
Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд зам тээврийн ослыг бууруулах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд Зам тээврийн осол, авто замын түгжрэлийн шалтгаан нөхцөлийг судалж бууруулах чиглэлээр санал дүгнэлт боловсруулан холбогдох арга хэмжээ авч ажиллах үүрэг бүхий ажлын хэсгийг 2024 оны12 дугаар сард Нийслэлийн ИТХ-ын даргаар ахлуулан байгуулсан байна. Нийслэлийн зарим бүтцэд өөрчлөлт орсонтой холбоотойгоор Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Ихбаярын захирамжаар дээрх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлав.
Ажлын хэсгийн ахлагчаар Нийслэлийн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Оюу-Эрдэнэ, гишүүнээр Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Ану-Үжин болон Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний хяналтын газар, Тээврийн прокурорын газар, Нийслэлийн ИТХ-ын Ажлын алба, НЗДТГ, Нийтийн тээврийн газар, Замын хөгжлийн газар гэх зэрэг холбогдох албаны удирдлагууд багтлаа. Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Ихбаяр ажлын хэсгийн хуралдааныг удирдаж, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлт 2026 оны 07 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэхтэй холбоотойгоор бэлтгэл ажлыг хангах асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд скүүтер, мопедоор үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцов.
Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын зам тээвэр, хяналт, төлөвлөлт зохион байгуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Очирбат “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийтийн хэрэгцээний мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийн үйлчилгээний хяналт, зохицуулалтын бүлэг нэмэгдсэн.
Хуульд орсон өөрчлөлтөд скүүтер, мопедоор үйлчилгээ эрхлэгчийн болон зорчигчийн үүргийг нарийвчлан зааж, 2026 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжихээр болсон учраас төрийн байгууллагууд, хувийн хэвшлийнхэн хамтран яаралтай бэлтгэл ажлыг хангах шаардлагатай болоод байна.
Хуулиар скүүтер, мопедыг 18 нас хүрсэн хүн унадаг дугуйн зам эсвэл автозамын зорчих хэсгийн баруун эгнээгээр жолоодож замын хөдөлгөөнд оролцох, улсын бүртгэлд бүртгүүлэх, үйлчилгээ эрхлэгч даатгалд хамрагдах, хууль зөрчвөл Зөрчлийн тухай хуулиар торгох зэрэг заалт орсон. Хууль хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Зам тээврийн яам, Боловсролын яамнаас журам батлах, замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулах, хууль сурталчлах зэрэг бэлтгэл ажлуудыг хангах шаардлагатай болсон. Тиймээс Тээврийн цагдаагийн албанаас бэлтгэл ажил хангагдах хүртэл бүх шатны Засаг даргын захирамжаар скүүтер, мопедын хэрэглээг түр зогсоох саналтай байна” гэв.
Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Ихбаяр “Зөвшөөрлийг хэрхэн олгох, дугаар олгох журам зэрэг хууль хэрэгжихэд шаардлагатай бэлтгэлийг холбогдох албаныхан яаралтай шийдвэрлэж, 2026 оны 07 дугаар сарын 1-нээс хуулиа хэрэгжүүлж ажиллана. Бизнес эрхлэгчдийн эрх ашгийг тэнцвэртэй хангах үүднээс өнөөдөр хамтдаа суугаад, асуудлаа яаралтай шийдээд нэг гараанаас гарья. Үүний ард хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй орчны асуудал хөндөгдөж, иргэдээс маш их гомдол ирж байна гэдгийг та бүхэнд хэлье.
Нийслэлд энэ төрлийн тээврийн хэрэгсэлд зориулсан тусгай зам байхгүй ч нэмэгдүүлэхийн төлөө ажиллаж байна. Гэхдээ өнөөдрийн нөхцөл байдалд батлагдсан хуулийн хүрээнд явган зам дээгүүр мопед, скүүтерийг явуулахгүй” гэдгийг онцоллоо.
Тээврийн цагдаагийн албаны дэд бөгөөд Замын цагдаагийн газрын дарга, хурандаа С.Галбадрах “Д.Ихбаяр даргын хэлснээр хууль 07 дугаар сарын 1-нээс хэрэгжихэд бүгд нэг гараанаас гарна. Гэтэл нэг шугаман дээрээс эхлэхийн тулд скүүтер, мопедоор үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг түр зогсоохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна. Зөвшөөрөл олгох байгууллага нь тодорхой байх ёстой. 18 насанд хүрсэн иргэн тухайн тээврийн хэрэгслийг жолоодохдоо сургалтанд хамрагдсан байх ёстой. Жолоочийн мэдээллийн санд орсон иргэн жолоодно.
Аж ахуйн нэгжүүд хариуцлагын даатгалд хамрагдсан байх гэж бий. Хуулиас давсан дүрэм гэж байхгүй учраас замын хөдөлгөөний дүрэмд 18 насанд хүрсэн хүн мопед унана гэх зэрэг өөрчлөлт орно.
Мөн тээврийн хэрэгслийг бүртгэхээр улсын дугаар олгох, үзлэг оношлогоо гээд бүх шаардлага тавигдана. Хуультай холбоотой хяналт шалгалтын ажил эхлэхээр аж ахуйн нэгжтэй үл ойлголцол эхэлнэ. Тийм учраас зохион байгуулалтын ажлуудаа яаралтай хийх шаардлагатай байна” гэж скүүтер, мопедоор үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг зогсоох санал гаргав.
Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Ихбаяр “Нийслэлийн нийтийн тээврийн газар, Замын хөгжлийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн автотээврийн төв гээд нийслэлийн байгууллагуудын удирдлагууд ажлын хэсгээс өгсөн чиглэлийн дагуу Засаг даргын зөвлөлийн хуралд энэ асуудлыг оруулж, хууль хэрэгжүүлэх бэлтгэлийг хангах хэрэгтэй. Бид хууль хэрэгжүүлж байна гээд 07 дугаар сарын 01-нээс гэнэт бүх мопед, скүүтерийн хөдөлгөөнийг хорихгүйн тулд энэ уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулж, хувийн хэвшлийнхэндээ танилцуулж байна.
Засаг даргын хэрэгжүүлэгч, тохируулагч агентлагууд шаардлагатай арга хэмжээг яаралтай авч, тушаал, шийдвэрээ гарга. Аж ахуйн нэгжүүд хуулиа хэрэгжүүлье гэтэл төрийн байгууллагаас болоод гацаад байж болохгүй.
Нийслэлийн Замын хөгжлийн газраас явган хүний зам дээгүүр өөр өнгөөр ялгаж мопед, скүүтерийн зам гаргаж, явуулах боломжтой эсэх судалгааг гаргаж өгнө үү. Гэрээт цагдаа нараас дэмжлэг авч, хяналт шалгалт хийх хувилбар байгаа учраас богино хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлаа хийе. Мөн зогсоолыг хэрхэн шийдэх вэ, хувийн хэвшлийнхэн, нийслэлийн Нийтийн тээврийн газартай ярилцаад шийдээрэй. Аж ахуйн нэгжүүдийн хувьд хурд, дууны асуудалд анхаарч өгнө үү. Хууль биелүүлнэ гэдэг шууд хааж бооно гэсэн үг биш. Гэхдээ хуулийг үйлчлэх хугацаанаас нь эхлээд дагаж мөрдөх ёстой. Долдугаар сарын 1 гэхэд тавигдаж байгаа шаардлагуудаа хангаж чадахгүй бол хөдөлгөөнд оруулахгүй гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна. Тийм учраас нийслэлийн төрийн захиргааны байгууллагууд аж ахуйн нэгжийнхээ шаардлагыг биелүүлээд хурдтай ажиллая” хэмээн 14 хоногийн хугацаанд шаардлагатай бэлтгэл ажлыг хангахыг чиглэл болгов.

76 настай эмэгтэй гарцаар гарах үедээ мотоциклд мөргүүлж амиа алджээ
МУИС-ийн шалгалтын комисс олон хүүхдийн ирээдүй, хувь заяагаар тоглoж байна
Амиа алдсан 10 настай охины өмгөөлөгчөөр Р.Булгамаа үнэ төлбөргүй ажиллахаар боллоо
SCMP: Газрын тосны хайгуулын талбайд болсон үйл явдалтай холбоотойгоор Монголын тал Хятадаас уучлал хүсжээ

COP17 цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна
Өнөөдөр Нарантуулын замыг түр нээнэ
Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуулж байна
Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
Фото: Төрийн тахилгат Зүрх хайрханы төрийн тахилга ёслол боллоо
Г.Дамдинням: QR кодоор оочер дугаар, цагаа захиалаад шатахуунаа авдаг систем рүү шилжинэ
ФОТО: “НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ БОЛЖ БАЙНА
Сэрэмжлүүлэг: Машин өнхөрч 59 настай, эрэгтэй мөргүүлж, гэмтжээ
Дундговь аймагт ШТС дэх хүлээгдэл 400-450 машинд хүрчээ
Ц.Сандаг-Очир:ДДНХИ-тай тогтоосон хамтын ажиллагааг өргөжүүлэх стратегийн ач холбогдолтой үйл явдал болж байна
Ж.Батзандан, Ц.Гантулга нар олигархиудаас хахууль авч, ШИНЭ намыг татан буулгасан гэв
Гурван өдөр зохион байгуулагдах "Нүүдэлчин" фестиваль руу нийтийн тээвэр үнэгүй үйлчилнэ
ШТС-уудад 2.1 мянган тонн АИ-92 автобензин нийлүүлээд байна гэв
Н.Учрал эдийн засаг, О.Цогтгэрэл улс төр ярив
Г.Дамдиннямыг дарамтлаад зуныг барлаа, Б.Найдалаадаа найдаад өвлийг угтана даа хэдүүлээ?
Анги, сургуулиараа жигдэрч өөр төрлийн дүрэмт хувцас өмсөхийг хориглоно хэмээн мэдэгдлээ
Л.Энх-Амгалан: Энэ жил их сургууль, коллежид элсэж буй залуус 2030 онд төгсөхөд эзэмшсэн ур чадварын 39% нь хэрэггүй болох гэж байна
Ерөнхий сайд цалин, тэтгэврийн тухай юуг өгүүлэв
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”
Төр бүсээ чангалж 1.4 их наяд төгрөг хэмнэсэн төсвийн тодотголыг өргөн мэдүүллээ
Баянхонгор аймагт автомашинаар хүн мөргөж амь насыг нь хохироосон гэх хэрэгт гадаадын хоёр иргэнийг холбогдуулан саатуулжээ
КОП17-Д ОРОЛЦОГЧИД БОДИТ АХИЦ ДЭВШЛИЙГ ХҮСЭЖ БАЙНА
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?
Лидергүй АН
О.Баасанхүү АН-ын ЕНБ-ийн даргын зөвлөхөөр томилогджээ
Шонхор шувууг барих зөвшөөрлийг зогсоож, цаашид олгохгүй байх нийтийн өргөдөлд 8 мянган иргэн гарын үсэг зуржээ
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.