2111-р сар, 2026Бямба гараг

Цонжин зах: Монголын хамгийн урт худалдааны төв худалдаа эрхлэгчдэд хаалгаа нээж байна

6 сар 23. 17:583 мин унших

Цонжин зах: Монголын хамгийн урт худалдааны төв худалдаа эрхлэгчдэд хаалгаа нээж байна

 

 

1 километр урт, 16,000 м² талбай бүхий шинэ үеийн худалдаа, үйлчилгээний төв Чингис хааны морьт хөшөөний бүсэд байгуулагдаж, эхний ээлжийн талбайн борлуулалт 7 дугаар сарын 1-нд эхэлнэ.

 

Цонжин Кибер Сити


Улаанбаатар хотоос зүүн тийш ойролцоогоор 54 км-т, Цонжин болдог дахь Чингис хааны морьт хөшөө цогцолбороос ердөө 1 км зайд Монголын хамгийн урт худалдааны төв болох «Цонжин Зах» байгуулагдаж байна. Нэгээс илүү километр урт нэгдсэн барилгад 16,000 м² худалдаа, үйлчилгээний талбай багтсан энэхүү төсөл нь «Цонжин Кибер Сити» бие даасан хотын худалдааны цөм нь юм.

Төслийг хэрэгжүүлэгч «Амжилт групп»-ийн зүгээс «Цонжин Зах»-ыг зөвхөн нэг дор бараа худалдаалах талбай биш, харин нийслэлийн төвлөрөл, түгжрэл, бохирдлоос ангид, төлөвлөлттэй шинэ хотын эдийн засгийн төв болгож хөгжүүлэхээр зорьж байна. Барилгын дээврийг нарны зайн хавтангаар бүрэн хучсан бөгөөд энэ нь зах өөрийн цахилгаан эрчим хүчийг бие даан үйлдвэрлэх боломжийг бүрдүүлж байгаа юм.

 

 

Байршил нь хамгийн том давуу тал

«Цонжин Зах» нь жилд хэдэн зуун мянган жуулчин зорьдог Чингис хааны морьт хөшөө цогцолбороос 1 км зайд, зүүн аймгуудыг нийслэлтэй холбосон төв авто замаас ердөө 500 метрт байрлаж байна. Энэ нь дотоодын болон гадаадын аялагчдын урсгал, дайран өнгөрөх тээврийн хөдөлгөөнийг шууд хэрэглэгчийн орлогын эх үүсвэр болгох боломжийг олгож байгаагаараа онцлог.

Бид зөвхөн худалдааны талбай зарж байгаа бус, бие даасан шинэ хотын эдийн засгийн зүрхийг бүтээж байна.

«АМЖИЛТ ГРУПП» Талбайн борлуулалт 7 дугаар сарын 1-нд эхэлнэ

Захын худалдааны талбайг 10 м²-ийн алхамтайгаар, хамгийн багадаа 10 м²-ээс эхлэн худалдаалах бөгөөд эхний ээлжийн албан ёсны борлуулалт 2026 оны 7 дугаар сарын 1-ний 11:00 цагт нээгдэнэ. Худалдан авагч өөрийн бизнесийн хэрэгцээнд тааруулан талбайн хэмжээгээ чөлөөтэй сонгох боломжтой.

Үнийн бодлого нь шат дараалан өсөх зарчимтай. Эхний 100 худалдан авагч хамгийн таатай үнээр талбайгаа авах боломжтой бөгөөд дараагийн шат бүрт үнэ нэмэгдэнэ. Энэ нь эрт шийдвэр гаргасан хэрэглэгчдэд хамгийн өндөр өгөөжийг олгохоор тооцоолжээ.

 

 

ТАЛБАЙН ҮНИЙН ШАТЛАЛ (₮ / М²)


ШАТ НӨХЦӨЛ ҮНЭ /М²
Шат 1 -ЭХНИЙ 100 Хамгийн эрт худалдан авагч 1,900,000₮
Шат 2 -Хязгаарлагдмал тоо 2,900,000₮
Шат 3 -Нээлттэй суурь үнэ 3,900,000₮

Тоо баримтаас харахад эхний шатанд талбай авсан хэрэглэгч нээлттэй үнэтэй харьцуулахад квадрат метр тутамд 2,000,000₮ хүртэлх хэмнэлт хийх боломжтой бөгөөд том талбай дээр энэ зөрүү хэдэн арван саяар хэмжигдэхээр байна.

 

Борлуулалтын нээлт

2026.07.01 · 11:00 цаг

«Цонжин Зах» нь «Цонжин Кибер Сити» хотхоны нэг хэсэг бөгөөд уг төсөлд орон сууц, олон улсын хөтөлбөртэй боардинг сургууль, цэцэрлэг зэрэг үйлчилгээ аль хэдийн ажиллаж эхэлжээ. Цаашид эмнэлэг, морин спортын төв зэрэг 1,000 гаруй өрхийн нэгдсэн хотхон болж өргөжих төлөвлөгөөтэй.

Талбай захиалах ба мэдээлэл авах
Эрт захиалгын байр хязгаарлагдмал.

Доорх дугаараар холбогдоно уу.
8022-6060
8023-6060


tsonjin.com · city@amjilt.com · Оффис: 7711-6060

 

 

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

545

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 362

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

669


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.