
Баасан гарагт болсон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуваарийн дагуу 10.00 цаг эхлэв. Хуралдаанаар Төрийн нууцтай холбоотой хоёр ч хуулийн төслийг хэлэлцэж, дэмжих эсэхийг шийдэх санал хураалтыг хойшлуулав.
Тухайлбал, Засгийн газраас энэ оны гуравдугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн төслийг ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр танилцуулсан. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нарын 18 гишүүнээс өнгөрсөн дөрөвдүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Төрийн нууцын тухай хуулийн төслийг хэлэлцэж санал хураалтыг энэ долоо хоногийн хуралдаанаар явуулахаар болов. Улмаар нэгдсэн чуулганаар Ерөнхийлөгчийн тухай хууль, Хөдөө аж ахуйн тухай хууль, Нисэхийн тухай хуулийн төслүүдийг эцэслэн баталсан.
Ерөнхийлөгчийн тухай хуулийг өөрчлөн батлав
Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг нийт гишүүдийн 87.7 хувь нь дэмжлээ. Хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн тухай хууль дахь Үндсэн хуультай зөрчилдөж байсан зохицуулалтыг арилгаж, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаатай холбоотой заалтыг нийцүүлэн шинэчилжээ.Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуульд Ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгохоор заасан байдаг. Харин Ерөнхийлөгчийн тухай хуульд өмнөх зохицуулалт болох дөрвөн жилийн хугацааны заалт хэвээр үлдсэн байсныг ийнхүү өөрчилсөн байна. Ингэснээр Ерөнхийлөгчийн тухай хууль Үндсэн хуулийн үзэл баримтлал, зохицуулалттай бүрэн нийцэж, хууль хоорондын зөрчил ариллаа.Хуулийн төслийн ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар ахалж, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн О.Алтангэрэл, Ч.Ундрам нар ажилласан гэв.
Хөдөө аж ахуйн тухай хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ
Хөдөө аж ахуйн тухай хуулийг баталлаа. Энэхүү анхдагч хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, М.Мандхай, Б.Бейсен, Д.Үүрийнтуяа, Б.Бат-эрдэнэ, Г.Хосбаяр нар УИХ-д өргөн мэдүүлсэн юм. Уг хууль нь Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарыг бүхэлд нь хамарсан анхны суурь хууль болж байгаагаараа онцгой ач холбогдолтой, хууль хэрэгжиж эхэлснээр хэд хэдэн томоохон өөрчлөлт гарна гэж үзжээ. Тухайлбал, мал аж ахуй, тариалан, тэжээл үйлдвэрлэл, агро-ойн аж ахуйг нэг зорилго, нэгдсэн бодлогын хүрээнд уялдаа холбоотой хөгжүүлэх эрх зүйн орчин бүрдэж байна. Мөн түүхий эдээс эцсийн бүтээгдэхүүн хүртэлх өртгийн сүлжээгээр нь хөгжүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд түүхий эд цуглуулах, ангилах, хадгалах, анхан шатны боловсруулах, борлуулах төвүүдийг ажиллуулах эрх зүйн орчныг бүрдүүлж байгаа юм. Ингэснээр малчид, тариаланчид илүү чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, зах зээлд оролцох өрсөлдөх чадвар сайжирч, илүү үр ашиг хүртэх боломж нэмэгдэнэ. Түүнчлэн төрийн дэмжлэг нь зөвхөн үйлдвэрлэл эрхэлж буй эсэхэд бус, чанар, бүтээмж, стандартын шаардлага хангасан байдал, экспортын чадавх, нэмүү өртөг шингээж буй эсэхэд суурилдаг шинэ зарчимд шилжиж байна. Үүнээс гадна уур амьсгалын өөрчлөлт, ган, зуд болон бусад эрсдэлийг урьдчилан үнэлэх, сэргийлэх, удирдах зохицуулалтыг хуульд тусгаж, эдгээрийг хөдөө аж ахуйн даатгалын тогтолцоотой уялдуулснаараа онцлог юм. Хөдөө аж ахуйн тухай хууль 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөнө.
Улсын нисэхийн тухай хуулийг ингэж өөрчлөв
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа. Хууль баталснаар Зэвсэгт хүчин, Хил хамгаалах байгууллага, Онцгой байдлын байгууллага, Цагдаагийн байгууллагын ашиглаж буй агаарын хөлөг, нислэгийн үйл ажиллагааг нэгдсэн бодлого, зохицуулалтаар хангах эрх зүйн орчныг бүрджээ. Түүнчлэн улсын нисэхийн салбарын агаарын хөлгийн бүртгэл, нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ, аюулгүй ажиллагааны хяналтын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэх, нисэх бүрэлдэхүүний мэргэжлийн үйл ажиллагааны зохицуулалтыг боловсронгуй болгох, шаардлагатай тохиолдолд гадаадын мэргэжилтнийг гэрээгээр ажиллуулах эрх зүйн үндсийг тодорхой болгосон байна. Мөн УИХ, Засгийн газар болон цэргийн мэргэжлийн удирдлагын байгууллагуудын чиг үүрэг, хариуцлагын заагийг тодорхой болгосноор удирдлагын давхардлыг арилгаж, салбарын засаглал, зохион байгуулалтыг сайжруулах ач холбогдолтой юм.
Хуулийг хэрэгжүүлснээр улсын төсөвт нэмэлт ачаалал үүсгэхгүйгээр төрийн тусгай чиг үүргийн нислэгийн бэлэн байдал, шуурхай ажиллагаа дээшилж, нислэгийн аюулгүй байдал, хяналтын тогтолцоо олон улсын шаардлагад нийцсэн түвшинд хүрэх нөхцөл бүрдэж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: 2027 ОНЫ ТӨСВИЙН БОДЛОГЫН ҮР ДҮН ЭН ТЭРГҮҮНД ӨРХӨД МЭДРЭГДЭХ ЁСТОЙ
"Онцгой анхаарал хандуулах сэдэв бол хуулийн засаглал, шударга ёсыг тогтоох явдал юм"
Төсвийн тодотголыг 2027 оны төсөвтэйгээ хамт хэлэлцэж, батална
Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

УИХ-ын гишүүн М.Энхцэцэг: ХҮН нам хуйвалдааныг төгс утгаар нь хийж, эрчим хүчний салбарыг сүйрүүлж байна
Ерөнхий сайд Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
Амралтын өдрүүдэд нийслэл хотод цэрэг татлага үргэлжилнэ
Ахмад анчин Ж.Лаагансүрэн: Байршлаа олоогүй баавгай ичиж чадахгүй учраас одоо бүр ширүүснэ
Өндрөөс үсрэхийг завдсан өсвөр насны хүүхдийг аюулгүй буулгаж, авран хамгаалжээ
Зах руу явахаа больё: Хүнсийг үйлдвэрээс шууд хаалган дээр тань
Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Дуучин Н.Ундралын “Сайхан ч юм даа” тоглолтын тасалбар дуусжээ
БАЙР СУУРЬ: Оюу-Толгойн ноогдол ашгийг хуваах талаар хэн, хэн юуг өгүүлэв
CIETAC: Монголын шүүх“Болдтөмөр Ерөө Гол” ХХК-ийн барьцааг хүчингүй болгосноор Хятадын Хөгжлийн банкны нэхэмжлэлийг хангах боломжгүй байна
Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья
ҮБХИС хүндэтгэлийн жагсаал хийж, төв талбай дээрх автобусны зогсоолыг түр хаахаар болжээ
“ОЮУ ТОЛГОЙ”-Н НОГДОЛ АШГИЙН ОРЛОГООР САНХҮҮЖҮҮЛЭХ ЗАРДАЛД ИРГЭДИЙН САНАЛЫГ АВЧ ЭХЭЛЛЭЭ
ШИНЭ КЛИП: Дуучин Б.Замбалгарав, A.Сүхбат нарын хамтарсан "Чиний дүр"
Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав
Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна
Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ
“Сүх далайтал үхэр амар” гэж үү?
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав
Угаарын хийн хордлогын улмаас зургаан дүүргийн 74 иргэн эмнэлгийн тусламж авчээ
Төрийн банк “Бодь Цогт Групп” ХХК-тай хамтран ногоон санхүүжилтийг дэмжинэ
"Солонго-1, 2" төслийн орон сууцны мкв-ийн үнэ эцэслэгдээгүй, бууруулах боломжтой гэв
ТАНИЛЦ: Ирэх онд нэмэгдэх иргэдийн орлого
Тоосгоны үйлдвэрийн авто замыг өнөө шөнөөс эхлэн хоёр хоног хаана
МАН-ынхан: С.Бямбацогтыг дэмжинэ, Г.Занданшатар бол зохимжгүй гэх болжээ…
Өнөөдөр Булган, Төв аймгийн зарим сумд, Сэлэнгийн өмнөд сумдын нутгаар нойтон цас орж, зөөлөн цасаар шуурна
Дуучин Н.Ундрал Ардын жүжигчин, поп дива Б.Сарантуяатай хамтарлаа
Ирэх долоо хоногийн эхэн гэхэд шатахуун борлуулж буй ШТС-ууд, гадаах дарааллыг нь бодит цагийн горимоор харуулдаг болно
Б.Мөнхтамир: АИ-92 шатахууны үнэ 500-550 төгрөгөөр нэмэгдсэн нь ОХУ-аас нийлүүлж буй үнэ өссөнтэй холбоотой
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
Юу хийхээ мэдэхгүй байгаа Б.Чойжилсүрэнгээ явуулбал яасан юм бэ, Ерөнхий сайд аа
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.