
Ус тогтсон шалбаагтай гудамж, эвдэрч хонхойсон зам. Түүний хажуугаар бөмбөг залан инээлдэн гүйх хүүхдүүд. Харин ойрхон хашааны буланд хэдэн идэр, ахимаг насны эрэгтэй архи хуваан ууж сууна. Энэ бол бидний өдөр бүр харж дассан хэр нь төдийлөн анзаардаггүй нийслэл Улаанбаатар хотын захын гэр хорооллын нэг өдрийн дүр зураг.
Нэг айлын хашааны үүдэнд очин гэрийн эзэгтэйтэй ярилцав. “Танайх нүхэн жорлондоо түгжээ хийсэн үү” гэж асуухад “Тийм ээ. Гэхдээ удаан ашигласан болохоор дүүрчихсэн, удахгүй буулгах гэж байгаа.
Шинэ нүхэн жорлон барьсан” гэж.... дүүргийн иргэн Б хариуллаа. Гэвч хашааны буланд байрлах хуучин нүхэн жорлонгийн хаалга дэлгээстэй байв. Гэр нь ч холгүй юм.Тэр айлд 3-4 настай гэмээр жаахан хүүхэд тоглож харагдана. Томчуудын хувьд хуучин жорлон аюулгүй мэт санагдаж болох ч хүүхдийн хувьд эргэн тойрон дахь бүхэн сониуч занг нь татдаг. Хүүхэд эрсдэлийг томчууд шиг тооцоолж чадахгүй шүү дээ. Бид энхрий бяцхан үрсээ учирч болзошгүй аливаа эрсдэлээс хамгаалахын тулд өдөр тутамдаа анзааралгүй өнгөрөөдөг жижиг зүйлсэд ч анхаарал хандуулах шаардлагатай. Тиймээс “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Нийтийн эрх ашгийн төлөөх бүтээл”-ээрээ "Хүүхдийн аюулгүй байдал” сэдвийн хүрээнд нүхэн жорлон, муу усны нүх болон ил задгай орхигдсон аюултай байгууламжууд хүүхдийн амь нас, эрүүл мэндэд хэрхэн заналхийлж байгааг хөндлөө.
Нүхэн жорлонд унасан гурван хүүхдийн амь насыг аварчээ
Сүүлийн таван жилийн хугацаанд нийслэлийн хэмжээнд аюулт үзэгдэл, хүний буруутай үйл ажиллагаа, техникийн холбогдолтой холбоотой ослын 1633 удаагийн дуудлагаар алба хаагчид үүрэг гүйцэтгэсэн байна. Дээрх хугацаанд нүхэн жорлонд ураг болон бага насны найман хүүхэд унасан дуудлагаас тав нь амь насаа алдаж, гурван хүүхдийн амь насыг аварчээ. Харин нүхэнд унаж хоёр хүүхэд бэртэж гэмтсэн байна.
Мөн 2026 он гарсаар барилгын нурангид дарагдаж 15 настай эрэгтэй хүүхэд амь насаа алдсан харамсалтай тохиолдол бүртгэгдсэн гэдгийг Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа Ж.Хаш-Эрдэнэ хэллээ.
Тэрээр “Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын гэр хороололд бага насны хүүхэд нүхэн жорлон, жалга, суваг шуудуу болон хамгаалалтгүй инженерийн байгууламжид унаж амь нас, эрүүл мэндээрээ хохирох харамсалтай тохиолдол гарсаар байна. Энэ нь зөвхөн нэг айл өрхийн асуудал биш, харин төрийн байгууллага, орон нутгийн удирдлага, иргэн бүрийн хамтын хариуцлагыг шаардсан нийгмийн аюулгүй байдлын асуудал болоод байна. Онцгой байдлын байгууллагаас хийсэн судалгаа, ослын нөхцөл байдлыг дүгнэхэд эдгээр эрсдэлийн үндсэн шалтгаан нь стандартын шаардлага хангаагүй болон хуучирч муудсан нүхэн жорлон, хамгаалалтгүй орхигдсон нүх, жалга, суваг шуудуу, барилгын ухсан нүх, мөн бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисон байдал зэрэг хүчин зүйлтэй холбоотой” гэлээ. Мөн зуны улиралд аадар бороо ихээр орсны дараа жалга, үерийн ус зайлуулах суваг, шуудууны хөрс нурж гүнзгийрэх, урсгалын хүч нэмэгдэх зэрэг эрсдэл эрс өсдөг. Ийм үед хүүхдүүд тоглох явцдаа халтирч унах, урсгал усанд автах аюултай байдаг тул эцэг эх, асран хамгаалагчид онцгой анхаарал тавих шаардлагатай гэдгийг ч мөн онцолсон юм.
Хэт нимгэн банзаар гишгүүр хийсний улмаас цөмөрч унасан тохиолдол гардаг
Тэгвэл ийм төрлийн дуудлага ирэхэд хэрхэн аврах ажиллагаа хийдэг, ямар нөхцөл байдал тулгардаг талаар Нийслэлийн аврах ангийн штабын дарга дэд хурандаа М.Цогтбаяраас тодрууллаа. Тэрээр “Дуудлагаар очиход нүхэн жорлонд хүүхэд унасан нөхцөл шалтгаан янз бүр байдаг. Жишээлбэл, хэт нимгэн банзаар гишгүүр хийсний улмаас цөмөрч унасан тохиолдол гардаг. Мөн хүүхэд томчуудыг дуурайж жорлонд бие засаж үзэхээр орох нь бий. Хүүхэд хэр гүн, ямар аюултайг мэдэхгүй шүү дээ. Тиймээс ямар ч тохиолдолд нүхэн жорлонгийнхоо хаалгыг хааж, гадна талд нь бага насны хүүхэд хүрэхээргүй түгжээ хийх хэрэгтэй” гэлээ.
Мөн дуудлагаар очиход зарим айлууд нүхэн жорлонгийн ул хэсгийг бүхэлд нь цутгалтаар хийсэн байдаг нь аврах ажиллагаанд хүндрэл учруулдаг байна. Ийм нөхцөлд эвдэж онгойлгохоос өөр аргаггүй байдаг бөгөөд ингэснээр хугацаа алдах эрсдэл үүсдэг аж.
Мөн хичээл сургууль амарсан үед эцэг эхчүүд хүүхдүүдээ өвөө, эмээд нь болон ахмад настанд харуулж үлдээдэг. Гэвч хүүхдүүд томчуудын үгэнд орохгүй гадаа тоглохдоо эрсдэлтэй орчинд очих тохиолдол гардаг байна. Ийм ослын дараа хүүхдэдээ яагаад анхаарал тавиагүй талаар асуухад зарим эцэг эх нь “Амьдралын нөхцөл хүнд учраас ажил хийхээс өөр аргагүй байсан” гэж хэлдэг гэв.
Мөн бидний анхаарах ёстой нэг асуудал дээр жишээ дээр дурдсанчлан зуслангийн бүс нутаг дахь нүхэн жорлонгийн асуудал. Тодруулбал,зарим айл шинэ жорлон барихдаа хуучин нүхэн жорлонгоо булалгүй орхидог байна.
Зарим тохиолдолд хог, үнсээр дүүргээд орхисноос болж, хүүхэд унаж бэртэх, мал амьтан, автомашины хүртэл унасан тохиолдол гарчээ. Тиймээс ашиглахаа больсон нүхэн жорлонгоо заавал шороогоор булж хэвших шаардлагатайг онцгойгийнхон анхааруулж байна. Мөн эзэнгүй, хамгаалалтгүй орхисон нүх, суваг шуудуу харвал иргэд зураг авч, олон нийтэд болон холбогдох байгууллагад мэдээлэх нь ослоос сэргийлэхэд чухал ач холбогдолтой гэв. Харин муу усны нүхний тухайд зарим айл зориулалтын тагны оронд автомашины дугуйгаар түр халхалсан байдгаас үүдэж хүүхэд болон том хүн унасан тохиолдол гарчээ.
Нүхэн жорлонг эко ариун цэврийн байгууламжаар солих төсөл хэрэгжвэл олон айл хамрагдах боломж бүрдэнэ
Тэгвэл дүүргүүд нүхэн жорлонгийн аюулгүй байдал, стандартыг сайжруулах чиглэлээр ямар ажил хэрэгжүүлж байгаа эсэх, өнөөгийн нөхцөл байдал ямар байгаа, иргэд ямар байр суурьтай байгааг тодруулсан юм. Баянгол дүүргийн IX хорооны хувьд 20 хувь нь гэр хороолол, 80 хувь нь байшин хороолол хосолсон, нийт 10 мянга орчим оршин суугчтай.
Энэ талаар тус хорооны Засаг дарга Т.Чимгээ “Манай гэр хороололд 563 өрх байдгаас 283 хашаатай. Өнгөрсөн онд дүүргийн төсвийн хөрөнгөөр 45 өрхийг эко ариун цэврийн байгууламжтай болгосон. Ялангуяа үерийн эрсдэлтэй, уулын дээд хэсэгт байрлах айлуудын эвдэрсэн нүхэн жорлонг шинэчилсэн” гэв.
Тэрээр эко ариун цэврийн байгууламжийг гэр хороололд нэвтрүүлэх нь зайлшгүй шаардлагатайг онцолж, ингэснээр хөрсний бохирдлыг бууруулах, иргэдийг эрүүл, аюулгүй орчинд амьдруулах боломж бүрдэнэ гэсэн юм. Одоогоор Баянгол дүүргийн хэмжээнд зургаан гэр хороололд нүхэн жорлонг эко ариун цэврийн байгууламжаар солих төсөл судалгааны шатанд явж байгаа бөгөөд айл өрхүүдийн жорлонгийн нөхцөл байдал, дүүрсэн эсэх, шинэчлэх шаардлагатай байгаа эсэхийг давхар судалж байгаа аж. Судалгааны хүрээнд зорилтот бүлгийн зарим өрх, тухайлбал өрх толгойлсон эмэгтэйчүүдийн хувьд санхүүгийн болон хөдөлмөрийн боломжгүйн улмаас жорлон шинээр ухах хүндрэлтэй тохиолдол гардаг байна. Түүнчлэн иргэдийн зүгээс эко ариун цэврийн байгууламжтай болох хүсэлт ихээр гаргаж байгаа гэсэн юм. Хорооны хэсгийн ахлагч нар өдөр бүр зорилтот бүлгийн өрхүүдээр орж угаарын хийн эрсдэл болон ахуйн орчны нөхцөл байдлыг шалган ажилладаг аж.
20 мянга орчим нүхэн жорлонг шинэчилнэ
Нийслэлийн хүн ам ихээр төвлөрсөн газрын нэг бол Сонгинохайрхан дүүрэг. Тус дүүрэгт 2024 оны судалгаагаар 96 мянга гаруй өрх амьдарч байна. 43 хороотой бөгөөд үүнээс 31 хороо нь гэр хороолол бүсэд хамаардаг аж. 2024 статистик судалгаагаар нийт 47.800 орчим зориулалтын бус нүхэн жорлон бүртгэгджээ.
Энэ талаар тус дүүргийн Захиалагчийн алба орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирал Д.Алтанхуяг “Манайх хөрсний бохирдолгүй дүүрэг болж эрүүл орчныг ирээдүй хойчдоо өвлүүлэх зорилт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд 2021-2025 оноос төсөл хэрэгжүүлж, өнөөдрийн байдлаар 10 мянган орчим нүхэн жорлон шинэчилсэн. Цаашид 2028 он гэхэд 20 мянга орчим нүхэн жорлонг шинэчлэхээр төлөвлөн ажиллаж байна” гэлээ.
Мөн Сонгинохайрхан дүүрэг ШУА-тай хамтран өрхүүдийн хашааны хөрсөнд шинжилгээ хийжээ. Шинжилгээгээр хөрсөнд нянгийн бактери, цаашлаад хүнд металь илэрсэн байна. Харин тус дүүргийн иргэн Б.Балжинням “Би хөдөө орон нутгаас шилжиж ирээд зургаан жил болж байна. Манай хашаа өндөрлөг газар, хөрс нь чулуурхаг учраас бохир доошоо сайн шингэдэггүй. Тиймээс нүхэн жорлон хурдан дүүрдэг болохоор жилдээ 2-3 удаа соруулдаг. Харин жорлонгийн хаалгаа гадна талаас нь түгждэг болохоор хүүхэд бэртэж гэмтэх эрсдэл байхгүй” гэсэн юм.
Стандартын шаардлага хангасан нүхэн жорлон, муу усны нүх ямар байх ёстой вэ
Тэгвэл бид бяцхан үрсээ эрүүл аюулгүй орчинд өсгөж, хүмүүжүүлэхийн тулд бид юу хийх ёстой вэ. Үүний нэг шийдэл нь стандартын шаардлага хангасан нүхэн жорлон, муу усны нүх барьж, зөв ашиглах явдал юм. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн өгч буй мэдээллээр нүхэн жорлонг сайжруулах шаардлагатай хэд хэдэн хүчин зүйл байна. Тодруулбал, хөрс нурж, нүх амархан дүүрэх, газар цөмрөх аюултай, бохир үнэр, тавгүй орчинд бухимдах, суулгалт халдварт өвчин тусах, гэртээ нян вирус зөөвөрлөж орох эрсдэл байдаг. Учир нь, нэг гр хүний ялгадсанд 10 сая вирус, нэг сая нян, 1000 паразит, 100 паразитын өндөг агуулагддаг аж.
Мөн бидний яриад буй бие засах нүхийг том хийснээс болж хүүхэд унаж, осолдох эрсдэл ч бий. Тэгвэл стандартын шаардлага хангасан нүхэн жорлон ямар байх ёстой вэ. Нүхний хэмжээ 1.5 метр урт, 1.2 өргөн, гурван метр хүртэл гүн хэмжээтэй байна.
Нурамтай хөрстэй газарт жорлонгийн нүхийг заавал хүчитгэж доторлох шаардлагатай бөгөөд нүхийг бетонон цутгалт хийж эсвэл бохирын кольцо суурилуулах замаар шийдэж болно. Харин хөрсний усны түвшин өндөр, намагтай эсвэл хад чулуутай газарт нүхний доторлогоог газраас дээш гаргаж хүзүүвч хэлбэрээр доторлох боломжтой аж. Угаадасны нүхний хувьд хоёр янзаар доторлох боломжтой байна. Хэрэв ундны усны эх үүсвэрээс 200 метрээс хол байрласан тохиолдолд бохир усыг хөрсөнд шингээх байдлаар дөрвөн талыг цементэн зуурмаг, тоосго, банз шургаагаар доторлож, ёроол хэсэгт 50 см элс, 50 см жижиг хайрга, 50 см том хайрга дэвсэх шаардлагатай. Харин намагтай эсвэл эсвэл ундны эх үүсвэртэй 200 метрээс дотогш бол угаадасны нүхний дөрвөн хана, ёроолыг битүү цементлэн доторлож бохир ус хөрсөнд нэвчихгүй байх нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. Мөн таглаатай, хаяавчтай, бүрэн бүтэн байдал хангагдсан доторлогоотой, бохир уснаас өөр зүйл хийхгүй байх шаардлагатай.
Харин нүхэн жорлонгийн шалыг сайжруулахын тулд шалан дээр 1.2м х 1.2м хэмжээтэй бүхээг суулгах хязгаарлагч хийж бүхээгээ суулгана. Шалыг бэлэн цутгамал бетон, хуванцар хавтан, модон хавтан, эсвэл банзаар хийж болно.
Хэрэв банзаар шалласан бол зай завсрыг хаахын тулд заавал зузаан резин, хулдаас зэргээр бүрэх шаардлагатай байна. Бие засах нүх нь насанд хүрэгсэд 50 см урт, 25 см өргөн цуйван хэлбэртэй, хүүхдэд 28 см урт, 18 см өргөн зуйван хэлбэртэй байна. Мөн шаланд агааржуулах хоолой суулгах нүх, бохир соруулах нүх гаргаж өгөх шаардлагатай. Түүнчлэн стандартын агааржуулагчтай сайжруулсан нүхэн жорлон, бага хэмжээний усаар зайлуулах жорлон, хуурайшуулах жорлон, соруулдаг танктай жорлон зэрэг олон төрлийн шийдэл ашиглах боломжтой байна. Ийм төрлийн ариун цэврийн байгууламжийг өрх бүр нэвтрүүлснээр хүүхдийн аюулгүй байдлыг хангахаас гадна, хөрс орчны бохирдлыг бууруулж, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх боломжтой юм.
Нөгөөтээгүүр, хүүхдийн аюулгүй байдлыг хангахын тулд олон талын хамтын ажиллагаа чухал. Тиймээс нийслэл, дүүрэг, хороод хамтран хүүхдийн аюулгүй орчныг бүрдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг эрчимжүүлэх шаардлагатай байна.
Тухайлбал, хороо бүр нутаг дэвсгэрийнхээ хүүхдийн аюулгүй байдлын эрсдэлийн зураглалыг шинэчлэн гаргаж, хамгаалалтгүй нүхэн жорлон, ил задгай нүх, жалга, суваг шуудуу, барилгын ухсан нүх зэрэг эрсдэлтэй цэгүүдийг бүрэн бүртгэлжүүлэн, эздэд нь хугацаатай үүрэг өгч, хамгаалалт хийлгэхэд анхаарах шаардлагатай.
Бяцхан үрсийн маань ирээдүй бидний анхаарал, хайр халамж, хариуцлагаас эхэлнэ. Тиймээс хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламж, муу усны нүх ашиглаж хэвшин, эрүүл аюулгүй орчныг хамтдаа бүрдүүлцгээе.
Пүрэвдашийн АМГАЛАНБАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин





Дархан-Уул аймагт ЭЕШ өгөх хүүхдийн эцэг эхэд цалинтай чөлөө олгоно
ХАЛУУН УС: 12 хоногийн хугацаанд тасрах байршлууд
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Өнөөдөр Бурхан халдун уулнаа 99 зайран Хар сүлдний тахилгыг үйлдэнэ

ЗГ: Наадмаар нийт 10 хоног амраана
Б.Отгонзаяа: Орон сууцны хогийн бункер дэх ил галаас шалтгаалсан гал түймэр их гарч байна
Б.Бат-Эрдэнийн Ойн тухай хууль ойд халгаатай, өөрт нь ч халтай
О.Одмаа: Амьсгаадах, зүрх дэлсэх зовиурыг үл тоож болохгүй
ХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн OSCE-ийн хуралдаанд expert introducer-оор уригдлаа
Нүхэн жорлонд таван бяцхан амь осолджээ. Энэ тоо дахиад нэмэгдэх үү...
Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
Цонжин зах: Монголын хамгийн урт худалдааны төв худалдаа эрхлэгчдэд хаалгаа нээж байна
IKON.mn сайтаас явуулсан санал асуулгад оролцогчдын 85.4 хувь нь наадмаар 10 хоног амрахыг дэмжжээ
... Яамны ... газрын дарга Б.Д-д 590 сая төгрөг, татварын улсын байцаагч Д.Н-д 40 сая төгрөгийн хахууль тус тус өгсөн хэргийг шүүхэд шилжүүлжээ
Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
ТАНИЛЦ: Хүй долоон худагт болох Хүрээ цам-Даншиг наадмын хөтөлбөр
Фото: Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тайх ёслолд 99 бөө лам хуврагууд оролцож байна
ҮНЭ ХАНШ: Махны үнэ буурсан бол төмс, луувангийн үнэ нэмэгджээ
Сэрэмжлүүлэг: Увс аймагт ХҮНИЙ БООМ өвчин бүртгэгдлээ
Шадар сайд Н.Номтойбаяр БНТУ-ын Дотоод хэргийн сайд Мустафа Чифтчитэй уулзлаа
Ашиг хонжоо олох зорилготой хүмүүсийн золиос болсноор Хулангийн тоо толгой эрс буурчээ
Намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ иргэдээс асууж тодруулна
Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн хэрэгт "Дашваанжил" ХХК-ийн жолоочийг дахин яллагдагчаар татаж, шүүхэд шилжүүлжээ
Хүрээ цам-Даншиг наадам руу иргэд нийтийн тээврийн автобусаар үнэ төлбөргүй зорчино
Шаардлага хүргүүлэх тухай
ГХЯ: Монгол Улс, Казахстан Улсын хамтын ажиллагаатай холбоотой асуудлыг дипломат шугамаар шийдвэрлэнэ
Ерөнхий Сайд Н.Учрал "Зуны Давос" чуулга уулзалтад оролцохоор БНХАУ-ын Далянь хотноо хүрэлцэн ирэв
ЭЕШ: Бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, иргэний үнэмлэх, бүрэн дунд боловсролын гэрчилгээгээ заавал авчирна /бичлэг/
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Э.Бат-Амгалан: Орон сууцжуулалтын тухай хуульд урьдчилгаа төлбөрийг 50 хувиар бууруулахаар тусгасан
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.