
Сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн дунд маникюрын үйлчилгээ түгээмэл болж, хумсаа тогтмол будуулдаг хүмүүсийн тоо эрс нэмэгджээ. Маникюр хийлгэх нь өөртөө анхаарал халамж тавих нэг хэлбэр төдийгүй өдөр тутмын хэв маяг, ажил мэргэжлийн хэрэгцээ шаардлага болсон байна. Гэвч үүнийг дагаад маникюрын талаарх янз бүрийн ойлголт, маргаан ч өрнөх болов. Нэг хэсэг нь хумсыг гэмтээдэг гэж үздэг бол зарим нь зөв техникээр хийлгэвэл ямар ч эрсдэлгүй гэдэг. Тэгвэл үнэн хэрэгтээ маникюрын давуу болон сул тал юу вэ, хэрэглэгчид юунд анхаарах хэрэгтэй вэ, гелэн будалт үнэхээр хумсыг нимгэлж, мөөгөнцөртүүлдэг үү гэх ойлголтын тухай "Зууны мэдээ" сонин энэ удаа сурвалжиллаа.
Гоо сайхан уу, эрүүл мэнд үү
Маникюрын үйлчилгээг тогтмол хийлгэдэг Б.Уянга өмнө нь ариутгал, халдвар хамгааллыг нь анзааралгүй, зөвхөн хямд үнэтэй эсвэл цахим хуудсандаа гоёмсог зураг оруулсан газруудыг сонгож үйлчлүүлдэг байжээ. Гэтэл нэг удаа ариун цэвэр муутай газар маникюр хийлгэж дараа нь хумсны эргэн тойрны арьс үрэвсэж улайж улмаар хумс нь дундаасаа хөндийрч эхэлсэн байна. Эмчид үзүүлэхэд багаж хэрэгслийн ариутгалаас болж халдвар авсан байжээ. Тэрээр "Гоё будалттай байх сайхан ч тэр хэрээрээ эрүүл байх нь чухал. Түүнээс хойш багаж хэрэгслээ сайн ариутгадаг газар үйлчлүүлдэг болсон" гэлээ.
Маникюрын үйлчилгээ нь хүний арьс, хумстай шууд харьцдаг учраас ашиглаж буй багаж бүр ариутгалын нарийн шат дамжлагаар орсон байх ёстой. Энэ талаар "Bloom" салоны маникюрчин Э.Номингоос тодруулсан юм. Тэрээр "Үйлчилгээний хамгийн чухал хэсэг бол гоёмсог загвар биш, ариун цэвэр юм. Үйлчлүүлэгчид үнэ асуухаасаа өмнө ариутгалын талаар лавлах хэрэгтэй. Зарим газар нэг удаагийн багаж хэрэгсэл хэрэглээгүйгээс болж нэг хүнээс нөгөөд мөөгөнцөр болон бусад нянгийн халдвар тараах эрсдэл үүсдэг” гэсэн юм. Тиймээс тухайн газар нэг удаагийн хэрэгсэл ашиглаж байгааг эсэхийг хянах, эсвэл хувийн багажтай болоод түүнийгээ авч очиж үйлчлүүлэх нь эрүүл ахуйн хувьд хамгийн найдвартай шийдэл юм.

Тэгвэл буруу хэрэглээ, багаж хэрэгслийн ариутгал хангалтгүй байдал болон чанаргүй бүтээгдэхүүнээс шалтгаалж эрүүл мэндэд ч эрсдэл үүсэж болдог. Энэ талаар Арьс өвчин судлалын үндэсний төвийн их эмч, анагаах ухааны доктор С.Билгүүнцоожоос тодруулсан юм. Тэрээр “Сүүлийн жилүүдэд гоо сайхны үйлчилгээнээс шалтгаалсан харшил, мөөгөнцрийн халдвар, хумсны гэмтлийн улмаас эмчид хандах хүмүүсийн тоо эрс нэмэгджээ. Гэхдээ эдгээр асуудал нь маникюр үйлчилгээнээс өөрөөс нь биш, харин халдвар хамгааллын дэглэм алдагдсантай холбоотой” гэсэн юм. Тодруулбал "Маникюр өөрөө өвчин үүсгэдэг үйлчилгээ биш. Харин ариутгал дутуу бол мөөгөнцөр дамжих эрсдэлтэй. Мөөгөнцөр нь бусад халдварт өвчин шиг шууд шинж тэмдэг үзүүлдэггүй бөгөөд зарим тохиолдолд хэдэн сарын дараа л хумс шарлах, зузаарах, бутарч унах зэргээр илэрдэг байна. Хүмүүс хумсны өнгө өөрчлөгдөхийг энгийн зүйл гэж үл тоомсорлох нь элбэг байдаг” гэв. Тиймээс шарлах, цайрах, хэт зузаарах, хэврэгших шинж илэрвэл заавал мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай юм. Дур мэдэн эмчилгээ хийх нь өвчнийг улам хүндрүүлэх эрсдэлтэй. Маникюр хийлгэх нь хувь хүний сонголт хэдий ч үйлчлүүлэгчид эрүүл ахуй, ариутгалын шаардлага хангасан газрыг сонгож, үйлчилгээний чанарт зохих шаардлага тавих хэрэгтэй.
Хумс гэмтэх хамгийн түгээмэл шалтгаан бол буруу дадал
Дөрвөн жилийн турш хумсаа тогтмол будуулж байгаа Ц.Мөнхзаяа ч үүнийг баталсан юм. Тэрээр өмнө ховхорсон будгаа өөрөө хуулж аваад хумс нь маш амархан хугардаг болжээ. Харин одоо мэргэжлийн хүний зөвлөгөөгөөр хугарах, хуулрах тохиолдол гарвал заавал салонд очиж янзлуулдаг болсноор хумс нь эрүүл, урт ургадаг болсон байна.
Хэрэглэгчид будгаа бага зэрэг ховхрох үед өөрсдөө гараараа хуулчихдаг нь хумс гэмтэх гол шалтгаан болдог байна. Маникюрын чиглэлээр зургаан жил ажиллаж буй "Femi" салоны маникюрчин Б.Анударь "Хүмүүс будалт нь бага зэрэг сөхөгдөхөд л гараараа татаж хуулчихдаг. Ингэхдээ зөвхөн будгийг биш, хумсны хамгийн дээд талын хамгаалалтын үеийг хамт хуулж орхидог. Үүнээс болж хумс цаас шиг нимгэрч, өвдөх, халуун хүйтэнд мэдрэмтгий болох шинж илэрдэг юм. Тэгээд л маникюр хумсыг эмзэг болголоо гэж буруутгадаг. Үнэндээ хумсыг маникюр биш, буруу аргаар хуулсан үйлдэл нь гэмтээж байгаа хэрэг" хэмээн тайлбарлав.
Маникюрын үйлчилгээний үнэ нь загвар, урт, материал зэргээс шалтгаалан 40-150 мянган төгрөгийн хооронд хэлбэлздэг. Иймээс зарим хүмүүс нэг хийлгэсэн будалтаа аль болох удаан хугацаанд байлгахыг илүүд үздэг ч энэ нь хумсны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй ажээ. Нэг будалттай хоёр сараас дээш хугацаанд явах нь буруу бөгөөд хумс байнга ургаж байдаг тул будалтын жингийн төв өөрчлөгдөж, хумс хугарах, цаашлаад үндсээрээ цуурах эрсдэлийг дагуулдаг байна. Мөн гэрээрээ өөрийн хумсаа будах нь санхүүд хэмнэлттэй ч зөв техник мэдэхгүй бол хумсаа гэмтээх суурь болдог байна.
LED гэрэл гарын арьсыг эрт хөгшрүүлж хумсны толиог гэмтээдэг

Хумсаа гурваад дөрвөн долоо хоног тутамд сэргээж будахыг маникюрчид зөвлөдөг. Харин эмч нарын хувьд зөвхөн будалтаа сэргээхээс гадна хумсанд тодорхой хугацаанд амралт өгөх шаардлагатай гэдгийг хэлж байна. Ялангуяа гелэн будалтыг хатаахад ашигладаг LED гэрлийн нөлөөг удаан хугацаанд давтан авах нь арьс, хумсны эрүүл мэндэд тодорхой хэмжээгээр нөлөөлөх эрсдэлтэй ажээ.
Гелэн будалтыг хатаадаг LED гэрлийн техникийн талаар ч үйлчлүүлэгчид дутуу ойлголттой байдаг байна. Түүнчлэн гэрэлд хумсаа яг заасан хугацаанд нь, зөв байрлалтай хатаах ёстой бөгөөд хумсны гадаргууг нь тэгшилж байна гээд хэт их үрж нимгэлэх нь LED гэрэлд хумсний толио халж, гараа дундаас нь татаж авч дутуу хатаах тохиолдол үүсдэг байна. Будаг дутуу хатсанаас болж хумс хөндийрөх, улмаар чийг орж мөөгөнцөртөх суурь шалтгаан болдог байна. Нөгөө талаас, салонууд гэрлийнхээ чийдэнг хугацаанд нь солихгүй удвал гэрлийн хүч нь суларч, будгийг гүйцэд хатааж чаддаггүй аж.
Тэгвэл LED гэрлийн нөлөөний талаар доктор С.Билгүүнцоож эмч "Нэг удаагийн үйлчилгээний эрсдэл өндөр биш ч олон жилийн турш тогтмол, ойр ойрхон хэрэглэж байгаа хүмүүст UV туяаны сөрөг нөлөө үүсэх эрсдэлтэй. Тиймээс шаардлагагүйгээр хэт олон давтамжтай маникюр хийлгэхээс зайлсхийж, заримдаа хумсаа амрааж будахгүй байх, эсвэл заавал хэт ягаан туяагаар биш өөрөө хатдаг будгийг сонгож байх нь зүйтэй. Хэдийгээр нэг удаагийн оролтоор шууд сөрөг нөлөө илрэхгүй ч, олон жилийн турш тогтмол хэрэглэвэл хумсны бүтэц гэмтэж, арьсны эд эсэд өөрчлөлт орох, арьс эрт хөгшрөх эрсдэлийг дагуулдаг. Тиймээс мэргэжилтнүүд маникюрын хооронд хумсанд заавал амралт өгөх, гэрлийн нөлөөг бууруулах хамгаалалтын аргуудыг хэрэглэхийг зөвлөж байна” гэв.
Ингээд харахад маникюр нь зөв техник, чанартай бүтээгдэхүүн, ариун цэвэр, халдвар хамгаалал, үйлчлүүлэгчийн зөв дадал зэрэг зүйлээс шууд хамаардаг байна. Гоё сайхан харагдахын зэрэгцээ эрүүл хумстай байхыг хүсвэл өнгө, загвараас гадна хумсныхаа эрүүл мэндийг нэгдүгээрт тавих шаардлагатайг мэргэжилтнүүд сануулж байна. Маникюр хийлгэх эсэх нь хувь хүний сонголт боловч үйлчилгээ авахдаа эрүүл ахуйн шаардлага хангасан, ариутгал халдваргүйжүүлэлтийг бүрэн мөрддөг газрыг сонгож үйлчлүүлэх нь чухал юм. Мөн эмч, мэргэжилтнүүдийн зөвлөсний дагуу хумсаа тодорхой хугацаанд амрааж, гарч буй өөрчлөлтүүдийг үл тоомсорлохгүй байх нь эрүүл хумсаа удаан хадгалах хамгийн зөв арга юм.
Г.ХҮСЛЭН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 24. ЛХАГВА ГАРАГ. № 119 (7861)

ТАНИЛЦ: Хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмжийг олгох хуваарь
ТАНИЛЦ: ЦЕГ-ын дэд даргаар эгүүлэн томилогдсон Б.Дэлгэрсайханы ХОМ
СОНСГОЛ: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам 7 төрлийн бүтээгдэхүүнд урамшуулал олгосон ч үнийн дүн нь 349 тэрбум төгрөгөөр зөрүүтэй байна
Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Т.Даваадалайн авлигын хэргийг шүүхэд шилжүүлжээ
ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэн: Би хүүгүй мөнгө зээлсэн
12 дугаар ангийн сурагчид эвхдэг самаар тоглож байх үедээ нэгнээ хутгалж гэмтээжээ
БИЧЛЭГ: ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэн нарын 11 хүнд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал завсарлав
Ж.Баясгалан: Засгийн газар болон иргэдийнхээ эсрэг ажилладаг сайд Т.Аубакирыг ажлаас нь чөлөөлөхийг шаардаж байна
Г.Энхтамир: Технологийн дэвшлийг ихээр ашигладаг болчихсон хүүхдүүдийг багш зөв чиглүүлэх хэрэгтэй
Ц.Идэрбат: Хятад улсаас хууль бусаар ухна ямаа оруулж ирж, годрон өвчин тараасан байж болзошгүй байна
Реппер Ginjin, жүжигчин Ц.Цэрэнболд нар хамтарлаа
Улстөрчдийн хэн нь юу хэлэв
Гаалийн улсын байцаагч нарт холбогдох 16 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв
Сурагчид аравдугаар сарын 30-нд хичээллээд нэг долоо хоног амарна
“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!
Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна
Бэк буюу Г.Мөнхбаяр “Eurovision Asia”-д Монгол Улсыг төлөөлөн оролцоно
А.Баярцэцэг: “Монгол хаан” жүжгээ үргэлжлүүлээд явмаар байна, цагдан хорихгүйгээр шалгаач ээ
Найруулагч Б.Баатар шүүгчээс татгалзах хүсэлт гаргаж, шүүх хурал түр завсарлав
ФОТО: С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөлөө
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршуулжээ
ШУУД: Н.Тавинбэх нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болж байна
ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ
Аймгууд өвөлд бэлэн үү
Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Хүний амь нас хөнөөж, хэргийн газраас оргон зайлсан этгээдийг баривчилжээ
Азийн наадмаас Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
128 иргэнд ЭМД-ын сангаас 119 сая төгрөг зарцуулсныг хуулийн хүрээнд буруутай этгээдээр нөхөн төлүүлжээ
Монгол хэл бичгийн болон Элсэлтийн Шалгалтын бүртгэл эхэллээ
Ахмадын баяр: Монгол улсын хамгийн өндөр настай ахмад 108 настай, урт нэртэй ахмадыг Гурвындавааотгонбаатар гэдэг
“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ
"АИ-92 автобензиний 5-6 хоногийн нөөцтэй байна"
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.