Сэрэмжлүүлэг: Туул голд автомашинтай иргэд усанд боогджээ

2 цаг 11 минутын өмнө

Уг дуудлагын дагуу Аврах ангийн алба хаагчдыг очиход Toyota Harrier загварын автомашинтай

Баянзүрхийн гүүрний хойд талд Туул голд автомашинтай иргэд усанд боогджээ.

Уг дуудлагын дагуу Аврах ангийн алба хаагчдыг очиход Toyota Harrier загварын автомашинтай 2 иргэн амарч зугаалж явахдаа голд суусан байжээ.  

Мөн Баянзүрхийн гүүрнээс Минж үржүүлэг хүртэлх голын эрэг дагуу голын салаанд усанд боогдсон 11 том хүн, 4 хүүхдийг зөөвөрлөн аюулгүй байдлыг ханган ажиллалаа. Нийт нутгаар орж буй хур тунадасны улмаас голуудын усны түвшин нэмэгдэж байна. Иймд иргэд амралт зугаалгаар зорчихдоо гол усны ослоос сэргийлж, аюулгүй байдлаа хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.