2111-р сар, 2026Бямба гараг

Даншиг наадмыг зургаадугаар сарын 27, 28-нд товложээ

6 сар 18. 16:511 мин унших

Даншиг наадмыг зургаадугаар сарын 27, 28-нд товложээ

Жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд зохион байгуулдаг Даншиг наадам-Хүрээ цам, аравдугаар сарын 29-нд тохиодог нийслэлийн өдрийг нэгтгэж өнгөрсөн жилээс эхлэн зургаадугаар сарын сүүлийн долоо хоногт тэмдэглэдэг болсон.

Энэ жилийн даншиг наадам энэ сарын 27, 28-н буюу ирэх долоо хоногийн Бямба, Ням гарагт товлогджээ.

Энэ тухай хотын дарга Б.Пүрэвдагва "Даншиг наадам энэ сарын 27, 28-ны өдрүүдэд болно. Аюулгүй байдалд анхаарал хандуулна. Эрсдэлтэй асуудал үүсэж байгаа нь шүлхий. SАТ1 төрлийн шүлхийн тархалт Төв аймгийн Эрдэнэ суманд ирсэн байна. Нийслэлийн мал аж ахуй эрхлэх бүсэд байгаа 317,000 орчим малыг вакцинд хамруулахгүй бол шүлхий тарчихвал хорио цээрийн дэглэм тогтоох болно.

Даншиг наадмын үеэр хүнсний аюулгүй байдал, мах бэлтгэлтэй холбоотой ажлыг анхаарах хэрэгтэйг холбогдох албаныханд үүрэг болгож байна" гэв.

Хүй долоон худагт болдог Хүрээ цам-Даншиг наадмын хөтөлбөрт хүчит бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, сур, шагайн харваа, цам харайх ёслол, лам нарын тэмцээн зэрэг багтдаг билээ.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

545

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 362

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

669


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.