
Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Малчны тухай хуулийн хуулийн хэрэгжилтийг дүгнэх Ерөнхий хяналтын сонсгол явууллаа. Энэ хуулийг 2024 оны зургаадугаар сард буюу хоёр жилийн өмнө баталжээ. Энэ хуулийг яагаад хоёр жилийн дараа үнэлж, эргэж харж байгааг УИХ-ын гишүүн Б.Уянга асуулаа. Ингээд гишүүдийн БАЙР СУУРЬ-ийг хүргэе.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Хуулийг дагаж 11 журмыг батлах ёстой ч батлаагүй, хуулийн хэрэгжилт сул байна. Мал аж ахуйн салбарын бүтээмжийг ярих шаардлагатай. Энэ хуульд анх удаа малчны бүтээмжийг оруулсан ч бүтээмжийг хэрхэн хэмжих вэ гэдгийг Засгийн газар тодорхой болгох ёстой юм. Ингэснээр малчны хөдөлмөрийг хэрхэн үнэлэх нь тодорхой болно. Хүн амын бодлого алдагдсан тул залуу малчид цөөрсөн.
УИХ-ын гишүүн М.Мандухай: Залуу малчдын залгамж халааг бэлдэх нь сумын засаг дарга нарын үүрэг. Энэ чиглэлд юу хийсэн бэ. Би сая Сүхбаатар аймгийн есөн сумаар явахад малчид ноосны урамшуулал аваагүй байна. Энэ талаар мэдээлэл авъя.

Орон нутгийн төлөөлөл: Сумын засаг дарга нарт төсөв байдаггүй. Ямар сургалт яаж хийхээ мэдэхгүй байна гэж хэлсэн. Би энэ сонсголд ирэхээсээ өмнө хамтран ажилладаг хэд хэдэн сумын Засаг даргаас тодруулсан. Ноосны урамшууллыг сүүлийн гурван жилд аваагүй. "Цагаан алт" хөтөлбөрийн талаар сайн мэдэхгүй байна.
ХХААХҮЯ-ийн Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун: Манай яамны татаасын буюу хөтөлбөрийн санхүүжилтийн найман хувийг мал аж ахуйн салбарт зарцуулсан. Нийт татаасын 60-аас дээш хувийг хүнсний үйлдвэрүүдэд олгосон.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Нийт малчдын 40 хувь нь 400 тэрбум төгрөгийг зээлтэй гэсэн судалгааг 2024 онд гаргасан. Малчид зээл авахад их хүнд. Иймд Малчны хөгжлийн сан байгуулж, амьжиргааг нь дэмжих шаардлагатай. Нийт малчдын 6-7 хувь нь мянгат малчид байна. Арилжааны банкууд жилийн 20-20 хувийн хүүтэй зээл өгдөг. Учир нь тэд мал аж ахуйг эрсдэлтэй гэж үздэг.
Мөн сум бүрд малчны хөгжлийн сан байгуулахаар хуульд тусгажээ. Энэ сангийн эх үүсвэр нь уул уурхайн баялгаас бүрдэнэ гэж заасан ч одоо л энэ сангийн журмыг ХХААХҮЯ боловсруулж байгаа. Малчны хүүхдийн боловсролын талаар Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир танилцуулав. Тэрээр "Гэрийн сургалтын журмыг боловсруулж байна. Малчин хүсвэл хүүхдээ гэрээр сургаж болно. УИХ-ын гишүүн Р.Сэддорж гишүүний өргөн барьсан хуулийн төслийг бид дэмжиж санал өгсөн.
Жишээ нь таван настай хүүхэд сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгт заавал хамрагдсан байх ёстой. Ингэснээр сургуульд сурах бэлтгэлээ хангадаг. Малчны хүүхдүүд бүгд цэцэрлэгт хамрагдахгүй байна. МСҮТ, политехникийн коллежуудад малчин хөтөлбөр нэвтрүүлж, энэ хавар 70 малчин төгслөө. Нийт 200 орчим малчин суралцаж байна. Мөн насан туршийн боловсролын төвүүдэд түшиглэн сургалт явуулна. МСҮТ багшаа бэлдэж, бэлтгэлээ бүрэн хангасан бол яамнаас зөвшөөрлөө аваад малчны сургалт эхлүүлэх бүрэн боломжтой. Өнгөрсөн жил зүүн аймгуудад сургалт явуулсан. Энэ жил баруун аймгуудад үргэлжлүүлнэ. Гэрийн сургалт нь зөвхөн хүүхэд рүү чиглээгүй. Бүх хүнийг хамруулна. Хэдийгээр энэ хуульд хязгаарласан боловч малчдын хүүхэд зээл авч, их дээд сургуульд сурч болно.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгaлан: Малчдыг ипотекийн зээлд яагаад хамруулахгүй байна вэ. Энэ заалт өнөөг хүртэл хэрэгжсэнгүй?
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны газрын Нийгмийн даатгал, хуримтлалын сангийн бодлогын газрын дарга В.Рэнцэнханд: 38 мянган малчин нэг удаад нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлүүлбэл олон тэрбум төгрөг шаардлагатай. Гэвч улсын төсөвт энэ эх үүсвэрийг тусгаагүй тул бид Засгийн газрын гишүүдээс санал авахаар албан бичиг илгээсэн. Малчид тэтгэвэрт гарахдаа давуу эрх эдэлдэг. Харин малчдын зүгээс "Уул уурхай Монголыг тэжээсэн гэж ярьдаг ч биднийг үнэлэхгүй байна. Уул уурхай нэгдүгээрт ус, бэлчээр, газрыг байхгүй болгосон, би яаж оршин тогтнох вэ. Говийн бүсийн малчид тогтвортой хөгжих нөхцөл алга. Өнөөдөр малчдын жендерийн асуудал алдагдсан. Хөдөө амьдрах орчин бүрдэхгүй байгаа учраас гэр бүл төлөвлөлтийн асуудал үүсэж байна. Малчдыг бичил бизнес, хоршоо эрхэл гэдэг. Хоршоо хөдөлгөөн чинь амьдрал дээр бодитоор хэрэгжихгүй байгаа. Малчид жижиг дунд бизнес эрхлээд байдаг ч борлуулалтаар нь дэмждэггүй.Сум орон нутаг дээр эмнэлэг, сургууль, цэцэрлэг гэсэн гурван байгууллага бий. Малчид тэнд очоод бүтээгдэхүүнээ өгье гэхээр заавал тендерт орох босго тавьчихсан. Гэтэл энэ босгыг бид давдаггүй. Босго давахгүй болохоор тухайн орон нутгийн төрийн албан хаагчийн хамаарал бүхий компани ирээд өрхийн хэмжээнд үйлдвэрлэл эрхэлж буй хүмүүсийн бүтээгдэхүүнийг аваад өгчихдөг.Залуу малчдыг хөдөө байлгах гэж байгаа хийж буй бүтээгдэхүүнээр нь дэмжье.


Амралтын өдрүүдэд Энхтайвны гүүрний баруун, зүүн талын туслах авто замыг хааж, засварлана
ЦУОШГ: Голд ороод хөл тулахгүй бол буц. Усны урсгал, нүх, хуйлрал гэнэт хүнийг татаж живэхэд хүргэдэг
Б.Дашпүрэв: Аялал жуулчлалын үйлчилгээ эрхэлдэг иргэд таних тэмдгийн хүрээгээр шатахууныг хязгаарлалтгүй авах боломжтой
ШИНЭ КЛИП: ДУУЧИН Д.БОЛД "БАЯРЛАЛАА"
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
301 цистерн вагон буулгалтад болон замд явж байна
СУИС-ын бүлэг хүчингийн хэргийн хохирогч, тэмцэгч Шинэцэцэг: Сайхан мэдээтэй, намайг хохироосон этгээдүүдийн хэргийг прокуророос шүүх рүү шилжүүлж байгааг сонслоо
Өчигдрийн байдлаар ₮10000 доош дүнгээр шатахууны худалдан авалт хийсэн 1500 баримт бүртгэгджээ
Шатахуун олголтыг 50,000 төгрөгөөр хязгаарласныг нэмэгдүүлж 100,000 төгрөгт хүргэхээр судалж байгаа
Ц.Сандаг-Очир: COP17 ба COP31 хурлын уялдаа нь Риогийн гурван конвенцын нэгдсэн хэрэгжилтийг ахиулах чухал алхам болно
Замын хөдөлгөөнд оролцож байх үедээ ноцтой зөрчил гаргасан жолооч Б-д хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлжээ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд ГУРАВ хоног үлдлээ
Энэ оны эхний долоон сард нийт 5,202,315 зөрчил бүртгэгджээ
Б.Сэмжидмаа: Зөвшөөрлийн шинжтэй 103 бүртгэлээс нийслэлийн бизнес эрхлэгчдийг чөлөөллөө
Эрэн хайж байна
С.Амарсайхан: Орон сууцны залилангаас сэргийлэхийн тулд барилгатай холбоотой бүх мэдээллийг харуулах шинэ цахим систем танилцуулна
“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс ажиллуулж эхэлнэ
Орон сууц, нийтийн аж ахуй, авто зам, тохижилт үйлчилгээний ажилтнуудын ХАРИЛЦАА хандлагатай холбоотой ГОМДОЛ их байгааг дурдлаа
Бариста хийх нь залуусын дунд яагаад трэнд болов
Өмгөөлөгч Б.Оюунбилэг: "Урьхан" Б.Чинбат гэж хүн бизнес хамтрагчаа гүтгэж хууль хяналтын байгууллагаар шалгуулж, торны цаана суулгана гэх мэтээр дарамталдаг
Д.Амарбаясгалан: Шатахууныхаа 97 хувийг нэг улсаас авдаг хараат байдлаа зогсоож, Арабын орнуудаас нийлүүлэх ажлыг сэргээх ёстой
Худалдагч Н.Амарзаяа: Дэлгүүрийн 32 хуудастай өрийн дэвтэр долоо хоногт л дүүрдэг
АИ-92 шатахууны нийлүүлэлт тасралтгүй үргэлжилж байна
I ангийн цахим бүртгэл энэ сарын 17-ноос эхэлнэ
Үндсэн хууль зөрчсөн Х.Булгантуяа, үндэсний эв нэгдэлд харшилсан М.Нарантуяа-Нара нарт хэзээ хариуцлага тооцох вэ?
Нефть импортлогч компаниуд татварын өртэй байсан ч дансыг нь битүүмжлэхгүй
I хорооллын арын замыг наймдугаар сарын 6-ны 23:00 цагаас түр хааж, борооны ус зайлуулах шугамын хөндлөн сэтэлгээ хийнэ
А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой
Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна
ХЗДХ-ын сайд С.Амарсайхан: Авлигаар авсан хөрөнгийг хурааж, нийгмийн сайн сайхны хөгжилд зориулах бөгөөд үүнийг хэд хэдэн эрх бүхий байгууллагаас санал авна
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.