2111-р сар, 2026Бямба гараг

Наймдугаар сарын 2-нд Хөвсгөл нуурыг тахих ёслол болно

6 сар 19. 13:443 мин унших

Наймдугаар сарын 2-нд Хөвсгөл нуурыг тахих ёслол болноНаймдугаар сарын 2-нд Хөвсгөл нуурыг тахих ёслол болно

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар Хөвсгөл нуурыг цэвэрлэх аян өрнүүлэх шийдвэр гарсныг өчигдөр мэдээллээ. Энэ хүрээнд зургаадугаар сарын 22-ноос наймдугаар сарын 13-ны хооронд Хөвсгөл нуурын эргэн тойрныг цэвэрлэх хоёр сарын аяныг эхлүүлж байгааг мэдэгдэв.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Э.Золбоо "Төрийн тахилгатай нуур болно гэдэг зөвхөн зан үйл гэхээсээ илүү төр Хөвсгөл нуураа хамгаалалтад авч байгаа, төрийн дээд хэлбэрийн шийдвэрийн процесс юм. Уг шийдвэрийн дагуу энэ жилийн зургаадугаар сарын 22-ноос, наймдугаар сарын 13-ны хооронд Хөвсгөл нуурын эргэн тойрныг иж бүрэн байдлаар цэвэрлэх, цэвэрлэгээний хоёр сарын аяныг зарлаж байна.

Хөвсгөл нуур нь 136 км урт, хамгийн өргөн хэсэгтээ 40 км бөгөөд тус нуураас Эгийн гол эх авдаг. Төрөөс хамгаалалтад авч, ач холбогдол өгч байгаа учраас Хөвсгөл нуур болон Эгийн голоо тойрсон бүх газар нутаг буюу нийтдээ 800 км газар нутгийг цэвэрлэнэ.

Цэвэрлэгээний хоёр сарын аянд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд мөн Хөвсгөл нуурын эргэн тойронд үйл ажиллагаа явуулдаг 100 гаруй аж ахуйн нэгжийн төлөөллүүд, нутгийн ард иргэд гээд нийт 1,000 орчим хүний бүрэлдэхүүнтэйгээр энэхүү цэвэрлэгээний аяныг зохион байгуулах гэж байна. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд байгалиа хамгаалах чиглэл рүү манлайлж оролцох ёстой гэж үздэг. Бид өөрсдөө байгалиа хамгаалахгүй бол өөр хэн ч бидний өмнөөс ирж хамгаалахгүй. Энэ бодлогын хүрээнд Хөвсгөл нуур хамгийн ач холбогдолтой нуур гэж хэлж болно. Дэлхийн цэнгэг усны 0.4 хувийг дангаараа эзэлдэг. Монгол Улсын цэвэр усны нөөцийг 75 хувийг дангаараа бүрдүүлдэг чухал нуур юм. 

Хөвсгөл нуурыг тахих төрийн ёслол урьдчилсан байдлаар наймдугаар сарын 2-нд болохоор төлөвлөгдсөн. Үүний өмнө наймдугаар сарын 1-нд эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, нуурын эргэн тойронд үйл ажиллагаа явуулж буй 100 гаруй аж ахуйн нэгжийн бохир ус, төр, хувийн хэвшил, ТББ-ууд хэрхэн хамтран ажиллах талаар нэгдсэн шийдвэр гаргах юм" гэв. 

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч Ж.Сандагсүрэн "Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар ус гол мөрөн хамгаалах чиглэлээр зургаан төсөл хэрэгжиж байна.

Хөвсгөл нуурыг хамгаалах төслөөс гадна Ганга мөрөн, Өгий нуур, Бумбатын рашаан, Хэрлэн гол, Хэлтгий цагаан нуур гэсэн зургаан гол мөрнийг хамгаалах төсөл хэрэгжиж байгаа.

Энэ төслүүдийн гол зорилго нь нэг удаагийн аян, хөтөлбөрөөр бус урт удаан хугацаанд тухайн гол мөрнийг хамгаалж, нуурыг сэргээх ажлуудыг тогтвортойгоор авч хэрэгжүүлж байгаа юм.

Усны газрын дарга З.Батбаяр "Өнгөрсөн жилүүдэд Хөвсгөл нуурын ёроолоос тээврийн хэрэгслүүд татан гаргаж хамгаалалт хийсэн бол энэ удаад эргийн хамгаалалтад онцгойлон анхаарч байна.

 Нуурын эргээс 100-150 метрийн радиусад цэвэрлэгээ хийх бөгөөд энэ нь микро пластик болон бусад химийн бодисын бохирдлоос сэргийлэх амин чухал ач холбогдолтой юм. Хөвсгөл нуурыг хамгаалах нь Дэлгэрмөрөн, Эг, Сэлэнгэ мөрнөөр дамжин Байгаль нуур хүртэлх бүс нутгийн экологийн тэнцвэрийг хадгалах олон улсын ач холбогдолтой үйлс юм.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

543

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 361

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

669


Сэтгэгдэл 1

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

adf
adsfads
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.