
2026 оны Элсэлтийн шалгалт өчигдөр /2026.06.25/ түүх, англи хэлний шалгалтаар эхэлсэн бол өнөөдөр хими, газар зүй, нийгэм судлал зэрэг шалгалтаар үргэлжилж байна.
Элсэлтийн шалгалтын явц болон олон нийтийн дунд үүсээд буй шалгалтын материал задарсан гэх асуудлын талаар Боловсролын сайд болон холбогдох албан тушаалтнуудаас тодрууллаа. Ингээд тэдний "БАЙР СУУРЬ"-ийг хүргэе.
Боловсролын сайд Л.Энх-Амгалан: Элсэлтийн ерөнхий шалгалт жил бүр зохион байгуулагддаг. Шалгалтын үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байх асуудал бол сүүлийн гурван жилд цэгцэрсэн. Аль болохоор бүх хүүхдэд хүртээмжтэй, шударга, цэгцтэй байх орчныг бид бүрдүүлээд л байгаа. Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан аймаг, дүүрэг, боловсролын дарга нарыг оролцуулсан онцгой комисс ажиллуулж байгаа нь энэ жилийн шалгалтын онцлог. Учир нь элсэлтийн ерөнхий шалгалтыг 55 төв дээр зохион байгуулж буй. Тухайлбал, сэдэв даалгарыг хийхэд Тагнуулын цагдаагийн хяналтад дор боловсруулагдаад шалгалтын өглөө л шалгуулагч хүүхдүүдийн өмнө лацыг нь задалдаг. Сошиалд гараад байгаа асуудал бол ор үндэслэлгүй. Үнэхээр боловсролын үнэлгээний төвийн ажилтан нь 2,5 сая төгрөгөөр зарсан бол цагдаагийн байгууллагад өгөх хэрэгтэй. Би өчигдөр шалгалтын төв дээр өөрийн биеэр очиж танилцсан. Сонгуулийн хар машин шиг хардаж сэрдээд байх зүйл байхгүй. Бүхий л зүйл нь цахимжсан. Орон нутгийн материалуудыг тагнуул, цагдаагаас бүрдсэн багийнхан хүргэдэг. Тэрнээс хэн нэгэн ажилтны цүнхэнд явж байдаг зүйл ерөөсөө биш. Би үүнийг сайдын хувиар хатуухан хэлье.
Боловсролын яамны Ерөнхий боловсролын бодлого зохицуулалтын газрын дарга Л.Ганбат: Өчигдөр эхэлсэн Элсэлтийн шалгалтын түүхийн шалгалтад улсын хэмжээнд 1320 шалгуулагч хамрагдаж, дүн оноо нь гарсан. Дүн оноог харахад улсын хэмжээнд хоёр шалгуулагч 800 оноо авсан байна. Харин англи хэлний шалгалтад улсын хэмжээнд 31619 шалгуулагч хамрагдсанаас нийт 36 шалгуулагч хамгийн өндөр оноо буюу 800 оноо авсан. Үүнийг аймаг, дүүргээр нь авч үзвэл нийслэлийн Баянзүрх дүүргийн найм, Хан-Уул дүүргийн зургаа, Баянгол дүүргийн тав, Сүхбаатар дүүргийн гурав, Сонгинохайрхан дүүргийн хоёр, Чингэлтэй дүүргийн нэг, өмнөх оны гурван шалгуулагч байна. Орон нутгаас Орхон аймгаас гурав, Завхан, Говьсүмбэр, Хөвсгөл, Дархан-Уул аймгаас тус бүр нэг шалгуулагч 800 оноо авсан байна.
Элсэлтийн шалгалтад орж буй шалгуулагчдын сэтгэл зүйн эмзэг байдалд тулгуурлан зарим нэг ашиг хонжоо хайсан этгээдүүд олон нийтийн цахим сүлжээнд буруу ташаа мэдээлэл түгээж байна. Тухайлбал, Элсэлтийн шалгалтын сэдэв даалгавар задарсан, худалдаж байна, тэдэн төгрөгөөр авсан, зарсан гэх буруу ташаа мэдээлэл тарааж байна. Элсэлтийн шалгалтын сэдэв даалгавар задрах ямар ч боломжгүй. 24 цагийн камер, холбогдох хууль хүчний байгууллагын мэргэжилтнүүдийн хатуу хяналтад сэдэв даалгавар боловсруулагдаж, шалгалт зохион байгуулагдах өдөртөө шалгалтын төвүүдэд хуулийн байгууллагын тусламжтай хүргэгддэг тул задрах ямар ч боломжгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Иймд элсэлтийн шалгалтын шалгуулагчид, эцэг эх, асран хамгаалагч, багш, иргэд олон нийтэд хандаж хэлэхэд буруу ташаа мэдээлэлд автаж, сэтгэл санаа, санхүүгээрээ хохирохгүй байхыг онцгойлон анхаарах хэрэгтэй.
Боловсролын үнэлгээний төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Цэрэнцоодол: Өчигдөр зохион байгуулсан түүхийн шалгалтын сэдэвт дэлхийн түүхтэй холбоотой асуулт орж ирсэн талаар шалгуулагчид асууж байна. Бид Элсэлтийн шалгалтын хичээл тус бүрийн агуулгын үндсэн чиглэл буюу блюпринтийг шалгалт зохион байгуулахаас өмнө олон нийтэд нээлттэй мэдээлдэг. Үүний дагуу энэ жилийн түүхийн шалгалтын блюпринтэд дэлхийн түүхүүдээс тодорхой хэмжээний агуулга ирнэ гэдгийг заасан байсан. Тиймээс энэ жилийн шалгалтад өгсөн блюпринтийн дагуу даалгаврууд орж ирсэн. Гэнэт шинэ агуулгаар шалгалт авсан зүйл байхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Бусад шалгалтууд ч блюпринтийн дагуу орж ирнэ.

Амралтын өдрүүдэд нийслэл хотод цэрэг татлага үргэлжилнэ
Цэцэрлэг, сургуулиудыг намрын аялал, зугаалга зохион байгуулахыг хориглолоо
Монгол, Хятад иргэд бараа, материал, багаж хэрэгсэл түрээсэлсэн асуудлаас үүдэн маргалджээ
Хүн амины хэргээр ял эдэлсэн Б.Махбал шоронгоос СУЛЛАГДЛАА

УИХ-ын гишүүн М.Энхцэцэг: ХҮН нам хуйвалдааныг төгс утгаар нь хийж, эрчим хүчний салбарыг сүйрүүлж байна
Ерөнхий сайд Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
Ахмад анчин Ж.Лаагансүрэн: Байршлаа олоогүй баавгай ичиж чадахгүй учраас одоо бүр ширүүснэ
Өндрөөс үсрэхийг завдсан өсвөр насны хүүхдийг аюулгүй буулгаж, авран хамгаалжээ
Зах руу явахаа больё: Хүнсийг үйлдвэрээс шууд хаалган дээр тань
Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Дуучин Н.Ундралын “Сайхан ч юм даа” тоглолтын тасалбар дуусжээ
БАЙР СУУРЬ: Оюу-Толгойн ноогдол ашгийг хуваах талаар хэн, хэн юуг өгүүлэв
CIETAC: Монголын шүүх“Болдтөмөр Ерөө Гол” ХХК-ийн барьцааг хүчингүй болгосноор Хятадын Хөгжлийн банкны нэхэмжлэлийг хангах боломжгүй байна
Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья
ҮБХИС хүндэтгэлийн жагсаал хийж, төв талбай дээрх автобусны зогсоолыг түр хаахаар болжээ
“ОЮУ ТОЛГОЙ”-Н НОГДОЛ АШГИЙН ОРЛОГООР САНХҮҮЖҮҮЛЭХ ЗАРДАЛД ИРГЭДИЙН САНАЛЫГ АВЧ ЭХЭЛЛЭЭ
ШИНЭ КЛИП: Дуучин Б.Замбалгарав, A.Сүхбат нарын хамтарсан "Чиний дүр"
Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав
Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна
Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ
“Сүх далайтал үхэр амар” гэж үү?
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав
Угаарын хийн хордлогын улмаас зургаан дүүргийн 74 иргэн эмнэлгийн тусламж авчээ
Төрийн банк “Бодь Цогт Групп” ХХК-тай хамтран ногоон санхүүжилтийг дэмжинэ
"Солонго-1, 2" төслийн орон сууцны мкв-ийн үнэ эцэслэгдээгүй, бууруулах боломжтой гэв
ТАНИЛЦ: Ирэх онд нэмэгдэх иргэдийн орлого
Тоосгоны үйлдвэрийн авто замыг өнөө шөнөөс эхлэн хоёр хоног хаана
МАН-ынхан: С.Бямбацогтыг дэмжинэ, Г.Занданшатар бол зохимжгүй гэх болжээ…
Өнөөдөр Булган, Төв аймгийн зарим сумд, Сэлэнгийн өмнөд сумдын нутгаар нойтон цас орж, зөөлөн цасаар шуурна
Дуучин Н.Ундрал Ардын жүжигчин, поп дива Б.Сарантуяатай хамтарлаа
Ирэх долоо хоногийн эхэн гэхэд шатахуун борлуулж буй ШТС-ууд, гадаах дарааллыг нь бодит цагийн горимоор харуулдаг болно
Б.Мөнхтамир: АИ-92 шатахууны үнэ 500-550 төгрөгөөр нэмэгдсэн нь ОХУ-аас нийлүүлж буй үнэ өссөнтэй холбоотой
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
Юу хийхээ мэдэхгүй байгаа Б.Чойжилсүрэнгээ явуулбал яасан юм бэ, Ерөнхий сайд аа
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.
asdad