“Physical Asia”-гийн гадаад оролцогчид болон Монголын хурдан морь уядаг урлагийн эрхмүүдийн хамтралыг харуулах "Танил уяач" реалити шоу удахгүй үзэгчдийн хүртээл болно

1 цаг 30 минутын өмнө

Монгол Улсад анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг долоодугаар сарын 11-13-нд тэмдэглэхээр бэлтгэлээ базаагаад байгаа билээ.

Монгол Улсад анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг долоодугаар сарын 11-13-нд тэмдэглэхээр бэлтгэлээ базаагаад байгаа билээ.

Тэгвэл энэ өдрийн тодотгол нь "Танил уяач" реалити шоу нэвтрүүлэг юм. Тус нэвтрүүлгийг “Дэлхийн адууны өдөр”-т зориулан “MGL Media Group” санаачлан, “Хүлгийн төвөргөөн энтертайнмент”, “Морьтон Монгол Залуус” ТББ хамтран “Дэлхийн адууны өдөр” арга хэмжээний Бэлтгэл зохион байгуулалтын Дэд ажлын хэсгийн дэмжлэгтэйгээр монголын хурдан морины өв соёл, уяачийн арга ухааныг орчин үеийн энтертайнмент хэлбэрээр олон нийтэд хүргэх зорилготой бүтээж байна.

Монголын хурдан морины өв соёл, уяач хүний хөдөлмөр, хөдөө ахуй, малчны амьдрал, морь ба хүний холбоо, үндэсний бахархал зэрэг үнэт зүйлсийг олон нийтэд хүргэх болно.

"Танил уяач" реалити шоу нэвтрүүлэг нь нийт найман дугаар цацагдах бөгөөд төслийн удирдагч, ерөнхий продюсероор Э.Батхүү, төслийн продюсероор МУГЖ Д.Отгонбаяр, төслийн координатороор Б.Наранбадрах, Найруулагч, редактороор Ц.Дуня, зураглаачаар Э.Хүүхэнхүү, М.Ганбаяр, Ч.Дарханбаяр, А.Хурцбаатар, эвлүүлэгчээр Б.Бат-Эрдэнэ нар ажилласан бол шоуны хөтлөгчөөр Ц.Дуня, Б.Наранбадрах, М.Батчулуун нар ажиллажээ.

Шоуны нууцаас цухас дурдвал,  “Physical Asia”-гийн гадаад 7 оролцогч тус реалити шоунд уригдан оролцож буй гэнэ. Мөн Монголын урлагийн танил эрхмүүд байх бөгөөд тэд зургаадугаар сараас эхлэн морь уяж, сойж уралдуулах ажээ. Тодруулбал,

  • Увс аймгийн Тэс сумын уугуул МУГЖ Лодойн Банзрагч,
  • Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын уугуул МУСТА, ААУ Эрдэнэсүрэнгийн Төрмандах,
  • Төв аймгийн Бүрэн сумын уугуул МУСТА, САУ Алтангэрэлийн Хосбаяр,
  • Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул МУСТА Норовцэмбэлийн Мөнгөншагай,
  • Төв аймгийн Сүмбэр сумын уугуул МУСТА Батсайханы Буянжаргал,
  • Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул МУСТА Лувсаннямын Сүхбаатар,
  • Төв аймгийн Бүрэн сумын уугуул МУСТА Дашноровын Эрдэнэ-Очир,
  • Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул МУСТА Эрдэнээгийн Дашням нарын монгол өв соёлоо дэлхийд хэрхэн таниулахыг тэдний хамтралд үзэгч түмэн хэдэн оноо өгөхийг хүлээх л үлдлээ.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.