2111-р сар, 2026Бямба гараг

“Physical Asia” шоуны Жастин Ковэни, Дом Томато, Марк Мүгэн нар Монголд иржээ

6 сар 19. 15:591 мин унших

“Physical Asia” шоуны Жастин Ковэни, Дом Томато, Марк Мүгэн нар Монголд иржээ

“Physical Asia” шоуны Филиппин Улсын багийн ахлагч Жастин Ковэни, Австралийн багийн Дом Томато болон Филиппиний багийн тамирчин Марк нар Монголд иржээ.

Өмнө нь Филиппин Улсын багийн ахлагч Жастин Ковэни эхнэртэйгээ манай улсад ирж байсан бол Австралийн багийн Дом Томато өнгөрсөн оны арваннэгдүгээр сард зочилж байсан юм.

Тун удахгүй эдгээр эрхмүүдийг “Дэлхийн адууны өдөр”-т зориулан MGL медиа группын санаачлан үзэгчдэд хүргэх “Танил уяач” реалити шоу нэвтрүүлгээр харах боломжтой юм.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

Э.Цэндбаатар мэргэжлийн рингэнд 16 дараалан яллаа

Монгол Улсын гавьяат тамирчин, мэргэжлийн боксчин Э.Цэндбаатар өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 14-ний өдөр WBC холбооны WBC USA super featherweight буюу 58.97 кг-ын жингийн аваргын бүсний төлөө тулалдаж, ялалт байгууллаа. Түүний өрсөлдөгч Тажикистаны боксчин Мухаммад Якубов байсан ба бөгөөд мэргэжлийн боксын рингэнд 23 ялалт, нэг ялагдал, нэг тэнцээтэй амжилт үзүүлжээ. Харин Э.Цэндбаатар мэргэжлийн бокст 15 тулаан хийж, нэг ч ялагдалгүй явсан юм

1 101

Хөлгөн туульс, ардын язгуур урлаг, яруу найргийн гайхамшиг “Монгол найраг” тоглолт болно

Монголын утга зохиолын ертөнцийн хамгийн нэр хүндтэй шагнал болох "Болор цом"-ын эзэн, яруу найрагч Мөнгөнхүүгийн Отгонбаяр өөрийн бие даасан “МОНГОЛ НАЙРАГ” уран бүтээлийн шоу тоглолтоо 2026 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Соёлын төв өргөөнд толилуулахаар боллоо. “Монгол найраг” тоглолт зүгээр нэг шүлгийн үдэш биш, орчин үеийн тайзны энтертайнмент шийдлийг үндэсний өв соёлтой хослуулсан, үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж, омогшил төрүүлэх томоохон хэмжээний арт-шоу юм. Ардын уран зохиолч Б.Догмид тэргүүтэй эрхмүүд тус тоглолтыг Монголын соёл урлагийн амьдралд тохиож буй нэгэн том үзэгдэл хэмээн онцолж байна. Зөвхөн "МОНГОЛ НАЙРАГ" тоглолтын тайзнаас мэдрэх 150 минутын гайхамшиг: Тоглолтыг найруулагчид үзэгчдийг нэг ч секунд уйдхааргүй, сэтгэл зүрхний гүн рүү хөтлөх өвөрмөц хөтөлбөртэйгөөр бэлтгэжээ. Тайзнаа: Монгол үндэстний бахархал: Хөлгөн туульсын сүр жавхлант хайлаан, ардын язгуур урлагийн сор болсон үзүүлбэрүүд амьд хөгжмийн хэмнэл дор уусан нэгдэнэ. Шилдэг уран бүтээлчдийн нэгдэл: Салбар бүрийн тэргүүлэгч, үзэгчдийн хайртай зочин уран бүтээлчид урилгаар оролцож, үзэгчдэд гэнэтийн бэлэг барина

651

Дуучин Б.Замбалгарав "Цаг хугацаа" цомгоо гаргалаа

Дуучин Б.Замбалгарав бие даасан анхны цомгоо "Цаг хугацаа" нэртэйгээр гаргажээ. Цомогт "Танихгүй дүр", "Зүүд", "Зөвхөн чи", "Цаг хугацаа" гэхчилэн найман уран бүтээл багтсан бөгөөд "Spotify", "Apple Music" зэрэг хөгжмийн платформуудад байршжээ

880

“ОВГОР” киног 30 хоногт 108 мянган үзэгч үзжээ

Монголын кинотеатруудын менежментийн холбооноос кинотеатруудаар үзэгчдийн хүртээл болгож буй Монгол уран бүтээлүүдийн нээлтийн үзвэрийн тоог төдийгүй тухайн уран бүтээлүүдийн долоо хоног, нэг сар, улирлын үзэлт болон нийт үзэгчдийн тоог гаргаж, олон нийтэд танилцуулдаг. Тэгвэл тус холбооноос өнгөрөгч аравдугаар сард нээлтээ хийсэн “ОВГОР” уран сайхны киноны 30 өдрийн үзэгчдийн тоог танилцууллаа

811

Сайд Ч.Номинг шалгахад Англи улсын холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллаж байна гэв

Авлигатай Тэмцэх Газар(АТГ)-аас өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж, нийслэлд хэрэгжүүлж байгаа 24 төсөл, хөтөлбөрт тэр дундаа Туулын хурдны зам, шинэ тойрог авто зам, Сэлбэ дэд төв гэсэн төслүүдэд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан талаараа мэдээлэл хийлээ. Энэ үер сэтгүүлч Улсын Их Хурал(УИХ)-ын гишүүн, өдгөө Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдаар ажиллаж буй Ч.Номинг АТГ шалгаж буй эсэхийг тодрууллаа. Сайд Ч.Номин нь Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар ажиллах үедээ Монгол Улсыг гадаадад сурталчлах зорилгоор Английн хөлбөмбөгийн клубтэй гэрээ хийсэн нь асуудал дагуулж байгаа юм. Асуултад АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Х.Буянтүмэн "Сайд Ч.Номингийн асуудал дээр Англи улсын холбогдох байгууллагуудад хүргүүлсэн

2 033

Дуучин Наагий Монголын сор болсон бүтээлүүдийг жазз хөгжмийн шинэ өнгө аясаар амилуулсан пянзаа танилцуулна

​​​​​​​ Дуучин Наагий Монголын хөгжмийн урлагийн алтан фондод багтсан, үе үеийн сонсогчдын сэтгэлд хоногшсон дуунуудыг жазз хөгжмийн хэв маягаар шинэчлэн найруулж, шинэ пянз бүтээлээ. Тэрээр энэхүү пянзаа Монголын жазз хөгжмийн нэрийн хуудас болсон “Баянмонгол” чуулгатай хамтран бүтээсэн бөгөөд хуучны танил аялгууг орчин үеийн хөгжмийн шийдэлтэй хослуулж, залуу үеийн сонсогчдод шинэлэг, сонирхолтой хэлбэрээр хүргэхийг зорьжээ. Монголын хөгжмийн өв соёлыг хадгалан үлдээхийн зэрэгцээ цаг үеийн хөгжмийн чиг хандлагатай уялдуулан шинэ үеийн сонсогчдод хүргэх энэхүү бүтээл нь дуучин Наагийн уран бүтээлийн нэгэн шинэ алхам болж байна

1 394


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.