ЭЕШ: Түүхийн хичээлээр 2, Англи хэлний хичээлээр 36 шалгуулагч 800 оноо авчээ

2 цаг 3 минутын өмнө

"Түүхийн хичээлээр улсын хэмжээнд 1513 шалгуулагч


Элсэлтийн Ерөнхий шалгалт өчигдөр Түүх, Англи хэлний хичээлээр эхэлсэн билээ. Тэгвэл элсэлтийн шалгалтын явцын талаар Боловсролын яамны Ерөнхий боловсролын газрын дарга Л.Ганбат олон нийтэд мэдээлэл өглөө. 

Тэрээр "Түүхийн хичээлээр улсын хэмжээнд 1513 шалгуулагч шалгалтад хамрагдахаар бүртгүүлсэнээс 1320 нь ирж шалгалтад орсон. Улсын хэмжээний ирц 87.3 хувьтай байна. Түүхийн шалгалтад хамрагдсан шалгуулагчдаас хоёр нь 800 оноо авсан. 

Англи хэлний шалгалтын тухайд, 33 201 шалгуулагч бүртгүүлсэнээс 31 619 шалгуулагч хамрагдсан. 95.2 хувийн ирцтэй байлаа. Багануур, Булган аймгууд хамгийн өндөр ирцтэй. Шалгалтын үр дүнгийн хувьд, улсын хэмжээнд 36 шалгуулагч 800 оноо авсан байна. 100 оноо бүтэн авсан гурван суралцагч байна" хэмээн танилцууллаа.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.