
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10.00 цагт эхлэв. Хуралдааны эхэнд Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хувьд хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулж, гишүүдийн олонх саналаар дэмжсэнээр анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ.
Мөн Төрийн нууцын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн 45 хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн 68.7 хувь нь дэмжив. Төрийн нууцын жагсаалтыг шинэчлэх батлах хуулийн төслийг гишүүдийн олонх дэмжлээ.
Мөн УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нарын 18 гишүүн 2026 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Төрийн нууцын тухай хуулийн хамт өргөн мэдүүлсэн 46 хуулийн төслийг хэлэлцэх эсэхээр санал хураалт явуулсан. Санал хураалтад 87 гишүүн оролцож, олонх нь дэмжсэнээр анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын хороонд шилжүүллээ.
Үргэлжлүүлэн Засгийн газраас санаачилсан Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг хийв. Хууль санаачлагчийн итгэлийг Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр танилцууллаа. Гишүүд асуулт асууж, хариулт авав.
“Засгийн газар Бүтээгдэхүүн хуваах гэрээгээ дагаж мөрдөөгүй”
УИХ-ын гишүүн С.Зулпхар:
-Монгол Улсад эрчим хүчний бие даасан байдал онцгой ач холбогдолтой. Газрын тосны үйлдвэр байгуулах нь эдийн засгийн өсөлтийн тулгуур байх болно. Иймээс уг хуулийн төслийг бүрэн дэмжиж байгаа. "Петрочайна дачин тамсаг" компанийн олборлолт жил бүр буурсан байна. Үйлдвэр байгуулагдаад, түүхий эдээ хангаж чадах уу. Мөн газрын тосны хайгуулын ажил ямар түвшинд байгаа вэ. Үйлдвэр байгуулаад, ажиллуулах хүний нөөцийн бэлтгэл хангагдсан уу.
АҮЭБ-ын сайд Г.Дамдинням:
-Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт эрчимтэй явж байна. ШУТИС-д дотоодын мэргэжилтнүүдээ бэлдэх чиглэлээр 30 оюутны квот тэтгэлэг өгөөд явж байна. Одоо ажиллаж байгаа инженер, техникийн ажилтнуудаас сургаж эхэлсэн. Хүний нөөцөө Энэтхэгт ажиллаж байгаа үйлдвэрүүдэд дадлагажуулна. Газрын тосны нөөцийн тухайд үйлдвэр өөрөө 1.5 сая тоннын хүчийн чадалтай. Бид оргил үедээ 1.2-1.4 саяыг олборлож байсан. Одоо 380 орчим мянгыг олборлож байна. Их газрын хайгуулд оролцох сонирхол илэрхийлж буй компани цөөн байдаг. Бид "Петрочайна" компанийн удирдлагатай уулзсан. Тэдний талаас гэрээний үүргээс гадуур байр сууриа тодорхой болгоод өг гэдэг. Одоогийн байдлаар газрын тосны хайгуулын 10 талбай, уламжлалт бус газрын тос буюу занар долоон талбайд хайгуулын ажил явж байна. Газрын тосны олборлолт буурах хандлагатай байгаа. Үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллахад, Монгол Улсын хэрэглээний 50 хувийг хангана.
УИХ-ын гишүүн О.Алтангэрэл:
-Энэ хууль батлагдсанаар газрын тосны хайгуул олборлолт нэмэгдэнэ гэж байна. Яаж нэмэгдэх вэ?
Шадар сайд Ж.Энхбаяр:
-Монгол Улс 1.4 сая тонн газрын тос олборлож байсан өнөөдөр дөнгөж 200 мянган тонн руу буурсан. Шалтгаан нь хууль эрх зүй, татварын орчин тодорхойгүй. Монгол Улс Засгийн газар анх байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээгээ дагаж мөрдөөгүй. Бүтээгдэхүүн хуваах гэрээнд ашигт тосны 40 хувийг Монгол Улс, 60 хувийг нь хөрөнгө оруулагч авна гэж маш тодорхой заасан. Үндсэндээ газрын тосны салбар асар эрсдэлтэй гэдэг нь үүнээс харагдаж байна. 30 гаруй жилд 4 гаруй тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Буцаан нөхөлт нь 40 гаруй хувьтай яваа юм билээ. Өнгөрсөн хугацаанд 12 сая тонн газрын тос олборлон экспортлож, Монгол Улсын төсөвт 3 их наяд төгрөгийн татвар, шимтгэлийн орлого тушаасан байгаа юм. Хөрөнгө оруулалтаа 30 жил нөхөөгүй. Газрын тосны салбарт хууль эрх зүйн орчноос хамаараад дахин хөрөнгө оруулагч татаж чадсангүй. 1990 оны хуулиар Америк, Австралийн компаниуд орж ирж байсан.
Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлын санал хураалтыг хойшлуулав.
Үүрэг хариуцлага хүлээсэн бол тэр хэрээр өндөр цалин авах ёстой гэв
Төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг чуулганы хуралдаанаар хийв.
Энэ төсөлд УИХ дахь АН-ын гишүүд шүүмжлэлтэй хандлаа. УИХ-ын гишүүн С.Цэнгүүүн төрийн өмчит зарим компани алдагдалтай ажилладаг атлаа захирал нь өндөр цалинтай. Тухайлбал "Төрийн үнэт цаас" компанийн захирал 38 сая, Диспетчерийн үндэсний төвийн дарга 25 сая, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ компанийн захирал 20 сая төгрөгийн цалинтай. Гүйцэтгэх захирлуудын сонгон шалгаруулалт дутуу, ил тод биш.
ТУЗ болон гүйцэтгэх захиралд УИХ хяналт тавьж чадахгүй байна. Би эрчим хүчний салбарын байгууллагууд руу албан бичиг илгээсэн ч надад ТУЗ-ийн гишүүдийнхээ мэдээллийг 12 байгууллагаас бусад нь өгөөгүй. Ийм л хаалттай байдаг. Энэ хүмүүсийн бүтээмжид суурилж урамшуулал өгдөггүй гэв. Мөн УИХ-ын гишүүн Ө.Шижир "Эрдэнэс Монгол"-ын гүйцэтгэх захирал Б.Даваадалайгийн сарын цалин 20 мянган ам.доллар буюу 64.9 сая төгрөг гэсэн юм. Төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийн ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа ахалсан. Тэрээр, захирлуудын цалинг улс төрчид их ярьдаг. Үүрэг хариуцлага хүлээсэн бол тэр хэрээр өндөр цалин авах ёстой гэв.
“Ер нь тамхи л бол тамхи. Электрон тамхи гэхээрээ тамхи биш болчихгүй, адилхан татвар авах ёстой”
Үргэлжлүүлэн Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
УИХ-ын гишүүн Н.Алтаншагай:
-Тамхины татварыг нэмэгдүүлэх нь тамхидалттай тэмцэх үндсэн арга гэж үзэж байна. Хуулийн төсөлд татварыг нэмэгдүүлэх ямар зохицуулалт тусгасан бэ Энэ дээр томоохон бодлого гаргахгүй бол Тамхины хяналтын тухай хууль олон жил яригдсан ч шийдэгддэггүй. Электрон амхитай холбоотой ямар зохицуулалт тусгасан бэ. Хуулийн төсөл өргөн барьснаас хойш санаачлагч руу маш их дайрч байна. Мушгин гуйвуулж хамрын тамхийг хорих гэж байна гэсэн хөөрөгний зурагтай суртал ухуулгыг нийгмийн сүлжээгээр явуулж, хуулийн төсөл өргөн барьсан алгын чинээ эмэгтэй рүү сүрэглэн дайрч байна. Үүнийг эрх ашиг нь хөндөгдөж байгаа хүмүүс л хийж байгаа байх. Тэр нөхдүүдэд ашиг л хэрэгтэй, Монголын хүүхэд залуусын ирээдүй ямар ч хамаагүй. Тиймээс төр бодлогоо гаргах хэрэгтэй. Электрон тамхины хайрцаг сав дээр анхааруулга зураг тавихыг төсөлд тусгасан уу?
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн:
-Хуулийн төслийн гол зорилго нь өсвөр насны хүүхэд, залуусыг никотины хамааралтай бүтээгдэхүүнд донтох эрсдэлийг бууруулах үндсэн агуулгатай. Тамхин бүтээгдэхүүний амт, үнэр, үзэмж зэргээр хүүхэд, залуус сонирхож дурлах маркетинг хийж байгааг дэлхий дахинд анхааруулсаар байгаа. Тиймээс ажлын хэсэгт хэдийгээр 100 хувь санал нийлээгүй ч гэсэн амт, үнэрийг хорих зохицуулалт орсон. Ялангуяа электрон тамхинд агуулагдах шоколад, кола, жимс зэрэг амттай бүтээгдэхүүнийг хориглох заалтыг төсөлд тусгаж, байнгын хорооны хурлаар энэ санал дэмжигдсэн. Мөн гааны амтыг бүх төрлийн тамхинаас хасах тухай санал дэмжигдсэн.
Тамхины хэрэглээг бууруулах хоёр дахь гол зохицуулалт нь татварын бодлого. Онцгой албан татварын тухай хуулиар тамхины нийгэм, эдийн засгийн нөлөөллийг судлаад, ойрын таван жилд тамхины татварын хэмжээг 60 хувьд хүргэх зорилт тавьсан. Никотин агуулсан бүх төрлийн тамхийг агуулга болон өртөгт нь үндэслэн онцгой албан татвар ногдуулах зохицуулалт тусгасан.
УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваа:
-Бид эцэг эхчүүд. Үр хүүхдүүдээ тамхи, вэйп татаасай гэж нэг ч хүн бодохгүй байгаа байх. Дөрвөн сурагч тутмын гурав нь электрон тамхи татаж байна. 4000 гаруй иргэн тамхинаас болж нас барсан байна. Тэгэхээр энэ хорт зуршил ирээдүйг хорлож байгаа. Электрон тамхи хэрэглэдэг хүүхдүүд хорт зуршилд өртөх магадлал хэр байдаг вэ. ОХУ, Тайланд тамхи борлуулахдаа ил зардаггүй, бүх тамхи нь ижил өнгийх байдаг. Тэгэхээр шинэ хэрэглэгч, сурталчилгаанд автах, сонгох боломжгүй байдаг юм билээ. Хуулийн төсөлд шинэ хэрэглэгчдийг нэмэхгүй байх талаар тусгасан уу.Хууль санаачлагч руугаа ямар их дайрдаг юм бэ. Хамрын тамхийг хориглосон мэтээр дайрлаа. Монгол Улсад вейдээр дамжуулж хар тамхины төрлийн бүтээгдэхүүн орж ирсэн үү.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн:
-Үнэр, амт бүр хорих саналыг оруулж ирсэн. Ажлын хэсэг, байнгын хороо дэмжсэн. Ямар ч тамхи бүгд никотин агуулж байгаа учраас бага насандаа хэрэглэх нь донтолт үүсгэдэг. Тиймээс өсвөр насандаа тамхи хэрэглэхгүй байх нь никотинд донтохоос сэргийлдэг. Тиймээс худалдааны байгууллагуудад тамхийг ил тавьж зарахыг хориглоно. Мөн татварыг нэмснээр хэрэглээг хязгаарладаг. Задгай систем учраас дотор нь юу ч хийж болно. Тиймээс Монгол Улсад задгай систем буюу цэнэглэдэг тамхийг бүрэн хорьсон.
УИХ-ын гишүүн П.Наранбаяр:
-Вейпийг хуулийн хүрээнд журамлаж байгаа нь зөв. О.Номинчимэг гишүүн нийслэлийн Засаг даргын орлогч байхдаа худалдааны журамд өөрчлөлт оруулж 21 насанд хүрээгүй хүнд вейп борлуулахгүй байхаар тусгасан.Хуулийн 6.7.14-т сургуулийн 500 метрт тамхи зарахыг хориглосон байдаг. Гэтэл сумын төв дээр энэ хэрэгжих боломжгүй юм билээ. Сумын төв дээрээ сургууль, цэцэрлэг нь ч байдаг. Жижиг, дунд бизнес эрхлэгчид тамхийг нууцаар зарах нөхцөл байдал руу түлхэж байна. Тиймээс хуулийг дагаж гаргах УИХ-ын тогтоолыг амьдралд ойртуулж болох уу. 21 насанд хүрээгүй хүнд тамхи, тамхин бүтээгдэхүүн зарахыг хориглох хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн:
-Хууль санаачлагч хөндөөгүй сэдвийг ажлын хэсэг хөндөх боломжгүй. Сургууль, цэцэрлэгийн 500 метрт тамхи зарахгүй гэдгийг хууль санаачлагч хөндөөгүй. Тиймээс гишүүд дахин хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өргөн барих боломжтой. Эсвэл УИХ-ын тогтоол гаргаад Засгийн газарт чиглэл өгч болно.
УИХ-ын гишүүн Ө.Шижир:
-Тамхины хуулийг хэлэлцсэн Нийгмийн бодлогын байнгын хорооны хурал дээр маш сайн хэлэлцүүлэг явж байна лээ. Би УИХ-ын гишүүн болоод хоёр жил болоход анх удаа ийм айхтар хэлэлцүүлэгтэй хуулийн төслийг анх удаа харлаа. Цаашид бүх хууль дээр ингэж хэлэлцүүлэг хийвэл сайн байна. Хоёр тал болж хуваагдаад бие биеэ яасан их үгүйсгэж, элдвээр хэлдэг юм. Ер нь тамхи л бол тамхи. Электрон тамхи гэхээрээ тамхи биш болчихгүй. Халаадаг тамхи тамхи биш болчихгүй. Импортоор оруулж ирж байгаа согтууруулах ундаан дээр бүгдэд нь онцгой албан татвар тогтоогоод явж байгаа. Үүнтэй л ижил байх ёстой. Ижил тэгш хандах ёстой юм. Нэг нь татвар төлөөд нөгөө нь татвар төлдөггүй байж болохгүй. Байнгын хороо нь ч, ажлын хэсэг нь ч хоёр хуваагдаад. Одоо УИХ нь хэрхэн хоёр хуваагдахыг санал өгөхөд нь харъя. Анх өргөн барьсан 78 гишүүн хуулийн төсөлдөө үнэнч, ач холбогдол өгөхийг хүсье.
Төмөрбаатарын БАТСАЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 26. БААСАН ГАРАГ. № 121 (7863)

Х.Тэмүүжин : Шүүх аль эрт шүүх биш болоод, өөрөө яллагч болж хувирчихсаны шинж
УИХ-ын гишүүн Л.Гантөмөр: Төсвийн алдагдал тутамд төгрөг хэвлэгдэнэ
М.Энхсайханыг АН-ынхан намдаа урьж ажиллуулаасай
Ардчилсан намын бүлгийн даргын суудалд Х.Тэмүүжин, Б.Түвшин нар өрсөлдөнө

Нийслэлийн соёлын өвийг шингээсэн “Улаанбаатар” пянз, баримтат киноны нээлтийн ёслол боллоо
Нэг байрыг 65 иргэнд давхардуулан худалдаж залилсан хэргийг цагдаагийн байгууллагаас анхааруулав
Маргааш нутгийн хойд хэсгээр цасаар шуурч, говь, тал, хээрийн нутгаар салхитай байна
Сайтын эздийг нухсан загвараар Б.Наранхүү, Х.Бат-Эрдэнэ нарыг газрын сонсголд оруулахад л бүх зүйл ил болно
Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
ТАНИЛЦ: Арваннэгдүгээр сарын 1-нээс хэдэн төгрөгийн суурь тэтгэвэр авах вэ?
Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгов
Увс аймгийн Тариалан суманд сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагааг ар гэрийнхэн хүсэлтээр зогсоожээ
ЕБС-ийн сурагчдын амралт арваннэгдүгээр сарын 2-8 хүртэл үргэлжилнэ
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд
НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
Үг хэлэх эрх чөлөөг зөвхөн, ганцхүү үнэнийг хэлдэг хүн л эдлэх ёстой
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
Италийн дизайны чиг хандлагаас сэдэвлэсэн 40 гаруй шинэ загварыг Kitchen ALL танилцуулж байна
“Петровис” компанийн түгээгч хувийн дансаар төлбөр авч шатахуун борлуулсан гэх асуудлыг шалгаж байгаа гэв
“Газ ойл” компанийн шатахуун түгээх станцад үлдэгдэлтэй шатахууныг зориудаар олгоогүй гэх зөрчил илэрчээ
35 настай малчин залуу толгойн орой хэсэгтээ 2-3 удаа хазуулсан, гарын бугалга, нурууны хэсэгт баавгайны хумс гүн орсон шархтай байжээ
Монгол хөөмийн уламжлал ба шинэ илэрхийллийн огтлолцол: Д.Басангийн “Монгол” уран бүтээлийн тоглолтын тухай
Т.Аубакир: Хөдөлмөр эрхлэх эрмэлзэлгүй залуучуудыг "көүч"-тэй болгоно
БАЙР СУУРЬ: Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар хэн, хэн юуг өгүүлэв
Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ
Ослын улмаас дөрвөн хүн нас барсан хэрэгт зам хариуцагч компаниас хохирлыг хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэв
АН-д МАН-ын “бэт”-үүд ороод сүйдэлж байгаа гэнэ дээ
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасах, 40 сая төгрөгөөр торгох ял хэвээр үлдэв
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
Б.Найдалаагийн туслах Б.Ичинхорлоо: М.Энхцэцэг гишүүн утсаа гаргаж бичлэг хийж эхлэхэд камерыг нь дарж, бичлэг хийхээ зогсоохыг хүссэн, би биед нь огт хүрээгүй
Нийслэлийн соёл, урлагийн өвийг мөнхлөх зорилгоор "Улаанбаатар" пянзыг бүтээжээ
ТАНИЛЦ: Ирэх сарын 01-нээс эхэлж цалин ингэж нэмэгдэнэ
Бичлэг: Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэв
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон улсын элчин сайдын яам: Нөмрөгийн дархан цаазат газарт хээрийн түймэр гарсантай холбогдуулан харамсал илэрхийлье
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
Юу хийхээ мэдэхгүй байгаа Б.Чойжилсүрэнгээ явуулбал яасан юм бэ, Ерөнхий сайд аа
ЭЭХХЗГ-ын дарга Н.Эрдэнэбаяр: Б.Дугархүүгийн "NMN" бүтээгдэхүүн дээр хийсэн сурталчилгаа хууль бус
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.
yaana daa
ene uls haashaa yavaad bn daaa burhan mini