Эдийн Засгийн Бодлого, Өрсөлдөх Чадварын Судалгааны Төв(ЭЗБӨЧСТ)-өөс өнөөдөр “Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан 2026”-г танилцууллаа.
Уг судалгааны дүнгээс хамаарч бизнес эрхлэгчид аль улсад хөрөнгө оруулахаа шийддэг тул эдийн засгийн чухал "толь" үзүүлэлт гэдгийг мэдээллийн эхэнд онцолж байв.
2026 онд 70 улсыг эрэмбэлэхэд өрсөлдөх чадвар хамгийн сайтай улсаар Сингапур шалгарч, Хонконг, Швейцар, Тайвань болон Арабын Нэгдсэн Эмират улс жагсжээ. Харин манай улс 67 дугаарт эрэмбэлэгдсэн нь өмнөх оноосоо хоёр байраар ухарсан үзүүлэлт гэдгийг ЭЗБӨЧСТ-ийн Гүйцэтгэх захирал, доктор Ч.Отгочулуу хэллээ.
Үргэлжлүүлэн тэрбээр тайлангийн үр дүнгээс танилцуулахдаа "Сүүлийн жилүүдэд манай улс өрсөлдөх чадвараараа ухрах хандлагатай байна. Учир шалтгааныг 300 гаруй үзүүлэлтээр тайлбарлаж болно. Үүнээс гол дөрвөн бүлгийг онцлон танилцуулъя. Монгол Улс эдийн засгийн тамир тэнхээ гэсэн үзүүлэлтээр өмнөх оноос дөрвөн байр ухарч, 59 дүгээрт орсон.
Хэдийгээр Дотоодын Нийт Бүтээгдэхүүн(ДНБ)-д гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ харьцангуй өндөр, бараа үйлчилгээний экспортоор эхний 13 дугаарт орсон, оффисын түрээс хамгийн хямд зэрэг сайн үзүүлэлт бий ч нэг улсаас хэт хараат байгаа. Эдийн засгийн сөрөн тэсвэрлэх чадвараар сүүл мушгисан. Манай улсын эдийн засаг туйлын эмзэг байна.
Нүүрс, зэсээ экспортлоод байгаа ч олсон мөнгөө боловсрол, эрүүл мэнд, аялал жуулчлал зэргээр гадагшаа урсгаж байгаа. Мөн хамгийн хойш татсан үзүүлэлт инфляц. Монгол Улсын инфляц бусад улс орнуудтай харьцуулахад өндөр байгаа бөгөөд айл өрхүүдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлсөн. Эдгээр учир шалтгааны улмаас өрсөлдөх чадвараараа манай улс ухарсан үзүүлэлттэй байгаа" гэв.
Түүнчлэн Монгол Улс бизнесийн ашигт ажиллагаагаараа гурван байр урагшилжээ. Жил бүр өрсөлдөх чадварын дундаж үзүүлэлтийг бизнесийн байгууллагууд л ахиулдаг гэдгийг тус байгууллагаас онцолж байлаа.
Өрсөлдөх чадвараар тэргүүлж буй 10 улс
|
|
Улс орнууд |
2025 |
2026 |
Өөрчлөлт |
|---|---|---|---|---|
|
1 |
Сингапур |
2 |
1 |
+1 |
|
2 |
Хонконг |
3 |
2 |
+1 |
|
3 |
Швейцар |
1 |
3 |
−2 |
|
4 |
Тайвань (Хятадын Тайпэй) |
6 |
4 |
+2 |
|
5 |
Арабын Нэгдсэн Эмират |
5 |
5 |
— |
|
6 |
Дани |
4 |
6 |
−2 |
|
7 |
Ирланд |
7 |
7 |
— |
|
8 |
Нидерланд |
10 |
8 |
+2 |
|
9 |
Швед |
8 |
9 |
−1 |
|
10 |
АНУ |
13 |
10 |
+3 |
Уг тайланд Монгол Улсын хувьд цаашид анхаарах ёстой асуудлуудын тухайд боловсролын чанар, кибер аюулгүй байдал, хөрөнгийн зах зээл зэрэг орж байна.
Ч.Отгочулуу: Манай улсын бизнес эрхлэгчдийн 97 хувь нь зөвхөн банкны зээлээс хамааралтай
Энэ талаар эдийн засагч, доктор Ч.Отгочулуу "Үзүүлэлтүүдийг сайжруулахын тулд реформуудыг зоригтой хийх ёстой. Төрд итгэх итгэлийг сайжруулж байж өрсөлдөх чадвар дээшилнэ. Энэ тайланг гаргахын тулд тухайн улсын топ менежерүүдээс санал асуудаг. Тэдгээр топ менежер нь бизнесийн орчноо яаж үнэлж байна, бизнесийн орчин дахь төрийн зохицуулалтыг хэрхэн дүгнэж байгаа нь тайлангийн дүнд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг.
Манай улсын боловсролын салбарт ахиц гарч байгаа ч төгсөгчдийн ур чадвар ажил олгогч нарт гологддог. Үүгээрээ манай улс сүүл мушгисан тул боловсролын салбарт тооноос илүү чанарт анхаарч, ажил олгогчдын хүлээлтэд нийцсэн боловсон хүчин бэлтгэхэд анхаарах ёстой.
Хойш татсан өөр нэг үзүүлэлт нь хөрөнгийн зах зээл. Гаднын томоохон компаниудыг харахад ихэвчлэн хөрөнгийн зах зээл дээрээ хувьцаа гаргаж амжилтад хүрсэн байдаг. Тэд банкны зээлийг түр зуурын санхүүгийн хэрэгцээгээ хангахад ашигладаг бол манай улсын бизнес эрхлэгчдийн 97 хувь нь зөвхөн банкны зээлээс хамааралтай" гэв.

П.Цагаан: Өрсөлдөх чадварын тайланд Монгол Улс дэд бүтцэдээ онцгой анхаарах ёстойг 15 дахь жилдээ хэлж байна
Дэлхийн өрсөлдөх чадварын тайланд 2026 онд Монгол Улсад учирч болох таван сорилтыг хэрхэн тодорхойлсныг ЭЗБӨЧСТ-ийн Удирдах Зөвлөлийн дарга П.Цагаан танилцууллаа.
Тэрбээр "Нэгдүгээрт Монгол Улсын төр засгийн бодлого тогтворгүй, урьдчилан таамаглах боломжгүй байгаа нь төрд итгэх итгэлийг сулруулж байна.
Хоёрдугаарт инфляц. Инфляц бол үл үзэгдэх хулгайч. Мөнгө нь байгаа ч худалдан авах чадвар нь сулардаг. Өндөр инфляц болон Монгол Улсын өр, өрийн дахин санхүүжилтийн мөчлөг давхцаж байгаа. Улсын данхар төсөв нь айл өрхийн амьжиргаа, худалдан авах чадварт сөргөөр нөлөөлж байна.
Гуравдугаарт ур чадвартай ажиллах хүчний хомсдол. Хөдөлмөрийн бүтээмжийн зөрүүгээс улбаалж Монгол Улсын зонхилох салбаруудад ажиллах хүчний хомсдол үүссэн нь цаашид ч нэмэгдэх хандлагатай байгаа.
Дөрөвдүгээрт хөрөнгийн зах зээлийн хоцрогдмол байдал. Санхүүжилтийн хязгаарлагдмал байдал нь эдийн засгийн өсөлт, төрөлжилтийг хязгаарлаж байна.
Тавдугаарт дэд бүтцийн хоцрогдмол, хүрэлцээгүй байдал. Логистикийн бэрхшээл бол бүх бизнесийн өртөг зардал, барааны үнэд нөлөөлж, экспортыг хязгаарлаж байна. Иймд дэд бүтцэдээ онцгой анхаарах ёстой гэдгийг 15 дахь жилдээ хэлж байна.
Учир нь 15 жилийн өмнө өрсөлдөх чадварын тайланд Монгол Улсад өгсөн зөвлөгөөнд уул уурхайн салбар огцом өсөн хөгжиж байгаа тул үүнээс олсон орлогоо боловсрол, дэд бүтцэдээ хөрөнгө оруулж, эдийн засгаа солонгоруулах хэрэгтэй гэсэн байдаг. Түүнийг нь авч хэлэлцээгүйн гор өнөөдөр гарч байна" гэлээ.


Архангай аймгийн Цахир сумын Содномдаржаа уулан дахь хоёр шүтээн рүү тээврийн хэрэглэсээр гарахыг хоригложээ
Б.Наранцэцэг: Зүрх бол хамгийн их үхэлд хүргэдэг ч, хамгийн амархан оншлогддог эрхтэн
Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулж, дотоодын нарийн ногооны хэрэгцээг хангах төсөлд гарын үсэг зурлаа
НӨАТ-ын сугалааны тохирол энэ сарын 17-нд болно

Бүх Монголчуудын Оюу Толгой хөдөлгөөнөөс төрийн түшээдэд гурван асуулт бүхий асуулга хүргүүллээ
Монгол Улсын дэлхийд өрсөлдөх чадвар 75 улсаас 67-рт бичигджээ
Даншиг наадмыг зургаадугаар сарын 27, 28-нд товложээ
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх санаачилгыг дэмжин ажиллана
Нийслэлийн ерөнхий архитектор асан Ч.Төгсдэлгэрийн нөхрийг цагдан хорьжээ
Г.Цолмон: Албан тушаал, эрх ямбыг нь эдэлж байгаа хэрнээ яагаад сэтгэл зүрхээрээ ажлаа хийхгүй байна вэ, Ариунбуян дарга аа
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
ШИРХЭГ ТАЛХНЫ ҮНЭ
О.Номинчимэг: Тамхи оруулж ирдэг компаниудын татвар бууруул гэдэг шаардлага Ж.Энхбаяр сайдын албан бичгээр төрийн бодлого болох гэж байна
Дамбадаржаагийн эцсээс Бэлх хүртэлх авто замын хөдөлгөөнийг Бямба гарагт хаана
Эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууцны төслүүд Баянхошуу, Шархад дэд төвд хэрэгжиж байна
Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
ЦЕГ: Хаасан замыг бүрэн чөлөөлж, хөдөлгөөний хэвийн үйл ажиллагааг хангуулсан
Энэ жилийн наадмаар ПҮРЭВ, БААСАН гарагийг амралт өдөр рүү шилжүүлвэл 10 ХОНОГ амарна
“Солонго 1, 2” төслийн эхний ээлжийн 2042 айлын орон сууцыг хүлээж авахаар улсын комисс ажиллалаа
Сэрэмжлүүлэг: Төвийн аймгуудын нутгаар дуу цахилгаантай бороо орно
Б.Аззаяа: Монгол охидын эрэлхэг дайчин зан чанарыг “Miss Global 2026” тэмцээний тайзан дээр харуулна
ХУУЛЬ: Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн онцлох заалтуудтай танилц
Таван шарын нүхэн гарц дээгүүр баригдаж буй явган хүний гүүрэн байгууламжийн шон суурийн ажил 39 хувьд хүрчээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшигч З.Боргилмаа: Надад төр засгийн гэрээ зуучилдаг нэр нөлөө байхгүй, харин сэтгүүлчдэдээ өгөх ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨ байж магадгүй
Б.Бат-Эрдэнийн зүтгүүлж буй Ойн тухай хуулийг УИХ баталж ойн дайснууд болцгоох уу
Энэ хагас сайнд дэлхийн хэмжээний тоглолт болно
ТАНИЛЦ: Элсэлтийн ерөнхий шалгалт авах байр, төвүүдийн байршил
“Халзанбүрэгтэй төслийг түр зогсоосон”
“Эрдэнэс Монгол”-ын нэрийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” гэж өөрчилж, төрийн өмчит 14 компанийг татан буулгав
БАЙР СУУРЬ: Туулын хурдны замын төслийн ноцтой зөрчлүүдийн талаар хэн, хэн юу өгүүлэв
Оюутолгойн баяжмалын замыг хааж тэмцэх нь зөв үү, буруу юу?
Голомт банк Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг дэмжиж ажиллалаа
Гоё зурагтай даржин пи ар чинь улсаа гутаагаад байна, Б.Батцэцэг сайд аа!
Дав.Цогтбаатар: Нийслэл дээр мега хулгай нүүрлэсэн гэж дүгнэж болохоор нөхцөл байдал үүссэн
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.