Хууль бусаар алт олборлосон хэргийг шалгаж эхэлжээ

1 цаг 49 минутын өмнө

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын хоёрдугаар багын нутаг дэвсгэр

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын хоёрдугаар багын нутаг дэвсгэр буюу Хүн чулуу гэх газарт техник хэрэгсэл ашиглан ашигт малтмал олборлох зорилгоор хууль бусаар газрын хэвлийн халдсан хэргийг Экологийн цагдаагийн албанаас илрүүлжээ.

Тодруулбал, тус хэрэгт ашигласан экскаватор, "Зил 131″ маркийн тээврийн хэрэгсэл, алт угаах төхөөрөмж болох холбогдох эд зүйлсийг битүүмжлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Одоогоор хэрэгт холбогдох тээврийн хэрэгслийг битүүмжлэн саатуулаад байгаа бөгөөд уг хууль бус үйлдлийг нарийвчлан тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Дээрх хууль бус үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйл буюу "Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох" гэмт хэргийн шинжийг хангаж байгаа бөгөөд хуулийн дагуу буруутай этгээдийг торгуулийн ял оногдуулах, зорчих эрхийг хязгаарлах эсхүл хорих ялаар шийтгэх хуулийн зохицуулалттай юм. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.