2111-р сар, 2026Бямба гараг

Монгол эрчүүдийн 35-44 насныханы дунд амиа хорлолт хамгийн өндөр байна /бичлэг/

6 сар 25. 17:151 мин унших

Монгол эрчүүдэд хамгийн тулгамдаад буй асуудал бол сэтгэцийн эрүүл мэнд байна.



Эрэгтэйчүүдийн сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлаарх судалгааны дүгнэлтийг өнөөдөр ХЭҮК-оос танилцууллаа. 

Судлагааны дүнгээс хамгийн их анхаарал татсан нь монгол эрчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 9.2 жилээр бага байгаа нь дэлхийн дундажаас өндөр үзүүлэлт байгаа аж.

Энэ талаар ХЭҮК-ын гишүүн Х.Мөнхзул: "Нас баралтын суурь шалтгаануудыг өвчлөл, осол гэмтэл болон амиа хорлолт эзэлж байна. Монголын дөрвөн бүсийн эрчүүдийг хамруулсан Дэлхийн банкны судалгаагаар судалгаанд оролцсон эрчүүдийн 59 хувь нь өвдсөн үедээ л эмнэлэгт ханддаг гэжээ. Харин 20 хувь нь огт эмчид хандаж байгаагүй гэсэн судалгааны үр дүн гарсан. Хөдөлмөрийн насны буюу 30-59 насны эрчүүдийн дунд эмнэлэгт хандах хандлага хамгийн бага байгаа нь ХЭҮК-ын судалгаагаар тогтоогдсон. Монгол эрчүүдэд хамгийн тулгамдаад буй асуудал бол сэтгэцийн эрүүл мэнд байна.

Үүнээс шалтгаалан манай улсын эрчүүдийн амиа хорлолт өндөр хэвээр байгаа. Эрчүүдийн амиа хорлолтын түвшин эмэгтэйчүүдийнхээс тав дахин их байна. Тэр тусмаа 35-44 насны эрчүүдэд амиа хорлолт хамгийн өндөр байна. Түүнчлэн сүүлийн үед хүүхдүүдийн дунд амиа хорлох оролдлого гарч байгаа нь анхаарал хандуулах ёстой гэсэн дүгнэлтэд хүргэж байгаа. Тиймээс сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахад хангалтгүй байна. Цаашид энэ салбарт ажилладаг эмч нарын орон тоог нэмэх шаардлага тулгарсан" гэлээ.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

542

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 360

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

667


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.