт хийсэн байна.
Ц.Сандаг-Очир: Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянуулж баталгаажуулсны дараа л төслийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх эрх үүснэ гэсэн хуулийн заалтыг зөрчсөн нь шалгалтаар тогтоогдсон
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир: Тус төслийн байгаль орчны төлөв байдлын
үнэлгээг "Мон Газар Экологи" компани 2025 онд боловсруулж гүйцэтгэсэн байна. Гэвч тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний ерөнхий үнэлгээг эрх бүхий байгууллагаар хянуулж баталгаажуулсны дараа л төслийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх эрх үүснэ гэсэн хуулийн заалтыг зөрчсөн нь шалгалтаар тогтоогдсон. Иймд төслийн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоож, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулан батлуулахыг төсөл хэрэгжүүлэгч талд үүрэг болгосон юм.
Мөн гадаадын хөрөнгө оруулалттай тус компани Туулын хурдны замын төслийг хэрэгжүүлэхдээ тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд тусгагдсан шаардлагуудыг хэрэгжүүлээгүй, Ойн тухай хуульд заасан үүргийг биелүүлээгүй, түүнчлэн ус ашиглах гэрээ, зөвшөөрөлгүйгээр ус ашигласан гэх зөрчилтэй холбоотой гомдол, мэдээлэл Нийслэлийн прокурорын газарт 2026 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр ирсэн. Улмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг эхлүүлж, холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцсон. Гомдол, мэдээллийн мөрөөр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгаль орчны хяналтын газраас 2026 оны дөрөвдүгээр сарын 21-нд зөрчлийн хэрэг нээж шалгасан бөгөөд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нийт 352 сая төгрөгийн торгууль, шийтгэлийн арга хэмжээ оногдуулсан юм.
Б.Энхбаяр: China HyWay Group болон Тяньжин ӨүБайВэй компанийн түншлэлд гэрээ байгуулах эрх олгосон ч шалгалтаар хэд хэдэн зөрчил илэрсэн
ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр: Худалдан авах ажиллагаанд хийсэн шалгалтыг нийт зургаан чиглэлээр явуулсан. Тендер шалгаруулалтад дөрвөн компани оролцсоноос захиалагч байгууллага 2025 оны долоодугаар сарын 4-ний өдөр China HyWay Group болон Тяньжин ӨүБайВэй компанийн түншлэлд гэрээ байгуулах эрх олгосон байна. Гэвч шалгалтаар хэд хэдэн зөрчил илэрсэн. Тус түншлэлийн компанийг төлөөлж оролцсон худалдааны менежер Д.Золбоо нь компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд мөн эсэхийг нотлох баримт тендерийн материалд байгаагүй. Өөрөөр хэлбэл, компанийн захирал Liu Daiwen-ээс олгосон итгэмжлэл ирүүлээгүй нь тогтоогдсон. Мөн хоёр компани түншлэлийн хэлбэрээр тендерт оролцсон атлаа гэрээний хэрэгжилтийн явцад захиалагчийн өмнө бүрэн хариуцлага хүлээх нэг гишүүнийг томилох ёстой байсан ч энэ шаардлагыг хангаагүй. Энэ нь холбогдох хууль, журмыг зөрчсөн үйлдэл юм. Түүнчлэн Тяньжин ӨүБайВэй компани өөрийн барилгын тусгай зөвшөөрлийг ирүүлээгүй бөгөөд үүний оронд Серби Улсад байгуулагдсан, хөрөнгө оруулалттай OBW компанийн тусгай зөвшөөрлийг тендерийн материалд хавсаргасан. Шалгалтаар мөн түншлэл нь тендер зарласны дараах байдлаар татварын өр төлбөргүй болохыг нотлох эрх бүхий байгууллагын баримт бичгийг ирүүлээгүй нь тогтоогдсон. Үүнээс гадна тус түншлэлийн компанийн туршлагыг нотлох зорилгоор ирүүлсэн таван ажлын дөрөвт нь тухайн ажлыг хийж гүйцэтгэсэн болохыг баталгаажуулах комиссын акт, дүгнэлт зэрэг шаардлагатай баримт бичиг дутуу байсан тул тендерийн шаардлага хангаагүй гэсэн дүгнэлт гарсан юм.

Шинжээчийн дүгнэлт: Шалгалтаар тендер сонгон шалгаруулалтын баримт бичигт тусгасан шалгуур үзүүлэлтүүд нь дотоодын аж ахуйн нэгжүүдийн оролцох боломжийг хязгаарласан, хэт өндөр шаардлага тогтоосон гэж дүгнэсэн. Мөн төслийн ажлын нарийвчилсан зураг төслийг батлуулаагүй байхад зөвхөн ТЭЗҮ болон урьдчилсан төсөвт тулгуурлан гүйцэтгэгчийн саналыг үнэлсэн нь бодит төсөвт өртгийг харьцуулах боломжгүй болгож, эрсдэлтэй шийдвэр гаргах нөхцөл бүрдүүлсэн байна. Шалгалтаар хоёр гадаадын компанид урьдчилгаа төлбөр хэлбэрээр нийт 13 удаагийн гүйлгээгээр 500 тэрбум төгрөг шилжүүлсэн нь тогтоогдсон.
Засгийн газрын 2025 оны нэгдүгээр сарын 2-ны өдрийн 1 дүгээр тэмдэглэлээр Туулын хурдны замыг зургаан эгнээтэй болгох, мөн хотын төвийн бүсээр дайран өнгөрөх хэсгийг гүүрэн байгууламжтайгаар төлөвлөхийг холбогдох сайд болон Нийслэлийн Засаг даргад үүрэг болгосон байна. Улмаар төслийн төсөвт өртөгт хэд хэдэн удаа өөрчлөлт оруулжээ. НИТХ-ын 2025 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн 25/50 дугаар тогтоолоор Туулын хурдны замын ажлын төсөвт өртгийг анх баталсан дүнгээс 1 их наяд 48.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 1 их наяд 964.8 тэрбум төгрөг болгон тодотгосон байна. Үүний дараа НИТХ-ын 2025 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 25/70 дугаар тогтоолоор төслийн төсөвт өртгийг дахин нэмэгдүүлж, 2 их наяд 384 тэрбум төгрөг болгон өөрчилжээ. Энэхүү шийдвэрийг хэрэгжүүлэх хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2025 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн А/520 дугаар захирамжаар мөн адил төсөвт өртгийг 2 их наяд 384 тэрбум төгрөг болгон шинэчлэн баталсан байна.
Шинэчлэгдсэн зураг төслийн дагуу авто замын трассын нөлөөлөлд нийт 112 нэгж талбар өртөхөөр байжээ. Үүнээс 58 нэгж талбарын эзэмшигч, ашиглагчтай газар чөлөөлөх гэрээ байгуулж, зөвшилцөлд хүрсэн бол үлдсэн 54 нэгж талбарын иргэн, хуулийн этгээдтэй одоогоор зөвшилцөл хийгдээгүй байна.



ТАНИЛЦ: Элсэлтийн ерөнхий шалгалт авах байр, төвүүдийн байршил
“Халзанбүрэгтэй төслийг түр зогсоосон”
“Эрдэнэс Монгол”-ын нэрийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” гэж өөрчилж, төрийн өмчит 14 компанийг татан буулгав
БАЙР СУУРЬ: Туулын хурдны замын төслийн ноцтой зөрчлүүдийн талаар хэн, хэн юу өгүүлэв
Оюутолгойн баяжмалын замыг хааж тэмцэх нь зөв үү, буруу юу?
Голомт банк Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг дэмжиж ажиллалаа
Гоё зурагтай даржин пи ар чинь улсаа гутаагаад байна, Б.Батцэцэг сайд аа!
Дав.Цогтбаатар: Нийслэл дээр мега хулгай нүүрлэсэн гэж дүгнэж болохоор нөхцөл байдал үүссэн
Наадмын амралт БЯМБА НЯМ гарагт таарвал шилжүүлж амраах тухай хуулийн төсөл БУЦААГДЖЭЭ
“Дүүжин замын тээвэр” төслийн зээлийг ашиглалтад орсноос хойш 12 дахь жилээс төлнө
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Байгаль орчны сайд асан Б.Бат-Эрдэнэ ойг хяналтгүй хядах, “Тэрбум мод” төслийг үнэгүйдүүлэх хуулийн хулгай хийхийг завдаж байна
Энэ сарын 30-ныг хүртэл нарны зам дагуух авто замыг хэсэгчлэн хаажээ
Т.Амарзаяа: Нийслэлийн гэрээнүүд бол мөсөн уулын орой, цаана нь төрийн өмчит компаниудын хэвлэл мэдээллийн зардал ил тод биш байна
“Blue Mongolia Buir-2026” задгай усанд сэлэлтийн фестивалийг Монголд анх удаа зохион байгуулна
СОНСГОЛ: "Хариуцлага тооцуулах дөрвөн асуудал, 12 зөвлөмж гаргасан"
О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “Хүний эрхийг хамгаалах” үүргээ биелүүлэхгүй байна
КОП17: Бүсчилсэн зөвлөлдөх уулзалт хангайн бүсийн аймгуудад үргэлжилж байна
Долдугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй
ТАНИЛЦ: Ерөнхий шүүгчээр томилогдсон Ц.Цогтын ХОМ
ЦЕГ: Өмнө нь гэр бүлийн харилцаатай байсан этгээд автомашинаар авч яван, биед нь халдсан хэргийг шалгаж байна
Төр аргадах тусам төсөл гацаагчид “гэдийдэг”-ийг Халзанбүрэгтэйгээс харж болно
Цагдаагийн алба хаагч биш дохиур мод барьсан иргэний жолоодох эрхийг НЭГ жилээр хасчээ
ШИНЭ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ АШИГЛАЛТАД ОРЛОО
Салсан нөхөр нь автомашиндаа эхнэрээ хэрцгийгээр зодож гэмтээжээ
Төрийн банк “ТОП-10 төрийн өмчит ААН”-ийн 5 дугаар байрт эрэмбэлэгдлээ
С.Одонтуяа: Хар тамхи Монголын нийгэмд аль хэдийнэ бодит аюул болсон
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
Монгол, Солонгосын уран бүтээлчдийн хамтарсан тоглолт Тусгаар тогтнолын талбайд болно
Үерийн ус тогтсон, урсаж буй хэсгээр автомашинтай болон явганаар нэвтрэхгүй байхыг анхааруулж байна
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.