ТАНИЛЦ: Нийслэлийн 481 тэрбумаар тодотгосон төсөв

1 цаг 48 минутын өмнө

Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангаас дүүргүүдэд 25.5 тэрбум төгрөгийг хуваарилах ажээ.

НИТХ-ын ээлжит бус 13 дугаар хуралдаан өчигдөр болж, нийслэлийн төсвийн тодотголыг баталлаа. Энэхүү тодотгосон төсвийг танилцуулж байна. 

Хотын дарга Б.Пүрэвдагва энэ удаагийн төсвийн тодотгол өвөлжилтийн бэлтгэл ажил, төрийн хэмнэлтий тухай хууль, шатахууны үнэ өссөнтэй холбоотой ногоон байгууламж, нийтийн тээвэр, хот тохижилтын зардал нэмж буйгаа дуулгав. Уг төсөвт нь энэ зун яаралтай зарлаж эхлүүлэх ажлууд багтсан гэлээ. Тухайлбал, Агро сити дагуул хот төслийн хүрээнд хэрэгжих бүтээн байгуулалтын ажлын нийслйин хариуцах хөрөнгө. Нийт өртөг 4,8 тэрбум төгрөг. Үүнээс 4 тэрбумыг; "Туул-I" коллекторын инженерийн шугам сүлжээг зөөж шилжүүлэх ажлын зардалд зургаан тэрбум нийт 10 тэрбум төгрөгийг нэмэгдүүлэхээр тооцжээ.

Өвөлжилтийн бэлтгэл хангах, агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний хүрээнд БНХАУ-аас хагас кокс авах болон нийтийн тээврийн түлш зэрэг ажлыг хийхэд нийслэлийн 2026 оны төсвөөс 400 гаруй тэрбум төгрөг гаргахаар болсон. Одоогоор 280 мянган тонн хагас коксжсон шахмал түлш, 150 мянган тонн сайжруулсан шахмал түлш мидлинг худалдан авч хэрэглэгчид нийлүүлэхээр яригдаж буйг онцоллоо. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу гэрээ байгуулагдаагүй, төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр батлагдсан хөрөнгийн төсөл арга хэмжээний зардлыг 443.2 тэрбум төгрөгөөр бууруулж, ажлын гүйцэтгэлтэй уялдуулж, хөрөнгийн төсөл арга хэмжээний зардлыг 25.3 тэрбум, урсгал зардлыг 404 тэрбум, орон нутгийн сангийн зардлыг 52.3 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдүүлсэн байна.

Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулж, дараах байдлаар баталсан юм.

  • Нийслэлийн төсвийн нийт орлого: 2.5 их наяд
  • Татварын орлого: 1.3 их наяд
  • Татварын бус орлого: 1.1 их наяд
  • Орон нутгийн хөгжлийн сангийн орлогын шилжүүлэлт 17.4 тэрбум

Төсвийн жилд зарцуулах зарлагын нийт хэмжээ: 6.5 их наяд Төсвийн ерөнхийлөгч захирагч тэдгээрийн харьяа байгууллагад дараах төсвийг зарцуулах эрхтэй.

  • НИТХ-ын дарга 82.3 тэрбум
  • Засаг дарга 6.4 их наяд
  • Урсгал зардлын дээд хэмжээ 1.9 их наяд
  • Хөрөнгийн зардлын дээд хэмжээ 4,2 их наяд
  • Дүүргийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэг 15 тэрбум
  • Улсын төсөвт шилжүүлэх орлого 236.7 тэрбум
  • Төсвийн жилд нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хотын хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний зардал 1.5 их наяд
  • Замын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ 227.8 тэрбум
  • Үнэт цаасны хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний зардал 1.5 их наяд
  • Нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээ 64.5 тэрбум
  • Газрыг дахин төлөвлөх, гэр хорооллын хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ 257.9 тэрбум
  • 2025-2026 онд он дамжин санхүүжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний зардал 681.3 тэрбум байхаар тусгажээ.

Мөн нийслэлийн төсвөөс дүүргийн төсөвт 15.4 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгож, дүүргийн төсвөөс нийслэлийн төсөвт 1.7 их наяд төгрөг төвлөрүүлнэ. Нийслэлээс улсын төсөвт 263.7 тэрбум төгрөг шилжүүлнэ. Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангаас дүүргүүдэд 25.5 тэрбум төгрөгийг хуваарилах ажээ.

Түүнчлэн дамжуулан зээлийн эргэн төлөлтийн төлбөрт 70.1 тэрбум, хүүгийн төлбөрт 25.2 тэрбум нийт 95.7 тэрбум төгрөгийг Улсын төсөвт төвлөрүүлнэ.

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2025-2026 он дамжин санхүүжих хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний зардлыг 49.3 тэрбум төгрөгөөр бууруулж, орон нутгийн сангийн хөрөнгөөр дамжин санхүүжих төсөл арга хэмжээний дүнг 2.9 тэрбум төгрөгөөр, нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээг 30.6 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдүүлэхээр нийслэлийн 2026 оны төсвийн тодотгов.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.