2111-р сар, 2026Бямба гараг

“Physical Asia” шоуны гадаад оролцогчид Монголд “Танил уяач” реалити шоу нэвтрүүлэгт өрсөлдөнө

6 сар 27. 12:122 мин унших

“Танил уяач” реалити шоу нэвтрүүлгийг MGL медиа групп санаачлан

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Монгол Улсад “Дэлхийн адууны өдөр”-ийг албан ёсоор долдугаар сарын 11-13-нд анх удаа тэмдэглэн өнгөрүүлэх гэж буй. Энэхүү өдрөөр 55 орны зочид, төлөөлөгчид адууны өв соёлыг гайхуулах, сурталчлах зорилгоор манай улсад хуран чуулах юм. 

Эл өдөрт зориулсан “Танил уяач” реалити шоу нэвтрүүлгийг MGL медиа групп санаачлан “Хүлгийн төвөргөөн” энтертайнмент, “Гүюүлэн” студи, “Морьтон Монгол залуус” ТББ хамтран бэлтгэж, үзэгчдийн хүртээл болгох гэж байна.

Ирэх долдугаар сарын 5-наас үзэгчдийн хүртээл болох найман дугаар бүхий “Танил уяач” реалити шоу нэвтрүүлэгт Монголын хурдан морь уяач олны танил уран бүтээлчид болон “Physical Asia” шоуны гадаад оролцогчид баг болж оролцон хоорондоо өрсөлдөнө.

Тодруулбал,

• БНСУ-ын алдарт жүжигчин Чой Жоль Ху болон холимог тулааны мэргэжлийн тамирчин, дэлхийн аварга, Гавьяат тамирчин Б.Энх-Оргил, Увс аймгийн Тэс сумын уугуул, Гавьяат жүжигчин, дуучин Л.Банзрагч

• Филлиппин-Америкийн холимог тулааны мэргэжлийн тамирчин Марк Мүгэн, Төв аймгийн Бүрэн сумын уугуул, дуучин А.Хосбаяр

• Филиппин-Австралийн тамирчин Жастин Ковэни, Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын уугуул, дуучин Э.Төрмандах

• Өмнөд Солонгосын тамирчин Жан Ын Шиль, Төв аймгийн Сүмбэр сумын уугуул, дуучин Б.Буянжаргал

• Австралийн тамирчин, контент бүтээгч Дом Томато, Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул, дуучин Л.Сүхбаатар

• Австралийн фитнессийн тамирчин, дасгалжуулагч Кателин Ван Зил, Төв аймгийн Бүрэн сумын уугуул, дуучин Д.Эрдэнэ-Очир

• Австралийн регбигийн тамирчин Элони Вунакейс, Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул, дуучин Н.Мөнгөншагай

• Япон Улсын усанд сэлэлтийн тамирчин Кацүми Накамүра, Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул, дуучин Э.Дашням нар тус бүр баг болж өрсөлдөн, хурдан морины өв соёл, уяач хүний хөдөлмөр, арга ухаан, хөдөө ахуй, малчны амьдрал, морь ба хүний холбоо, үндэсний бахархал зэрэг үнэт зүйлсийг олон нийтэд орчин үеийн энтертайнмент хэлбэрээр хүргэх юм.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

545

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 362

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

669


Сэтгэгдэл 1

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Зочин
paa
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.