2111-р сар, 2026Бямба гараг

О.Номинчимэг: Тамхи оруулж ирдэг компаниудын татвар бууруул гэдэг шаардлага Ж.Энхбаяр сайдын албан бичгээр төрийн бодлого болох гэж байна

6 сар 18. 13:553 мин унших

О.Номинчимэг: Тамхи оруулж ирдэг компаниудын татвар бууруул гэдэг шаардлага Ж.Энхбаяр сайдын албан бичгээр төрийн бодлого болох гэж байна

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг парламентаар хэлэлцэж байгаа. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэг мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Бидний үр хойчийн хувь заяаг мөнгөөр наймаалцаж байгаа үйл явц Төрийн ордонд болж байна. Энэ асуудлыг дэлгэж, нээлттэй яръя.

Нийтийн ашиг сонирхлыг хамгаална гэж тангараг өргөсөн УИХ-ын гишүүний хувиар, Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулсан. Гэтэл Төрийн ордонд үүнтэй холбоотой эмгэнэлтэй зүйл болоод байна.

Мөнгөнөөс болж ирээдүй хойчийн асуудал, шударга ёс, шинжлэх ухаан хоосон зүйл болдог юм байна. Өнөөдөр тамхины бизнесийн нам дамнасан бүлэглэл бий болсон нь тодорхой боллоо. Монголд тамхины бизнес эрхэлдэг томоохон гурван компани л байдаг. Янжуур тамхины “Алтан гадас”, “Волтам”, электрон тамхи оруулж ирдэг “Электон ганжет", “Цахиур” гэдэг холбоо хамаарал бүхий компаниуд байдаг.

Энэ хүмүүс ашиг сонирхлоо хамгаалж, борлуулалтаа багасгахгүй, сүлжээгээ тэлэхийн тулд мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүйгээр, гар хөлөө Төрийн ордонд шургуулж, нийтийн эрүүл мэндийг хамгаалах хуулийг гацаах, бусниулах үйл ажиллагааг нам дамнасан бүлэглэлээрээ дамжуулан хийж байна.

Бүгд мэддэг ч мэдэхгүй юм шиг царайлж хуулиа өөрчилж чадахгүй гурван парламент дамжиж байгаагийн шалтгаан нь мөнгө. Энэ бол жилийн 800 тэрбум төгрөгийн зах зээл. Үүнийгээ 1,5 их наяд төгрөг хүргэх зорилго л тамхины компаниуд болон түүний гар хөл болсон төрийн түшээдэд байна. Эдгээр компаниудыг онилсон хэрэглэгч нь хүүхэд, өсвөр үеийнхэн байдаг.

Би өнөөдөр үнэхээр гутарч байна. Хууль боловсруулахад гарын үсэг зурсан гишүүд маань 180 градус эргэж байгааг харж байна. Ажлын хэсэгт оръё гэж ажлын хэсгийн гишүүн болчхоод ажил гацааж байна. Хуулийн төслийг байнгын хороо, чуулганаар хэлэлцэхээс ганц хоёрхон хоногийн өмнө ажлын хэсэгт зорилготой хүмүүс оруулж, ажлыг бусниулж байна. Хуулийн төслийг гацаах ажлыг шат бүрдээ хийж байна.

Тамхины компаниудын төлөөлөл гишүүн болгон өрөөгөөр орж байна.

Энэ хуулийг ярьж эхэлснээс хойш Эдийн засаг хөгжлийн сайд Ж.Энхбаяр улаан цагаандаа гарч Тамхины тухай хуульд ийм өөрчлөлт оруул гэдэг албан даалгаврыг Сангийн сайдад өгч байна.

Тамхи оруулж ирдэг компаниудын татвар бууруул гэдэг шаардлага Ж.Энхбаяр сайдын албан бичгээр төрийн бодлого болох гэж байна.

Ж.Энхбаяр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд байхдаа Евразийн худалдааны түр хэлэлцээрт  тамхи оруулж болно гэдэг зөвшөөрөл өгөөд янжуур тамхины гаалийн албан татварыг тэглүүлсэн хүн. Тухайн үед Онцгой албан татвараар нөхчихнө гэдэг үлгэр ярьж байсан.

Дараа нь Эдийн засаг хөгжлийн сайд болсон ч “Тамхины татвар миний асуудал биш. Сангийн яамтай ярь” гэдэг шалтаг хэлж, гацаасан.

Засгийн газраар Евразийн хэлэлцээрт  тамхины татварыг тэглэсэн асуудлыг засах асуудлыг хэлэлцэх гэж байгаа. Гэтэл Ж.Энхбаяр сайд тамхитай холбоотой тооцооллыг хийж Сангийн яам руу өгсөн байна. Энэ тооцооллоор бүх төрлийн тамхийг татваргүй болгоё гэж байгаа юм байна. Энэ албан бичиг дээрх тооцоолол бол тэр чигтээ тамхины компаниудын байр суурь.  

Энэ хуулийн гол зорилго бол маш хямд болчхоод байгаа янжуур тамхины онцгой албан татварыг дорвитой нэмж, тамхины хэрэглээг бууруулах юм.

Гэтэл янжуур тамхинаас гадна гоё үнэр, амттай электрон тамхи ч хямд байх ёстой гэдэг асуудал ярьж эхлээд байна" гэв. 

 

 

 

 

 

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

545

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 362

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

669


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.