
УИХ-ын 2026 оны хаврын чуулган энэ долоо хоногт хаалтаа хийнэ. Тэр хүртэл хэдэн том хууль, асуудлыг шийдвэрлэнэ. Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эдийн засгийн эрх чөлөөний тухай зэрэг олон чухал хуулийн төслөөс хамгийн ихээр хэл ам дагуулж байгаа нь Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл болоод байна. Уг нь үүнийг “эх оронч” маягаар хэлэлцэд шийдчихээр хууль байгаа юм. Гэтэл тэгсэнгүй. Түүгээр үл барам УИХ-ын хэдэн гишүүн хоёр тал болоод нэгийгээ үзэж, нэхийгээ уралцаж байна. Тэгэхдээ маш идэвхтэй хандацгааж байна. Бод доо, уг төслийг байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхэд гишүүдийн оролцоо бараг 100 хувь байгаа нь анхаарал татна. Мэдээж, УИХ-ын бүх гишүүн ямар ч хуулийн төсөлд ийм өндөр оролцоотой байх учиртай. Гэвч, тэд хэн нэгэн албан тушаалтныг томилох, огцруулахаас бусдаар ямар ч хуульд Тамхины хяналтын хуульд ингэж хандаж байсан нь үгүй юм.
Анх 205 оны сүүлээр О.Номинчимэг нарын 78 гишүүний гарын үсэгтэй Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл УИХ-ын босгыг давж орж ирсэн. Тухайн үед О.Номинчимэг төслийнхөө талаар “Хуулийн төслөөр электрон тамхи, уламжлалт янжуурыг ялгалгүйгээр хуулийн ижил зохицуулалтад оруулахыг эрмэлзэж, онцгой албан татварыг 2026-2030 онд үе шаттай нэмэгдүүлэхээр тусгасан. Мөн тамхинаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг санхүүжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, үнэр, амтыг хориглох, ил тавьж худалдаалахыг хязгаарлах, гудамж талбайд алхангаа ил татахыг хориглох зэрэг зохицуулалтыг тусгасан” гэж танилцуулж байв.
Уг төслийг хоёр долоо хоногийн өмнөөс “71 гишүүний өргөн мэдүүлснээр” хэмээгээд УИХ-аар хэлэлцэж эхэллээ. Долоон гишүүн Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай уг төслөөс нэрээ татжээ.
Төслийг хэлэлцүүлэгт бэлтгэсэн ажлын хэсгээс “Электрон тамхи, халаадаг тамхи, усан тамхи болон никотин агуулсан шинэ төрлийн бүтээгдэхүүнийг тамхин бүтээгдэхүүний ангилалд хамруулж хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангасан. Мөн тамхин бүтээгдэхүүнд ноогдох никотины хувь хэмжээ болон зурагт анхааруулгын стандартыг техник зохицуулалтад нийцүүлж, түүнийг баримтлахаар тусгасан. Тамхи татах зөвшөөрөгдсөн цэгийн зохицуулалтыг тамхины төрөлд хамааруулан хооронд нь тусгаарлахаар, тамхины хяналтыг хэрэгжүүлэх хүрээнд ЭМЯ-ны чиг үүрэгт тамхины хамаарлаас гарах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, үр нөлөөнд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, хүн амд чиглэсэн сургалт, сурталчилгаа, эрүүл мэндийн боловсролын үйл ажиллагааг зохион байгуулах үүргүүдийг нэмж оногдуулсан. Хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд цахилгаан халаадаг тамхийг янжуур тамхитай адилтган нэг төрөлд оруулж татвар ноогдуулахаар байсныг тусад нь ангилсан.
Мөн аманд уусах, зажлах зориулалттай тамхин бүтээгдэхүүнд жижиглэнгийн үнийн хамгийн багадаа 75 хувиар онцгой албан татвар ноогдуулах ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу таван жилийн хугацаанд үе шаттайгаар нэмэгдүүлж 60 хувьд хүргэхээр тусгасан. Никотин агуулаагүй тамхи татах төхөөрөмж, түүний эд ангид онцгой албан татвар ноогдуулах үндэслэлгүй гэж ажлын хэсэг үзлээ. Мөн хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн “Импортын гаалийн татварын хувь хэмжээг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийн бүрэлдэхүүний нэр томьёог нийцүүлж, үндэсний ангиллын кодыг шинэчлэн, гаалийн татварын хувь хэмжээг хууль санаачлагчийн өргөн мэдүүлснээр хэвээр үлдээлээ” гэж танилцуулсан.
Гэвч УИХ энэ хуулийн төсөл дээр үндсэндээ хоёр тал болж сүрхий маргалдаж “мэтгэлцэж” байна. Нэг хэсэг нь санаачлагч О.Номинчимэг нарын яриад байгаачлан “Электрон тамхи, халаадаг тамхи, усан тамхи болон никотин агуулсан шинэ төрлийн бүтээгдэхүүнийг тамхин бүтээгдэхүүний ангилалд хамруулж хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах нь зөв, мөн онцгой албан татварын хэмжээ өндөр байх ёстой” гэсэн. Хуулийн төслийн ерөнхий агуулга нь энэ. Төсөл дээх тооцоогоор зөвхөн тамхины үнэ 2026 онд 12-17 хувь, 2027 онд 30-40 хувь, 2028 онд 20-30 хувь, 2029 онд 15-22 хувь, 2030 онд 15-18 хувь нэмэгдэхээр байгаа юм. Өөрөөр хэлбэл, 2025 онд импортын янжуур тамхины дундаж үнэ 3742 төгрөг байсан.
Энэ 2026 онд 4366 төгрөг болж, улмаар 2027 онд 7082 төгрөг, 2028 онд 9815 төгрөг, 2029 онд 12567 төгрөг, 2030 онд 15339 төгрөг болох тооцоог гаргажээ. Түүнчлэн электрон тамхи болон түүнтэй төстэй цахилгаанаар ажиллаж ууршуулж татах хэрэгсэл нь цахилгаан барааны бүлэгт ангилагдан, 8543.40.00 гэсэн кодтой гаалийн бүрдүүлэлтээр орж ирдэг. Гаалийнхан өөрсдөө ч “Электрон тамхи, халаадаг тамхи зэрэг нь электрон барааны бүлэгт ангилагддаг. Үүнээс гадна Тамхины хяналтын тухай хууль үйлчилдэггүй учраас онцгой албан татвар ногдуулдаггүй, тусгай зөвшөөрөл шаарддаггүй” гэж мэдэгдсэн.
Харин нөгөө хэсэг нь Үүнээс гадна хэлэлцүүлгийн дундуур нэр бүхий гишүүн тамхины үнэр, амт, гааг хориглох санал гаргаж, УИХ түүнийг нь дэмжсэнээр хэрүүлийн хүрээг улам томруулаад байна. Түүнчлэн төслийг санаачлагч О.Номинчимэгийг албан өрөөнд нь “Чамайг хэн ч биш болгоно, хэрвээ тамхийг өндөр татвартай болговол хар зах зээл үүсгэнэ” гэж дарамталсан гэх шуугиан ч гарав. Мөн О.Номинчимэг өөрөө “Хэлэлцүүлэгт орчихвол тамхины компаниудад ашиггүй учраас аль болох гацааж, хэлэлцүүлэхгүй байх сонирхолтой байна” гэж мэдэгдлээ. Зарим гишүүн хэвлэлийн камерын өмнө “Энэ бол тамхи биш” гээд электрон тамхи татаж үзүүлэх зэргээр энэ хуулийн төслийг тойрсон элдэв хэрүүл маргаан татраагүй хэвээр байна. Ер нь бол Тамхины хяналтын тухай хуулийн өөрчлөлтийг тэг дундуур нь хийчих боломжтой. Тодруулбал, хууль санаачлагчдын “Электрон тамхи, халаадаг тамхи, усан тамхийг тамхин бүтээгдэхүүний ангилалд хамруулна” гэдэг зөв, гэхдээ онцгой албан татварыг хэт өндрөөр тогтоох нь эдийн засгийн өнөөгийн нөхцөлтэй уялдуулахад цаг үеэ олоогүй шийдэл юм. Тиймээс уг төслийг эсэргүүцэгчдийн “Онцгой албан татварыг хэт өндөр болговол хар зах зээл бий болно” гэдэг үнэний ортой.
Харин “Электрон тамхи нь янжуур тамхинаас гаргадаг учир тамхин бүтээгдэхүүнд хамаарахгүй гэдэг нь худлаа” гэдгийг судалгаанууд тогтоожээ. Гэхдээ энд нэг л зүйл маш ойлгомжтой байгаа юм. Тамхины хяналтын хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд л байна.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 30. МЯГМАР ГАРАГ. № 123 (7865)

Өнөөдөр Бурхан халдун уулнаа 99 зайран Хар сүлдний тахилгыг үйлдэнэ
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
ГОВИЙН БҮСИЙН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЖ ДУУСЛАА
“Тусгай замын автобус /BRT/” төслийн нарийвчилсан ажлын зураг болон үйл ажиллагааны төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээний тендерийг зарлалаа

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий
Ц.Даваасүрэн: Оюутолгойн гэрээний гол буруутан нь Монголчууд. С.Баяр, С.Баярцогт нар гадныханд ашигтай гэрээ хийх боломжийг олгосон
Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
ЭЕШ: Физик, Орос, Монгол хэлний хичээлээр 800 оноо авсан шалгуулагч нарыг танилцууллаа
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
Хууль бусаар алт олборлосон хэргийг шалгаж эхэлжээ
Прокурорын байгууллагаас хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах нөлөөллийн арга хэмжээг эхлүүллээ
Н.Учрал: Монгол Улс чухал ашигт малтмалын найдвартай, тогтвортой нийлүүлэлтийн төв болох бүрэн боломжтой
ҮНЭ ХАНШ: Махны үнэ гурван сарын дотор 6-11 мянган төгрөгөөр нэмэгдэж, халуун чулуу атгаж хорхог, боодог идэх лөөлэй болов
Б.Мөнхсоёл: НӨАТ-ын 400 саяын босгыг дахин сэргээж, батлуулсан нь жижиг, дунд ААН-үүдийн хувьд том боломж
Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд
ТАНИЛЦ: Долдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв
Алтны ордуудаа “эргэлт”-д оруулалгүй харин ч удлаа
Г.Ариунболор: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах гарын үсэг цуглуулбал парламентын халдашгүй байдал алга болно
Хошууч Ш.Жамъяндорж: Залилагч нар албаны мэт харагддаг итгэл төрүүлэхүйц дугааруудаас залгадаг
Хүрээ цам-Даншиг наадамд улсын арслан Э.Оюунболд, улсын заан Д.Анар тэргүүтэй 256 бөхийн барилдаан эхэллээ
ФОТО: Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026” эхэллээ
Хатааж хаяхаас хатаамал хийж боловсруулах нь цэцгийн хаягдлыг бууруулна
УИХ-ын гишүүн Х.Болормааг ТЕГ-т шалгуулахаар ханджээ
ЭЕШ: Хими, Газарзүй, Нийгэм судлалын хичээлээр 800 оноо авсан шалгуулагч нартай танилц
“Physical Asia” шоуны гадаад оролцогчид Монголд “Танил уяач” реалити шоу нэвтрүүлэгт өрсөлдөнө
“Physical Asia”-гийн гадаад оролцогчид болон хурдан морь уядаг Монголын соёл урлагийн эрхмүүдийн хамтралыг харуулах "Танил уяач" реалити шоу удахгүй үзэгчдийн хүртээл болно
БАЙР СУУРЬ: Элсэлтийн ерөнхий шалгалтын материал задарсан гэх асуудлаар хэн, хэн юуг өгүүлэв
ҮНЭ ХАНШ: Хонь, үхрийн мах, төмс, луувангийн үнэ нэмэгджээ
Төрийн соёрхолт Д.Болд: Амласан ёсоороо ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ барьж бэлэглэх албан бичгээ өглөө
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ
ТАНИЛЦ: Түүх, Англи хэлний хичээлийн шалгалтаар 800 оноо авсан шалгуулагч нар
ДЦС-5 төслийн талбайгаас 102.9 мянган шоо метр үнсийг зөөгөөд байна
Зураг дарж торгууль илгээхийг болиулах өргөдөл санаачилжээ
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.